Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хцн22 №. 1 х. 8-9
  • 2 | Битгий өшөө аваарай

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • 2 | Битгий өшөө аваарай
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2022
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Библийн зарчим:
  • Ямар утгатай вэ?
  • Яах нь зүйтэй вэ?
  • Би ширүүн зантай, зодоонч байсан
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2016
  • Бид бусдыг үзэн ядахаа больж чадна!
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2022
  • Яавал үзэн ядахаа болих вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2022
  • Иосеф ах нарыгаа уучилжээ
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2020
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2022
хцн22 №. 1 х. 8-9

ЯАВАЛ ҮЗЭН ЯДАХАА БОЛИХ ВЭ?

2 | Битгий өшөө аваарай

Библийн зарчим:

«Хэнд ч мууг муугаар бүү хариул. ... Боломжтой бол, та нараас шалтгаалж байгаа бол бүх хүнтэй эвтэй бай. ... Бүү өшөө ав. ... Учир нь “«Би өшөө авна. Би хариуг нь барина» хэмээн Ехова айлддаг” гэж бичсэн байдаг» (РОМ 12:17–19).

Ямар утгатай вэ?

Хэн нэг хүн бидэнд муу юм хийвэл уур хүрэх нь зүйн хэрэг. Тэглээ гээд өшөө авахыг Бурхан сайшаадаггүй. Харин удахгүй шударга бус явдлыг бүрмөсөн арилгахаа амласан учраас тэвчээртэйгээр хүлээхийг уриалдаг (Дуулал 37:7, 10).

Яах нь зүйтэй вэ?

Төгс бус хүн өшөө аваад сайн юманд хүрэхгүй. Үзэн ядалт улам л даамжирна. Тийм учраас хэн нэгэн хүн таныг гомдоох юм уу хохироовол битгий хариугаа аваарай. Биеэ барьж, эелдэг байхыг хичээгээрэй. Заримдаа зүгээр орхичих нь зовлон багатай байдаг (Сургаалт үгс 19:11). Нөгөөтээгүүр, хэрэг явдлыг мэдэгдэх шаардлагатай тохиолдол гардаг. Жишээ нь, та гэмт хэргийн золиос боллоо гэхэд цагдаад юм уу холбогдох байгууллагад мэдэгдсэн нь дээр.

Өшөө авбал өөрийгөө л зовооно

Асуудлыг тайвнаар шийдэх боломжгүй юм шиг санагдвал яах вэ? Эсвэл чадах бүхнээ хийсэн ч шийдэгдэхгүй бол яах вэ? Тэглээ ч битгий өшөө аваарай. Өшөө авах тусам бие биеэ улам л үзэн ядна. Тэрний оронд таслан зогсоогоорой. Бурханд найдаж, Бурхны заасан аргаар асуудлаа шийдэж сураарай. «Түүнд итгэж найд. Тэгвэл Тэр биелүүлж өгнө» (Дуулал 37:3–5).

Амьдрал дээр—АДРИАН

Өс санахаа больсон нь

Адриан өсвөр насандаа гудамжны зодоонч, өшөө авах дуртай хүүхэд байжээ. Тэрбээр: «Би зэвсэг барьж сурсан. Буудалцаанд оролцож хэд хэдэн удаа цус нөжтэйгөө хутгалдаж гудамжинд үхлүүт хэвтэж байлаа» гэж ярьсан юм.

Адриан 16-тай байхаасаа Библи судалж эхэлжээ. Тэрбээр цааш нь «Библи судлах тусам зан чанараа өөрчлөх хэрэгтэйгээ ойлгосон» гэжээ. Адриан бусдыг үзэн ядаж, юм л бол нударга зөрүүлдгээ болих хэрэгтэй байлаа. Ром 12:17–19-д өшөө авч болохгүй гэж байдаг нь түүнд маш их тус болжээ. Тэрбээр: «Ехова өөрийнхөө аргаар, товлосон цагтаа шударга бус явдлыг устгана гэдгийг ойлгосон юм. Тэгээд аажимдаа би хүч хэрэглэдгээ больсон» гэж ярьжээ.

Өмнө нь өөртэй нь зодолдож байсан зодооны бүлэглэлийнхэн нэгэн орой Адриан руу дайрчээ. Толгойлогч нь: «Өөрийгөө хамгаалаач!» гэж орилов. Адриан: «Уур их хүрч, өшөө авмаар байсан» гэж нуулгүй хэлсэн юм. Гэхдээ тэр даруй Еховад залбирч, тэндээс зугтаж чаджээ.

Тэрбээр: «Маргааш нь бүлгийн толгойлогчтой нь тааралдав. Өшөө хорсол дотор минь буцалж байлаа. Гэхдээ би дахиад Еховад залбирч өөрийгөө хянахад минь туслаач гэсэн юм. Тэгсэн чинь тэр залуу над руу ойртож ирснээ “Өчигдөр оройн явдалд намайг уучлаарай. Үнэнийг хэлэхэд би яг чам шиг болохыг хүссэн юм. Би Библи судалмаар байна” гэдэг юм даа. Уураа барьж чадсандаа би хэчнээн их баярласан гээч! Тэгээд хамт Библи судалдаг болсон юм» гэж ярьжээ.

Адрианы намтрыг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2016 №4-ийн 14, 15-р хуудаснаас уншаарай.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах