Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хцн22 №. 1 х. 10-11
  • 3 | Оюун бодлоосоо авч хаяарай

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • 3 | Оюун бодлоосоо авч хаяарай
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2022
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Библийн зарчим:
  • Ямар утгатай вэ?
  • Яах нь зүйтэй вэ?
  • Стефаныг алсан нь
    Библийн тухай өгүүлдэг миний ном
  • Яавал үзэн ядахаа болих вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2022
  • Бид бусдыг үзэн ядахаа больж чадна!
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2022
  • Хүмүүс яагаад бие биеэ үзэн яддаг вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2022
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2022
хцн22 №. 1 х. 10-11

ЯАВАЛ ҮЗЭН ЯДАХАА БОЛИХ ВЭ?

3 | Оюун бодлоосоо авч хаяарай

Библийн зарчим:

«Бурхны сайн, тааламжтай, төгс төгөлдөр хүслийг сайн мэдэж авахын тулд үзэл бодлоо өөрчилснөөр өөрийгөө өөрчил» (РОМ 12:2).

Ямар утгатай вэ?

Бидний юу бодож байгаа нь Бурханд хамаатай (Иеремиа 17:10). Тиймээс бид үзэн ядсан үг яриа, үйл хэргээс зайлсхийх шаардлагатай. Гэхдээ ингээд л болчихгүй. Үзэн ядалт оюун бодол, зүрх сэтгэлээс гардаг учраас өчүүхэн төдий л үзэн ядах сэтгэл төрвөл таягдан хаях хэрэгтэй. Тэгсэн цагт л бид жинхэнэ утгаар «өөрийгөө өөрчилж» бусдыг үзэн ядахаа болино.

Яах нь зүйтэй вэ?

Бусдад, ялангуяа өөр улс үндэстний хүмүүст яаж ханддагаа, тэдний талаар юу гэж боддогоо шударгаар шалгаарай. Өөрөөсөө «Би тэдний талаар юу гэж боддог вэ? Яагаад? Би тэр хүмүүсийг сайн мэдэх үү? Эсвэл бусдаас сонссон зүйлдээ үндэслээд тэгж дүгнэдэг үү?» гэж асуугаарай. Үзэн ядалт, хүчирхийллийг харуулсан мэдээ мэдээлэл, кино, зугаа цэнгэлээс хол байгаарай.

Үзэн ядалтыг оюун бодол, зүрх сэтгэлээсээ авч хаяхад Бурхны Үг тусална

Өөрийнхөө бодол санаа, сэтгэл мэдрэмжийг шударгаар шалгах нь амаргүй. Харин Бурхны Үг бидэнд «зүрхний бодол болон хандлагыг» ялгаж салгахад тусалдаг (Еврей 4:12). Тиймээс Библийг байнга судалж, үзэл бодол тань Библийн зарчимд нийцэж буй эсэхийг шалгаж байгаарай. Тэгээд нийцүүлэхийн тулд чадах бүхнээ хийгээрэй. Оюун бодол, зүрх сэтгэлд «цайз» мэт оршдог үзэн ядалтыг үгүй хийхэд Бурхны Үг тусална (2 Коринт 10:4, 5).

Амьдрал дээр—СТИВЕН

Үзэл бодлоо өөрчилсөн нь

Стивений гэр бүлийнхэн цагаан арьстнуудын үзэн ядалтын бай болдог байжээ. Тийм болохоор Стивен хүний эрхийн төлөө хүч хэрэглэн тэмцдэг нэг намын үзэл суртлын нөлөөнд автав. Яваандаа үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэрэг хийдэг болжээ. Стивен: «Нэг удаа би хэдэн найзтайгаа америкчууд африк боолуудад яаж шударга бус ханддаг байсныг өгүүлсэн кино үзсэн юм. Уур их хүрлээ. Тэгээд бид шууд л кино театрт байсан цагаан арьст залуусыг зодов. Үүндээ сэтгэл ханалгүй өөр хүн олж зодохоор цагаан арьстнуудын хороолол руу явж билээ» гэж ярьсан юм.

Еховагийн Гэрчүүдтэй Библи судлаад Стивений үзэл бодол эрс өөрчлөгджээ. Тэрбээр: «Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлд автсан надад Еховагийн Гэрчүүдийн бие биетэйгээ харьцаж байгаа нь үнэхээр гайхал төрүүлсэн. Жишээ нь нэг цагаан арьст Гэрч гадаад руу явахаар болсон юм. Тэгээд хүүхдүүдээ хар арьст Гэрчийнд үлдээсэн. Бас орон гэргүй болсон хар арьст залууг цагаан арьст гэр бүлийнхэн гэртээ байлгахаар болсон» гэж дурсжээ. Есүсийн зөгнөсөн ёсоор бие биеэ жинхэнэ утгаар хайрладаг хүмүүс бол Еховагийн Гэрчүүд юм байна гэдэгт Стивен баттай итгэжээ (Ёохан 13:35).

Бусдыг үзэн ядаж, хүч хэрэглэхээ болиход нь Стивенд юу тус болсон юм бол? Ром 12:2 тус болжээ. Тэрбээр: «Хүмүүстэй өнгөн дээрээ эвтэй юм шиг харагдахаас илүү, насан туршдаа эв эеийг сахиж амьдрахын тулд бодол санаагаа бүрмөсөн өөрчлөх ёстой юм байна гэдгийг ухаарсан даа» гэж ярьжээ. Стивен бусдыг үзэн ядахаа болиод 40 гаруй жил болж байна.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах