Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хцн22 №. 1 х. 12-13
  • 4 | Бурхнаас тусламж аваарай

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • 4 | Бурхнаас тусламж аваарай
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2022
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Библийн зарчим:
  • Ямар утгатай вэ?
  • Яах нь зүйтэй вэ?
  • Библи хүнийг өөрчилдөг
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
  • Яавал үзэн ядахаа болих вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2022
  • Бид бусдыг үзэн ядахаа больж чадна!
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2022
  • Хүмүүс яагаад бие биеэ үзэн яддаг вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2022
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2022
хцн22 №. 1 х. 12-13

ЯАВАЛ ҮЗЭН ЯДАХАА БОЛИХ ВЭ?

4 | Бурхнаас тусламж аваарай

Библийн зарчим:

«Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанар нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэл, дөлгөөн зан, биеэ барих нь юм» (ГАЛАТ 5:22, 23).

Ямар утгатай вэ?

Бурхны тусламжийг авбал үзэн ядахаа болих боломжтой. Огт илэрхийлж сураагүй зан чанарыг бий болгоход Бурхан агуу хүчээрээ тусалдаг. Тиймээс бусдыг үзэн ядахаа болих гэж ганцаараа тэмцэхийн оронд Бурханд найдаж, тусламжийг нь аваарай. Тэгвэл «Намайг хүчирхэгжүүлдэг нэгний ачаар би бүхнийг давна» гэж элч Паулын хэлснийг биеэрээ мэдэрнэ (Филиппой 4:13). Мөн «Миний тусламж ... ЭЗЭНээс ирдэг» гэж хэлнэ (Дуулал 121:2).

Яах нь зүйтэй вэ?

«Догшин авиртай би Еховагийн ачаар эвийг эрхэмлэдэг хүн болсон»—УАЛЬДО

Еховагаас агуу хүчийг нь гуйн залбираарай (Лук 11:13). Сайхан зан чанартай болгож өгөөч гэж гуйгаарай. Үзэн ядахаа болиход туслах хайр, амар тайван, тэвчээр, биеэ захирах гэх мэтийн зан чанарын талаар Библид юу гэж байдгийг судлаарай. Эдгээрийг хэрхэн илэрхийлэхийг мэдэж аваарай. Бас ийм зан чанартай хүмүүстэй найзалж нөхөрлөөрэй. Тэд «сайн юм хийдэг, хайрладаг болоход» тань тусална (Еврей 10:24).

Амьдрал дээр—УАЛЬДО

Эвийг эрхэмлэдэг хүн болсон нь

Уальдо төрж өссөн орчноосоо болоод бусдыг үзэн яддаг болжээ. Тэрбээр: «Хар тамхины наймаачидтай гудамжинд зодолдох нь энүүхэнд байлаа. ... Нэг удаа эсрэг талын бүлгийнхэн зартай алуурчин хөлсөлж намайг алахыг завдсан. Би хутгалуулсан ч амьд үлдсэн юм» гэж ярьжээ.

Эхнэр нь Еховагийн Гэрчүүдтэй Библийн хичээл хийж эхлэхэд Уальдо огтхон ч баярласангүй. «Гэрчүүдэд дургүй байсан болохоор би тэдэн рүү олон удаа хашхирч, хараан зүхдэг байв. Харин Гэрчүүд надтай үргэлж эвтэй харьцдаг байсан» гэж Уальдо дурссан юм.

Хэсэг хугацааны дараа Уальдо ч бас Библийн хичээл хийдэг болов. Тэрбээр: «Сурч мэдсэнээ ажил хэрэг болгох амаргүй байлаа. Би хэзээ ч догшин зангаа дарж чадахгүй гэж боддог байсан» гэжээ. Гэхдээ Библиэс нэг чухал зүйлийг ойлгоод амьдралаа өөрчлөхөөр шийджээ.

Уальдо тэр тухайгаа «Нэг өдөр, надад Библи заадаг байсан Алехандро Галат 5:22, 23-ыг уншуулсан юм. ... Эдгээр зан чанарыг өөрийн хүчээр биш, Бурхны ариун сүнсний хүчээр хөгжүүлж чаддаг гэж Алехандро тайлбарласан. Энэ үнэнийг ойлгоод би үзэл бодлоо эрс өөрчилсөн!» гэж ярьсан юм.

Бурхан тусалсны ачаар Уальдо бусдыг үзэн ядахаа больжээ. Уальдо: «Ах дүү нар, хуучин найзууд маань намайг шал өөр хүн болжээ гэдэг» гээд, «Догшин авиртай би Еховагийн ачаар эвийг эрхэмлэдэг хүн болсон» гэжээ.

Уальдогийн намтрыг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2013 оны 10-р сарын 1-ний дугаарын 12, 13-р хуудаснаас уншаарай.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах