Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц22 12 сар х. 14
  • Уншигчдын асуулт

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Уншигчдын асуулт
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
  • Ижил төстэй материал
  • Ехова эртний үйлчлэгчдийнхээ «Аврагч» байсан
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2008
  • Амьдралд гарах өөрчлөлтийг давахдаа Бурхны сүнсэнд найдагтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2004
  • «Таны хүсэл тааллыг гүйцэлдүүлэхийг надад заагаач»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • Еховагийн Нэрийг Өргөмжилцгөөе!
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2007
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
хц22 12 сар х. 14

Уншигчдын асуулт

Дуулал 61:8-д байгаа Бурхны нэрийг «мөнхөд» магтан алдаршуулна гэсэн дуулалч Давидын үг хэтрүүлэг юм уу биелэхгүй зүйл байсан уу?

Давид босоо ятгаар тоглонгоо дуу дуулж байна.

Үгүй. Давид үнэн бөгөөд биелэх зүйлийг хэлсэн.

Давид энэ болон үүнтэй төстэй өөр зүйлд юу гэж бичсэнийг үзье. «Өдөр өдрөөр өөрийн тангаргуудыг биелүүлэхийн тулд Би Таны нэрийг мөнхөд магтан дуулна», «Миний Бурхан Эзэн, би бүх зүрхээрээ Танд талархаж Таны нэрийг мөнхөд алдаршуулна», «Таны нэрийг үүрд мөнхөд магтана» хэмээн дуулжээ (Дуу. 61:8; 86:12; 145:1, 2).

Давидын хэлсэн эдгээр үг өөрийгөө хэзээ ч үхэхгүй гэсэн утга агуулаагүй, хэтрүүлэг ч биш юм. Тэрбээр хүн нүгэлтэйн улмаас үхдэг гэсэн Бурхны үгийг мэддэг бөгөөд өөрийгөө ч нүгэлтэй хүн гэдгийг хүлээн зөвшөөрч байсан (Эх. 3:3, 17–19; Дуу. 51:4, 5). Бас Бурхны сайшаалыг хүртсэн Абрахам, Исаак, Иаков зэрэг хүмүүс ч үхсэнийг болон өөрөө ч хэзээ нэгэн цагт үхнэ гэдгээ мэдэж байсан (Дуу. 37:25; 39:4). Тэгэхээр Дуулал 61:8-д Бурхнаа үүрд мөнх алдаршуулах буюу амьд явах бүхий л хугацаандаа Бурхнаа алдаршуулах чин хүсэлтэйгээ, мөн тийм шийдвэр гаргаснаа Давид илэрхийлжээ (2 Сам. 7:12).

«Дуулал» номын 18, 51, 52-р бүлгийн оршлыг үзвэл Давид заримдаа амьдралдаа тохиолдсон явдлыг бичжээ. 23-р дуулалд Еховаг удирдлага заавар өгдөг, сэтгэл сэргээдэг, хамгаалдаг хоньчинтой зүйрлэсэн. Өөрөө ч ийм л хоньчин байсан. Тэгээд ч «насан туршдаа» Бурхандаа үйлчлэхийг хүссэн (Дуу. 23:6).

Гэхдээ Ехова Давидыг агуу хүчээрээ удирддаг байсан. Тиймээс Давид ирээдүйд биелэх зөгнөл ч бичжээ. Жишээлбэл 110-р дуулалд «[Бурхны] баруун гар талд сууж» буй Эзнийгээ агуу эрх мэдэлтэй болохыг хэлсэн байдаг. Эрх мэдэлтэй болохоороо яах вэ? Бурхны дайснуудыг дарж, дэлхий дээрх «үндэстнүүдийн дунд шүүнэ». Тэнгэрээс захирах «мөнхийн тахилч» тэрхүү Мессиагийн өвөг эцэг нь Давид байсан (Дуу. 110:1–6). Есүс ч 110-р дуулалд бичсэн зөгнөл өөрийнх нь тухай бөгөөд ирээдүйд биелэхийг батлан хэлсэн (Мат. 22:41–45).

Тийм ээ, Ехова агуу хүчээрээ удирдаж Давидыг амьд байх үе болон ирээдүйн тухай бичүүлсэн. Давид амилахаараа Ехова Бурхнаа үүрд мөнхөд алдаршуулна. Тэгэхээр Дуулал 37:10, 11, 29-д бичсэн зөгнөл эртний Израйлын үед ч биелсэн, ирээдүйд ч дэлхий даяар биелнэ (Энэ сэтгүүлд буй «Чи надтай хамт диваажинд байх болно» гэсэн өгүүллийн 8-р догол мөрийг үзээрэй).

Тэгэхээр Дуулал 61:8-д бичсэн зүйл болон үүнтэй төстэй зүйлүүд нь эртний Израйлд амьдарч байсан Давид үхэн үхтэлээ, бас ирээдүйд амилуулагдсаныхаа дараа Еховаг үүрд мөнхөд алдаршуулах хүсэлтэйг нь илэрхийлжээ.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах