Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц22 12 сар х. 22-27
  • Зовлонг тэвчихэд нь ах дүүстээ туслаарай

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Зовлонг тэвчихэд нь ах дүүстээ туслаарай
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ӨВЧИН ТАХАЛ ГАРАХАД
  • ГАМШИГ БОЛОХОД
  • ХАВЧИГДАХ ҮЕД
  • Зовлон тохиолдсон ч амар тайван байх нь
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
  • Ахлагчид аа, элч Паулыг дуурайж байгаарай
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
  • Хурлын зохион байгуулалт
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • «Ахлагчдыг дуудаарай»
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
хц22 12 сар х. 22-27

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 52

Зовлонг тэвчихэд нь ах дүүстээ туслаарай

«Хэрэв чиний хүч хүрэх юм бол хүртвэл зохих хүмүүст нь сайныг өгөхөөс бүү татгалз» (СУРГААЛТ ҮГС 3:27).

ДУУ 42 «Сул дорой нэгэндээ тус болъё»

ТОЙМa

1. Ехова үйлчлэгчдийнхээ залбиралд хариулахын тулд голдуу яадаг вэ?

ЕХОВА зовж буй нэгэнд танаар туслуулж, залбиралд нь хариулж болох юм. Та ахлагч, туслах үйлчлэгч, эхлэгч, дэлгэрүүлэгч байсан ч, залуу, өндөр настай, эрэгтэй, эмэгтэй байсан ч тусалж чадна. Еховаг хайрладаг хүн тусламж гуйж залбирахад тэрбээр голдуу ахлагчид, үнэнч үйлчлэгчдээ илгээж «асар ихээр тайвшруулдаг» (Кол. 4:11). Еховад болон ах дүүстээ үйлчлэх нь ямар их завшаан бэ! Бид өвчин тахал, гамшигт нэрвэгдсэн итгэл нэгтнүүддээ тусалж тайвшруулах боломжтой.

ӨВЧИН ТАХАЛ ГАРАХАД

2. Өвчин тахлын үед нэг нэгэндээ туслах гэхээр ямар ямар бэрхшээл учирдаг вэ?

2 Өвчин тахлын үед ах дүүстээ туслах боломж хумигддаг. Жишээлбэл найзуудаа эргэж тойрох нь эрсдэлтэй. Мөнгө төгрөгөөр гачигдсан нэгнээ хоолонд урих боломжгүй. Бас гэр бүлийнхэн маань зовлон амсаж байгаа учраас бусдадаа тусалъя гэсэн ч боломжгүй. Гэсэн хэдий ч бид ах дүүстээ туслахыг их хүсдэг. Тэднийхээ төлөө чадах бүхнээ хийвэл Ехова баярладаг (Сур. 3:27; 19:17). Тусалъя гэвэл юу хийж болох вэ?

3. Дэзигийн хурлын ахлагчдаас бид юу сурах вэ? (Иеремиа 23:4).

3 Ахлагчид юу хийж болох вэ? Хэрэв та ахлагч бол хоньдтойгоо сайн танилцаж дотносоорой (Иеремиа 23:4-ийг уншина). Өмнөх өгүүлэлд гардаг Дэзи: «Манай бүлгийн ахлагчид бидэнтэй дэлгэрүүлдэг ч байсан, хамтдаа хөгжилддөг ч байсан» гэжээ.b Ийнхүү хичээж зүтгэдэг байсан нь талаар болоогүй. КОВИД-19 өвчнөөс болж Дэзигийн гэрийнхний зарим хүн нас бараад зовж байхад нь ахлагчид түүнд тусалж чадсан.

4. Ахлагчид яагаад Дэзид тусалж чадсан бэ? Үүнээс юу сурах вэ?

4 Дэзи цааш нь «Би ахлагчидтайгаа дотно байсан учраас ямар санагдаж, юунд санаа зовж байгаагаа чөлөөтэй ярьсан» гэжээ. Ахлагчид эндээс юу сурч болох вэ? Та бүлгийнхээ, хурлынхаа итгэл нэгтнүүддээ бэрхшээл тулгарахаас нь өмнө санаа тавьж байгаарай. Тэднийхээ найз нь болоорой. Хэрвээ өвчин тахал гарч тэдэнтэйгээ биечлэн уулзах боломжгүй болбол өөр аргаар холбоо бариарай. Дэзи: «Заримдаа өөр өөр ахлагч нэг өдөр над руу залгах юм уу мессеж явуулдаг байсан. Мэддэг Библийн зүйлийг минь явуулахад ч уншаад тайвширдаг байв» гэж ярьжээ.

5. Ахлагчид итгэл нэгтнүүдийнхээ хэрэгцээг яаж мэдэх вэ? Хэрхэн туслах вэ?

5 Ах дүүстэйгээ эвтэйхэн ярьж асуулт асуувал юу хэрэгтэйг нь мэдэх боломжтой (Сур. 20:5). Хоол хүнс, эм тариа гэх мэт шаардлагатай зүйлс хангалттай байна уу? Ажил алба, гэр орноо алдах аюул заналхийлж байна уу? Засгийн газраас тусламж авахад нь туслах шаардлагатай юу? Итгэл нэгтнүүд нь Дэзид эд юмаар тусалсан. Гэхдээ ахлагчид хайраа илэрхийлж Библид үндэслэн урамшуулсан нь хамгийн том тусламж байлаа. Тэрбээр: «Ахлагчид надтай хамт суугаад залбирсан. Юу гэж залбирсныг нь бус харин ямар мэдрэмж төрснөө одоо ч санадаг. Ехова надад “чи ганцаараа биш шүү” гэж хэлэх шиг л санагдсан» гэжээ (Ис. 41:10, 13).

Зургууд: 1. Гэрч эрэгтэй танхимд цуглаан хөтөлж байна. Тэрбээр цахимаар холбогдсон бие муутай Гэрчийг таблетаар харж байна. 2. Гэрээсээ цахимаар холбогдсон настай Гэрч эрэгтэй гараа өргөж байна. Тэрбээр хүчилтөрөгчийн гуурстай байна.

Цуглаан хөтөлж буй Гэрч эрэгтэй олон хүний, мөн цахимаар оролцож буй бие муутай Гэрч эрэгтэйн урамтай хариултыг сонсоод баяртай байна (6-р догол мөрийг үзээрэй)

6. Нэг нэгэндээ туслахын тулд юу хийж болох вэ? (Зургийг үзээрэй).

6 Бусад нь юу хийж болох вэ? Ахлагчид ах дүүстээ голчлон санаа тавьдаг. Гэхдээ Ехова нэг нэгэндээ туслахыг бид бүхэнд уриалдаг (Гал. 6:10). Өчүүхэн төдийхнөөр хайр илэрхийлэхэд ч өвчтэй хүнд хүчтэй нөлөөлдөг. Хүүхдүүд ил захидал бичих юм уу зурсан зургаа илгээж Гэрч эрэгтэйг урамшуулж болох юм. Залуус Гэрч эмэгтэйн хэрэгтэй юмыг дэлгүүрээс авчирч өгөх зэргээр тусалж болно. Бас өвчтэй нэгэндээ хоол хийж гэрт нь аваачиж болохгүй нь юу билээ? Үнэндээ цар тахал ид гарсан үед хурлын хүн бүрд тусламж хэрэгтэй. Тиймээс цуглааны дараа ах дүүстэйгээ цахимаар ярилцах юм уу боломжтой бол биечлэн уулзаж болох юм. Ахлагчдад ч урам хэрэгтэй. Цар тахлын үед тэд бүр илүү завгүй ажилладаг учраас зарим Гэрч тэдэндээ талархаж зурвас бичиж өгдөг. Ийнхүү «бие биеийнхээ урам зоригийг бадраах» нь хэчнээн сайхан бэ! (1 Тес. 5:11).

ГАМШИГ БОЛОХОД

7. Гамшиг болоход яадаг вэ?

7 Гамшиг болоход хүний амьдрал нүд ирмэхийн зуур орвонгоороо эргэдэг. Хүмүүс эд хөрөнгө, гэр орноо, бүр хайртай хүнээ ч алддаг. Ийм эмгэнэлт явдал бидний ах дүүсийг ч тойрч гардаггүй. Тэдэндээ туслахын тулд яах вэ?

8. Гамшиг болохоос өмнө ахлагчид болон өрхийн тэргүүнүүд юу хийж болох вэ?

8 Ахлагчид юу хийж болох вэ? Ахлагчид аа, гамшиг болохоос урьтаж бэлтгэлээ базаахад нь итгэл нэгтнүүддээ туслаарай. Хурлынхан тань бүгд аюулгүй байхын тулд яах ёстойгоо, ахлагчидтай яаж холбоо барихаа мэдэж байгаа эсэхийг магадлаарай. Өмнөх өгүүлэлд гардаг Маргарэт: «Манай ахлагчид хурлын хэрэгцээгээр хээрийн түймрийн улирал дуусаагүйг анхааруулсан. Хэрвээ нүүлгэн шилжүүлэхийг шаардвал эсвэл тухайн газар байх нь аюултай болбол тэндээсээ яаралтай яваарай гэсэн» гэж ярьжээ. Энэ нь яг цагаа олсон заавар байв. Яагаад гэвэл таван долоо хоногийн дараа хээрийн түймэр гарсан. Өрхийн тэргүүнүүд гэр бүлийн хичээлээрээ хүн болгоны хийх ёстой юмыг ярилцаарай. Эцэг эхчүүд та нар хүүхдүүдтэйгээ ийнхүү ярилцаж бэлтгэл хангасан бол гамшиг болсон ч тайван байна.

9. Ахлагчид гамшиг болохоос өмнө болон гамшгийн үед хэрхэн ажилладаг вэ?

9 Хэрэв та бүлэг хариуцагч бол гамшиг болохоос өмнө бүлгийнхээ бүх хүний утасны дугаарыг авч, жагсааж бичээд шинэчилж байгаарай. Ингэвэл та гамшиг тохиолдоход дэлгэрүүлэгч бүртэй холбогдож хэрэгцээг нь мэдэж авна. Тэгээд ахлагчдын зөвлөлийн зохицуулагч руу нэн даруй илгээгээрэй. Тэгвэл тэрбээр цааш нь дүүрэг хариуцагчид явуулна. Гэрч эрчүүд ийнхүү хамтран ажиллавал итгэл нэгтнүүддээ хамгийн сайн аргаар тусална. Түймэр гарсны дараа Маргарэтын дүүрэг хариуцагч 36 цаг унтаагүй ажээ. Учир нь итгэл нэгтнүүдтэйгээ холбоо барьж, нүүлгэн шилжүүлсэн 450 орчим ах дүүстээ санаа тавьж буй ахлагчдын ажлыг зохицуулсан байна (2 Кор. 11:27). Ингээд шаардлагатай бүх хүн хоргодох газартай болжээ.

10. Ахлагчид итгэл нэгтнүүдээ халамжлахыг яагаад чухалд үздэг вэ? (Ёохан 21:15).

10 Ахлагчид гамшигт нэрвэгдэгсдэд сэтгэл санааны тусламж үзүүлэхийн зэрэгцээ Библиэс уншиж урам зориг хайрлах учиртай (1 Петр 5:2). Гамшиг болбол итгэл нэгтэн болгон хоол хүнс, хувцас хунар, хоргодох газартай эсэхийг юуны түрүүнд магадлах хэрэгтэй. Харин хэдэн сар өнгөрсөн ч Библид үндэслэсэн урам зориг, сэтгэлийн дэм өгөх хэрэг гарч болох юм (Ёохан 21:15-ыг уншина). Гамшигт нэрвэгдсэн хүмүүстэй уулзаж байсан Салбарын хорооны гишүүн Харолд: «Тайвшрахад цаг хугацаа хэрэгтэй байдаг. Нөхцөл байдал сайжирсан ч хайртай хүнээ, гэр бүлийнхнийхээ эрхэмлэдэг юмаа алдсанаа болон ямар аюулд өртсөнөө мартдаггүй байж болох юм. Үүнээс болоод үе үе уй гашууд автдаг. Энэ нь бат итгэлгүй гэсэн үг биш. Харин байдаг л зүйл юм» гэжээ.

11. Гамшигт нэрвэгдсэн гэр бүлүүдэд хойшид ч ямар тусламж хэрэгтэй байдаг вэ?

11 Ахлагчид «уйлж буй хүмүүстэй хамт уйл» гэсэн зөвлөгөөг дагадаг (Ром 12:15). Ехова, итгэл нэгтнүүд нь гамшигт нэрвэгдэгсдийг хайрласан хэвээрээ байгааг хэлээд л байх учиртай. Бас тогтмол залбирч, судалж, цуглаанд сууж, дэлгэрүүлэхэд нь гэр бүлүүдэд тусалдаг. Гамшиг болсон ч устаж үгүй болдоггүй зүйлийг анхаардаг болоход нь хүүхдүүддээ туслахыг эцэг эхчүүдэд уриалдаг. Эцэг эхчүүд ээ, Ехова найз нь байж, хажууд нь байдгийг хүүхдүүддээ сануулаарай. Хүүхдүүдэд туслахад хэзээд бэлэн итгэл нэгтнүүд дэлхий даяар байдгийг тайлбарлаж өгөөрэй. (1 Петр 2:17).

Эхнэр нөхөр хоёр хоргодох байранд буй ээж хүү хоёрт хоол хүнс болон бусад хэрэгцээтэй зүйлийг авчирч байна.

Танай дүүрэгт гамшиг болоход та ах дүүстээ сайн дураараа туслах боломжтой юу? (12-р догол мөрийг үзээрэй)e

12. Гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслахын тулд бусад нь юу хийж болох вэ? (Зургийг үзээрэй).

12 Бусад нь юу хийж болох вэ? Танайхаас холгүй газар гамшиг болбол ямар тусламж үзүүлж болохыг ахлагчдаас асуугаарай. Гамшгаас болж гэр орноосоо дүрвэсэн хүмүүс юм уу, тэдэнд туслахаар ирсэн хүмүүсийг гэртээ түр байлгаж болох юм. Эсвэл хоол хүнс болон бусад зүйлээр хангаж болно. Гэхдээ танайхаас хол газар гамшиг болсон ч туслах боломжтой. Яаж? Гамшигт нэрвэгдсэн хүмүүсийн төлөө залбирч болно (2 Кор. 1:8–11). Дэлхий дахины үйл хэрэгт зориулан хандив өргөвөл тусламжийн ажилд хувь нэмэр оруулж байгаа хэрэг юм (2 Кор. 8:2–5). Хэрвээ та гамшиг болсон газар очих боломжтой бол ахлагчдаас асуугаарай. Зөвшөөрвөл таныг сургаж хамгийн их хэрэгцээтэй газар явуулна.

ХАВЧИГДАХ ҮЕД

13. Манай үйл ажиллагааг хориглосон улс оронд амьдардаг ах дүүст ямар бэрхшээл тулгардаг вэ?

13 Манай үйл ажиллагааг хориглосон улс орны итгэл нэгтнүүдийн маань амьдрал хавчлагаас болоод улам хүндэрдэг. Мөнгө төгрөгөөр гачигдаж, өвчин тусаж, хайртай хүнээ үхэлд алддаг. Бас хориг тавьснаас болж ахлагчид туслах шаардлагатай ах дүүсээ эргэж тойрох юм уу чөлөөтэй харьцах боломжгүй болдог. Өмнөх өгүүлэлд гардаг Андрейд ийм юм тохиолдсон. Бүлгийнх нь нэг Гэрч эмэгтэй мөнгө төгрөгөөр гачигджээ. Дараа нь бас машины осолд орж, хэд хэдэн хагалгаа хийлгэх шаардлагатай байсан. Мэдээж ажил хийх боломжгүй болсон нь тодорхой. Хориг, цар тахлаас болж амаргүй байсан ч итгэл нэгтнүүд нь түүнд туслахын тулд чадах бүхнээ хийсэн. Энэ бүхнийг Ехова харж байсан нь ойлгомжтой.

14. Еховад найддаг ахлагчид хэрхэн үлгэр жишээ үзүүлдэг вэ?

14 Ахлагчид юу хийж болох вэ? Андрей залбираад зогсохгүй чадах бүхнээ хийв. Ехова залбиралд нь яаж хариулсан бэ? Боломжтой ах дүүст нь зовлон эдэлж яваа итгэл нэгтэндээ туслах хүсэл төрүүлсэн. Зарим нь Гэрч эмэгтэйг машинаараа эмнэлэгт хүргэж өгч, зарим нь мөнгө төгрөгөөр тусалсан. Ехова тэднийг чадах бүхнээ хийж түүнд туслах хүсэлтэй болгосон. Эв нэгдэлтэй, эр зоригтой тэдний гаргасан хүчин чармайлтыг ч ивээсэн (Евр. 13:16). Ахлагчид аа, манай байгууллагын үйл ажиллагааг хориглосон газар амьдарч байгаа бол бусдаасаа тусламж аваарай (Иер. 36:5, 6). Ехова л тусалж чадах учраас хамгийн гол нь Еховад найдаарай.

15. Хавчлагын үед эв нэгдэлтэй байхын тулд яах хэрэгтэй вэ?

15 Бусад нь юу хийж болох вэ? Хориг тавьсан үед цөөхүүлээ цуглах шаардлагатай байж болох юм. Тиймээс эв нэгдэлтэй байх нь урьдынхаас илүү чухал. Итгэл нэгтнүүдтэйгээ бус Сатантай тэмцээрэй. Ах дүүсийнхээ алдаа дутагдлыг бүү анхаараарай. Үл ойлголцол гарвал асуудлаа аль болохоор түргэн шийдээрэй (Сур. 19:11; Эф. 4:26). Санаачилга гаргаж нэг нэгэндээ туслаарай (Тит 3:14). Боломжтой хүн болгон Гэрч эмэгтэйд тусалсан нь бүлгийн бүх хүнд сайнаар нөлөөлсөн. Тэд улам дотносож нэг гэр бүл шиг болсон (Дуу. 133:1).

16. Колосай 4:3, 18-ыг үзвэл хавчигдаж буй ахан дүүстээ хэрхэн туслах вэ?

16 Олон арван мянган итгэл нэгтнүүд маань манай үйл ажиллагааг хориглосон улс оронд амьдардаг ч Еховадаа үйлчилсээр байгаа. Зарим нь итгэл үнэмшлээсээ болж шоронд хоригдож байна. Бид тэдний болон гэр бүлийнхнийх нь төлөө залбирдаг. Бас баривчлагдах аюултай ч шоронд хоригдож буй тэдэндээ туслахын тулд эр зориг гаргадаг хүмүүсийн төлөө ч залбирдаг. Тэд хоригдож байгаа ах дүүсийнхээ итгэлийг батжуулж, хэрэгцээтэй зүйлээр хангаж, шүүх хуралдааны үеэр өмгөөлж хамгаалдаг (Колосай 4:3, 18-ыг уншина).c Ах дүүсийнхээ төлөө залбирах нь тустай гэдгийг бүү мартаарай! (2 Тес. 3:1, 2; 1 Тим. 2:1, 2).

Аав ээж нь хоёр хүүхэдтэйгээ гэр бүлийн хичээл хийж байна. Хүү нь «Даниел бол итгэлийн гайхалтай жишээ» видеоны тухай ярьж байна.

Хавчлага болохоос өмнө гэр бүлээрээ бэлтгэлээ хэрхэн базаах вэ? (17-р догол мөрийг үзээрэй)

17. Та хавчлага гарахыг хүлээлгүй одооноос яаж бэлдэх вэ?

17 Та болон танай гэрийнхэн хавчлага гарахыг хүлээлгүй одооноос бэлдээрэй (Үйлс 14:22). Юу болох бол гээд муу юм ургуулан бодохын оронд өөрөө ч Еховатай дотносож, хүүхдүүдээ ч Еховатай дотно болгоорой. Үе үе зүрх түгшиж тавгүйтвэл сэтгэлээ уудлан Бурханд залбираарай (Дуу. 62:7, 8). Еховад итгэж найддагийнхаа бүх шалтгааныг гэр бүлээрээ ярилцаарай.d Гамшиг болохоос өмнө бэлтгэл хангадгийн адилаар хавчлага гарахыг хүлээлгүй бэлтгэлээ базаавал хүүхдүүдэд тань тустай. Еховад итгэж найдахыг заалгасан хүүхдүүд эр зоригтой, тайван байна.

18. Биднийг ямар ирээдүй хүлээж байгаа вэ?

18 Бурхны амар тайвны ачаар бид ч тайван байдаг (Флп. 4:6, 7). Өвчин тахал, гамшиг, эсэргүүцэл тулгарсан ч Ехова биднийг тайвшруулдаг. Ажилсаг ахлагчдаар биднийг халамжлуулдаг. Мөн нэг нэгэндээ туслах боломжийг олгодог. Өнөөдөр амар тайван байдаг бол ирээдүйд сорилт учирсан ч, бүр «агуу их гамшиг» болсон ч амар тайван байх буюу бэлтгэлээ базаасан байна (Мат. 24:21). Тэр үед бид өөрсдөө ч амар тайван байна, бусдад ч амар амгалан байхад нь тусална. Тэр цагаас хойш сэтгэл зовоох юмгүй болно. Эцэст нь бид Еховагийн хүслэн болсон үүрд мөнхөд үргэлжлэх төгс амар тайвныг эдэлнэ (Ис. 26:3, 4).

... АМАР ТАЙВАН БАЙХАД НЬ ХҮМҮҮСТ ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ?

  • Өвчин тахал гарахад

  • Гамшиг болоход

  • Хавчигдах үед

ДУУ 25 Хайраар маань биднийг таниг

a Ехова зовлон туулж байгаа нэгэндээ туслах ажлыг үнэнч үйлчлэгчдээрээ хийлгэдэг. Танаар ч туслуулж тэднийг урамшуулж болох юм. Хэрхэн тусалж болохыг ярилцъя.

b Зарим нэрийг өөрчлөв.

c Байгууллагын төв юм уу Салбар хувь хүний захидлыг хоригдож буй итгэл нэгтнүүдэд дамжуулах боломжгүй.

d «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2019 оны 7-р сарын дугаарт гарсан «Хавчигдахаасаа өмнө бэлдэцгээе» гэсэн өгүүллийг үзээрэй.

e ЗУРГИЙН ТАЙЛБАР: Эхнэр нөхөр хоёр гамшиг болсны дараа хоргодох байранд буй гэр бүлийнхэнд хоол хүнс авчирч байна.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах