Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хцн23 №. 1 х. 3-4
  • Сэтгэцийн эмгэг хэнийг ч ялгадаггүй

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Сэтгэцийн эмгэг хэнийг ч ялгадаггүй
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2023
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай
  • Сэтгэцийн эмгэг нь ...
  • Сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай үед тусламж авах нь
  • Сэтгэцийн эмгэг үгүй болно гэж Бурхан амладаг
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2023
  • 4 | Библийн зөвлөгөө—Амьдралд ойр
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2023
  • Эрүүл мэндийн тусламж—Бурхны Хаант төр юу хийх вэ?
    Янз бүрийн сэдвээр
  • Оршил
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2023
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2023
хцн23 №. 1 х. 3-4
Цонхны хажууд сууж буй сэтгэл нь шаналсан бүсгүй.

Сэтгэцийн эмгэг хэнийг ч ялгадаггүй

«Би байнга л санаа зовдог. Гэртээ ганцаараа байхдаа ч гэсэн»

«Сэтгэл санаа нэг их сайхан болмогц шууд л түгшиж эхэлдэг. Жаргалтай санагдлаа гэхэд дараа нь заавал гуниглана гэдгээ би мэддэг».

«Би зөвхөн өнөөдрийнхөө асуудлыг анхаарахыг хичээдэг ч нэг л мэдэхэд олон зүйлд санаа зовчихсон байдаг».

Эдгээр нь сэтгэл зүйн эмгэгтэй хүмүүсийн хэлсэн үг юм. Танд эсвэл хайртай хүмүүст тань ингэж санагдаж байсан болов уу?

Та ганцаараа биш гэдгээ санаарай. Олон хүн сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай болж байна.

Бид «илүү хэцүү цагт» амьдарч байгаа учраас сэтгэл зовоосон асуудалтай байнга тулгардаг (2 Тимот 3:1). Дэлхийн хэмжээнд найман хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй гэж ДЭМБ-ын нэг судалгаанд дурджээ. КОВИД-19 цар тахлын улмаас 2020 онд сэтгэл түгших эмгэг урьд оныхоос 26 хувиар, хүнд хэлбэрийн сэтгэл гутрал 28 хувиар нэмэгдсэн байна.

Гэхдээ сэтгэл зүйн эрүүл мэндийн байдлыг бүрэн тодорхойлоход дан ганц статистикийн судалгаа хангалтгүй. Хамгийн гол нь та болон таны хайртай хүмүүсийн сэтгэл санаа ямар байгаа, хэрхэн амьдарч байгааг мэдэх нь илүү чухал юм.

Сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай

Сэтгэл зүйн хувьд эрүүл хүн сэтгэл санаагаар тайван байж, ажилдаа хариуцлагатай хандан, идэвхтэй амьдардаг. Мөн өдөр тутмын стрессээ тайлж чаддаг, үр бүтээлтэй ажилладаг, амьдралдаа сэтгэл хангалуун явдаг.

Сэтгэцийн эмгэг нь ...

  • хүний сул дорой, арчаагүй байдал БИШ.

  • сэтгэхүй, сэтгэл хөдлөл, зан төрхийг хямралд оруулж асар их зовоодог, мэргэжлийн эмчийн тусламж шаардлагатай нөхцөл байдал МӨН.

  • өдөр тутам хийдэг зүйлүүдээ хийхэд төдийгүй бусадтай харилцахад хүндрэлтэй болгодог.

  • хүнийг нас хүйс, ахуй соёл, арьсны өнгө, яс үндэс, шашин шүтлэг, мэдлэг боловсрол, мөнгө санхүүгээр нь ялгадаггүй.

Зургууд: 1. Сэтгэл нь хямарч, уйтгарт автсан хөвгүүн. 2. Сэтгэл нь зовсон эхнэрээ тайвшруулж буй эрэгтэй. 3. Эмчтэй ярилцаж буй бүсгүй.

Сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай үед тусламж авах нь

Таны болон хайртай хүмүүсийн тань ааш авир мэдэгдэхүйц өөрчлөгдөн, нойр хоолондоо муудах, удаан хугацаагаар сэтгэлээр унах, сэтгэл түгших, уйтгарлах зэргээр зовж байгаа бол шалтгааныг нь олж тогтоон эмчилгээ хийлгэхийн тулд мэргэжлийн хүнээс тусламж авах хэрэгтэй байж болох юм. Тэгвэл хэнд хандах вэ?

Дэлхий дээр амьдарч байсан хамгийн цэцэн мэргэн ухаантай Есүс Христ: «Эрүүл хүнд эмч хэрэггүй. Харин өвчтэй хүнд хэрэгтэй» гэж хэлжээ (Матай 9:12). Эрүүл мэндэд нь ямар нэгэн асуудал тулгараад буй хүмүүс тохиромжтой эмчилгээ хийлгэвэл өвчин нь илааршиж утга учиртай, сэтгэл хангалуун амьдрах боломжтой. Өвчний шинж тэмдэг ноцтой эсвэл удаан үргэлжилж байгаа бол цаг алдалгүй эмчилгээ хийлгэх нь зүйтэй.a

Библи нь анагаах ухааны гарын авлага биш ч сэтгэцийн эрүүл мэндэд тустай зүйлийг бичсэн байдаг. Сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүнд Библи хэрхэн тус болж болохыг дараа дараагийн өгүүллээс уншаарай.

a «Харуулын цамхаг» сэтгүүл нь эмчилгээний ямар нэгэн аргыг сурталчилдаггүй. Нухацтай бодож үзээд шийдвэр гаргах нь хувь хүний асуудал юм.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах