Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хцн23 №. 1 х. 6-7
  • 1 | Залбирал—«Бүх зовнилоо Бурханд даатга»

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • 1 | Залбирал—«Бүх зовнилоо Бурханд даатга»
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2023
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Ямар утгатай вэ?
  • Ач тус
  • Сэтгэлийн зовлонгоо Еховад үүрүүл
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2016
  • Библид юу гэж байдаг вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2017
  • Сэтгэлийн зовнилоо тэвчихийн тулд яах вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
  • Залбирал бол хосгүй завшаан
    Библиэс юу мэдэж авах вэ?
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2023
хцн23 №. 1 х. 6-7
Сэтгэл нь шаналсан залуу цээжин дээрээ гараа тавин залбирч байна.

1 | Залбирал—«Бүх зовнилоо Бурханд даатга»

БИБЛИД ИНГЭЖ БАЙДАГ: «Бүх зовнилоо Бурханд даатга. Яагаад гэвэл тэр та нарт санаа тавьдаг» (1 ПЕТР 5:7).

Ямар утгатай вэ?

Сэтгэл санаа, оюун бодлыг дарамталсан янз бүрийн асуудал бидэнд тулгардаг. Тэр бүхнээ өөрт нь хэлж ярьж байгаасай гэж Ехова Бурхан хүсдэг (Дуулал 55:22). Ноцтой эсвэл шалихгүй гэж бодолгүй ямар ч асуудлын талаар залбирч болно. Шийдэх хэрэгтэй гэж бидэнд санагдсан бол Еховад ч мөн адил гэсэн үг. Тиймээс түүнд залбирвал тайвширна (Филиппой 4:6, 7).

Ач тус

Сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүн өөрийгөө орь ганцаараа гэж бодож болох юм. Тийм хүнийг хүмүүс тэр бүр ойлгодоггүй (Сургаалт үгс 14:10). Хэрэв сэтгэлээ уудлан залбирдаг бол Бурхан ойлгож, анхааралтай сонсоно. Ехова биднийг харж байдаг бөгөөд яаж зовж шаналж байгааг ойлгодог. Санаа зовоосон ямар л асуудал байна, тэр бүхнээ хэлээд залбираасай гэж хүсдэг (Шастирын дэд 6:29, 30).

Еховад залбирах тусам санаа тавьдаг халамжтай Бурхан гэдгийг нь улам бүр мэдэрнэ. Мөн та нэгэн дуулалчийн сэтгэлийг ойлгох нь лавтай. Тэрбээр: «Та миний зүдгүүрийг харсан. Та сэтгэлийн минь зовлонг мэдсэн» гэж залбирчээ (Дуулал 31:7). Бидний зовлонг Ехова мэддэг гэж бодохлоор бэрхшээлээ даван туулах хүч тэнхээтэй болдог. Тэрбээр мэдээд зогсохгүй хэнээс ч илүү ойлгож, Библиэс урам зориг, амар тайвныг олж авахад тусалдаг.

Библи хэрхэн тус болдог вэ? Жулиан

Би сэтгэл түгших эмгэгтэй

Жулиан.

«Би сэтгэл түгших болон улигт бодол үйлдлийн эмгэгтэй (OCD). Гэнэт л сэтгэл түгшээд явчихдаг. Зүв зүгээр байснаа ямар ч шалтгаангүйгээр хэт их санаа зовж эхэлнэ. Хүмүүс хажууд байхад бүр ч хэцүү. Намайг юу гэж бодож байгаа бол гэхээс л яс хавталздаг.

Зовлонг минь мэддэг хүмүүс надад их тус болдог. Хэлсэн болгон нь сэтгэлд нийцээд байдаггүй л дээ. Гэхдээ туслах гэж хичээж байгаад нь би их талархдаг.

Өвчнөөсөө болоод заримдаа залбирахад хэцүү байдаг. Анхаарлаа төвлөрүүлж Еховад залбирахын тулд оюун ухаанаа дайчлах хэрэгтэй болдог. Толгойд олон янзын бодол орж ирээд анхаарал төвлөрөхгүй, бүр самуурчихдаг. Ийм үед юу бодож, юу мэдэрч байгаагаа үгээр илэрхийлэхэд хэцүү».

Надад Библи тус болдог

«Залбирлаа Бурханд сонсгоё гэвэл залбирал маань заавал уран цэцэн үгтэй, урт байх албагүй гэдгийг Библиэс мэдэж авсан. Сэтгэлээ үгээр илэрхийлж чадахгүй үедээ зүгээр л “Ехова, туслаач” гэж хэлдэг. Тэглээ ч гэсэн Ехова намайг ойлгож, залбиралд минь хариулж байгааг мэдэрдэг. Залбирахаас гадна эмчилгээ хийлгэдэг. Энэ бүхний ачаар бие минь сайжирч байгаад би их баярладаг. Тэнгэрийн Эцгээсээ тусламж гуйн залбирахын тулд их хичээх хэрэгтэй болдог. Хичээл зүтгэл маань ч талаар болдоггүй».

Охид хөвгүүдэд

«Еховагийн найз болъё—Дандаа залбиръя» видео.

Ехова чиний залбирлыг сонсож хариулдаг гэдэгт итгэлтэй байж болно. Яагаад гэдгийг jw.org веб сайтаас мэдэж аваарай.

«Еховагийн найз болъё—Дандаа залбиръя» видеог үзэж сонирхоорой.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах