СУДЛАХАД ТУС БОЛОХ ЗӨВЛӨГӨӨ
Зургуудаас их ач тус хүртээрэй
Манай ном хэвлэлд гол санааг онцлох олон сайхан зураг бий. Тэдгээрээс аль болох их ач тус хүртье гэвэл яах вэ?
Өгүүллийг уншихаасаа өмнө зургуудыг нь хараарай. Тэгвэл сонирхол татагдаж, уншмаар санагдах байх. Яг л урдаа байгаа сайхан хоолыг хараад амтыг нь мэдрэхтэй адил юм. Тиймээс «Энэ зураг юу өгүүлж байгаа юм бол?» гэж бодоорой (Ам. 7:7, 8).
Өгүүллийг уншиж байхдаа яагаад энэ зургийг сонгосныг бодоорой. Хэрэв зургийн тайлбар байвал уншаарай. Тэгээд тухайн зураг уншиж байгаа зүйлтэй болон өөрт тань ямар хамаатайг эргэцүүлээрэй.
Уншиж дуусчихаад зургуудыг дахин харж гол санааг давтаарай. Дараа нь сэтгүүлээ хаагаад ямар зургууд байсныг болон зураг болгоноос юу мэдэж авснаа санаарай.
Та яг одоо уншиж буй сэтгүүлийнхээ зургуудыг дахин үзэж, юу мэдэж авснаа санаж байгаа эсэхээ шалгавал ямар вэ?