СУДЛАХАД ТУС БОЛОХ ЗӨВЛӨГӨӨ
Мэдэж авснаа бусадтай хуваалцах нь
Библи судлахлаар сэтгэл сэргэдэг. Харин олсон эрдэнэс буюу урамтай санааг бусадтай хуваалцахаар бүр ч сайхан санагддаг. Сургаалт үгс 11:25-д (ШЕ) «Өрөөлийг сэргээгч өөрөө сэргэнэ» гэж бий.
Мэдэж авсан зүйлээ бусдад ярихаар гол санааг илүү сайн ойлгодог, тогтоодог. Бас нөгөө хүнд ч ач тустай учраас хуваалцсандаа баярладаг (Үйлс 20:35).
Оролдоод үзээрэй. Та ирэх долоо хоногт, мэдэж авснаа хэн нэгэнтэй хуваалцах боломж хайгаарай. Тухайлбал гэрийнхэн, хурлынхан, ажлынхан, ангийнхан, хөршүүд эсвэл дэлгэрүүлэхдээ уулзах хүнд хэлж өгч болох юм. Тэгэхдээ өөрийн үгээр энгийн, ойлгомжтой ярихыг хичээгээрэй.
Анхаараарай. Өөрийгөө гайхуулах бус, бусдыг урамшуулах зорилгоор хуваалцах нь зүйтэй (1 Кор. 8:1).