Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц25 10 сар х. 2-5
  • 1925—Зуун жилийн өмнө

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • 1925—Зуун жилийн өмнө
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ХҮСЭН ХҮЛЭЭСЭН ЗҮЙЛ БИЕЛЭЭГҮЙ
  • РАДИОГООР НЭВТРҮҮЛЭХ АЖЛАА ӨРГӨЖҮҮЛСЭН НЬ
  • ЧУХАЛ ҮНЭНИЙГ ОЙЛГОСОН НЬ
  • ЕХОВАГ ГЭРЧЛЭХ НЬ
  • СОНИРХСОН ХҮНТЭЙ ДАХИЖ УУЛЗАХ НЬ
  • ХОЙШДЫН АЖЛАА АНХААРАХ НЬ
  • 1924—Зуун жилийн өмнө
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
  • 1922—Зуун жилийн өмнө
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
хц25 10 сар х. 2-5
Индиана мужийн Индианаполист 1925 онд болсон чуулганы үер зургаа авхуулж буй маш олон итгэл нэгтэн.

Индиана мужийн Индианаполист болсон чуулган, 1925

1925​—Зуун жилийн өмнө

«ЭНЭ жил маш чухал үйл явдал болно гэдэгт Христийн дагалдагч бид найдаж байна» хэмээн «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1925 оны 1-р сарын 1-ний дугаарт бичжээ. Гэхдээ цааш нь «Хараахан болоогүй байгаа үйл явдлыг хэтэрхий анхаарах ёсгүй. Эс тэгвэл бид Эзний даалгасан ажлыг баяр хөөртэй хийж чадахгүйд хүрч мэднэ» гэжээ. Библи Судлаачид 1925 онд юу болно гэж хүлээж байсан бэ? Хүлээж байсан зүйл нь биелээгүй ч тэд хэрхэн идэвх зүтгэлтэй дэлгэрүүлсэн бэ?

ХҮСЭН ХҮЛЭЭСЭН ЗҮЙЛ БИЕЛЭЭГҮЙ

1925 онд Диваажинг дэлхий дээр сэргээнэ гэж найдаж байсан Библи Судлаач олон байв. Хожим нь Удирдах Зөвлөлийн гишүүн байсан Альберт Шрөдер энэ тухай «Тослогдсон дагалдагчид тэнгэрт гарч Хаант төрийг бүрдүүлнэ, бас Абрахам, Давид зэрэг эртний үнэнч эрчүүд дэлхий дээр амилж захирагч болно гэдэгт бид итгэж байлаа» хэмээжээ. Цаг хугацаа өнгөрсөн ч найдаж байсан зүйл нь биелээгүй. Үүнээс болоод тэдний урам хугарсан нь ойлгомжтой (Сур. 13:12).

Гэлээ ч Библи Судлаачдын ихэнх нь дэлгэрүүлэх ажилд идэвх зүтгэлтэй оролцсон. Бас Еховаг гэрчлэх үүргээ илүү их ухамсарлаж байв. Тиймдээ ч үнэнийг улам бүр өргөн далайцтай түгээсэн.

РАДИОГООР НЭВТРҮҮЛЭХ АЖЛАА ӨРГӨЖҮҮЛСЭН НЬ

Өмнөх жил нь Даблю Би Би Ар (WBBR) радио станцыг амжилттай барьсан Библи Судлаачид Иллинойс мужийн Чикагогийн ойролцоо дахин нэг томоохон станц барьж, түүнийгээ «WORD» хэмээн нэрлэсэн. Энэ станцыг барихад оролцсон радиогийн инженер Ралф Рэффлэр: «Өвлийн хүйтэн орой энэ станцаас цацсан мэдээг алс бөглүү нутгийн маш олон хүн сонсож байлаа» гэж ярьжээ. Жишээ нь 5 000 гаруй километрийн зайд орших Аляскагийн нэгэн хотын нэг гэр бүлийнхэн анхны нэвтрүүлгийг сонсжээ. Тэд захидал илгээж, Бурхан болон Библийн тухай илүү ихийг мэдүүлсэн, урам зориг хайрласан нэвтрүүлэг бэлдсэнд нь талархлаа илэрхийлсэн байна.

Зүүн: Иллинойс мужийн Батавиад байдаг WORD-ын хоёр антен

Баруун: Радио станц дээр ажиллаж буй Ралф Рэффлэр

«Харуулын цамхаг» сэтгүүлийн 1925 оны 12-р сарын 1-ний дугаарт уг станцын цар хүрээний тухай «WORD нь 5 000 ваттын хүчин чадал бүхий дамжуулагчтай бөгөөд АНУ-ын хамгийн том станцуудын нэг юм. Америкийн баруун захаас зүүн зах хүртэл, Кубаас Аляскагийн хойд туйл хүртэл цацагдана. Үнэний тухай ерөөсөө сонсож байгаагүй олон хүн энэ станцаас дамжуулсан мэдээг сонсоод илүү ихийг мэдэж авах хүсэлтэй болсон» гэж бичжээ.

Жорж Нэйш

Мөн тэр үед Библи Судлаачид Канадад ч радиогоор сайн мэдээг түгээх талаар бодож байв. 1924 онд Саскачеван мужийн Саскатунд «CHUC» гэдэг радио станц барьсан. Энэ нь Канадад шашны нэвтрүүлэг цацдаг анхны радио станцуудын нэг байсан. 1925 онд энэхүү жижиг станцыг нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй болов. Тиймээс Харуулын Цамхаг Нийгэмлэг Саскатунд нэг хуучин театрыг худалдаж аваад засвар хийж нэвтрүүлгийн студиэ нүүлгэн оруулжээ.

Энэ станцын ачаар Саскачеваны хөдөө тосгоны олон хүн сайн мэдээг анх удаа сонссон. Жишээ нь алслагдмал нэг тосгонд амьдардаг Грэйам гэдэг эмэгтэй нэвтрүүлэг сонсоод Библид үндэслэсэн хэвлэл авах хүсэлтээ илгээжээ. Жорж Нэйш гэдэг Гэрч эрэгтэй: «“Бидэнд зааж өгөөч!” гэж бичсэн нь их л чанга хэлээд байх шиг санагдсан тул “Судрыг судлах нь” номын бүх ботийг түүн рүү илгээсэн» хэмээн дурсжээ. Удалгүй Грэйам Хаант төрийн тухай мэдээг тунхагладаг болж, алс холын нутгаар ч дэлгэрүүлжээ.

ЧУХАЛ ҮНЭНИЙГ ОЙЛГОСОН НЬ

«Харуулын цамхаг» сэтгүүлийн 1925 оны 3-р сарын 1-ний дугаарт «Үндэстэн бий болсон нь» гарчигтай чухал өгүүлэл нийтлэгдэв. Яагаад чухал байсан бэ? Сатан нь дэлхий дээрх шашин, худалдаа, улс төрийн тогтолцоо болон тэнгэр дэх үл үзэгдэх чөтгөрүүдээс бүрдсэн байгууллагатайг Библи Судлаачид мэддэг байсан. Харин «итгэмжит, ухаалаг боол» тус өгүүллээр Ехова ч байгууллагатайг, тэр нь Сатаны байгууллагаас ангид бөгөөд эрс ялгаатайг ойлгоход нь ах дүүстээ тусалсан (Мат. 24:45). Түүнчлэн 1914 онд Бурхны Хаант төр байгуулагдаж, үүний дүнд «тэнгэрт дайн болж», Сатан чөтгөрүүдтэйгээ тэнгэрээс дэлхий рүү хөөгдсөн бөгөөд эндээс өөр очих газаргүй болсныг тайлбарлажээ (Илч. 12:7–9).

Зарим хүнд энэ шинэ ойлголтыг хүлээж авах амаргүй байв. Ийм юм болохыг мэдэж байсан учраас тус өгүүлэлд: «Хэрэв үүнтэй санал нийлэхгүй уншигч байвал Эзнийг тэвчээртэй хүлээж, үнэнч үйлчилсээр байхыг зөвлөе» гэжээ.

Гэхдээ Британийн Том Эйр гэдэг ном түгээгч (одоогийн эхлэгч) тус өгүүлэл ихэнх хүнд ямар сэтгэгдэл төрүүлснийг ийнхүү хэлжээ. «Ах дүүс маань Илчлэл 12-р бүлгийн тайлбарыг уншаад маш их баярласан. Хаант төр тэнгэрт байгуулагдсаныг ойлгосон тул энэхүү сайн мэдээг дэлгэрүүлэх урам зориг нь бадарсан. Бид илүү ихийг хийх хүсэлтэй болж, Ехова агуу үйлсийг хийх гэж байгааг ойлгосон».

ЕХОВАГ ГЭРЧЛЭХ НЬ

Өнөөгийн Еховагийн Гэрчүүд Исаиа 43:10-д (ШЕ) байдаг «Ехова ийн тунхаглаж байна. “Та нар бол миний гэрчүүд. ... Би та нарыг зарцаа болгон сонгож авсан юм”» гэснийг сайн мэддэг. Харин 1925 оноос өмнө энэ зүйлийг манай ном хэвлэлд бараг дурдаж байгаагүй. Гэхдээ тус оноос хойш илүү онцлох болов. «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1925 оны нийт 11 дугаарт Исаиа 43:10, 12-ыг тайлбарлажээ!

1925 оны 8-р сарын сүүлээр Библи Судлаачид Индиана мужийн Индианаполист чуулган зохион байгуулав. Чуулганы хөтөлбөрт Жосеф Ф. Рүтэрфордын дараах үгийг бичсэн байв. «Бид Эзнээс хүч ... аваад түүнийг гэрчлэх оргилуун хүсэлтэйгээр талбайд дэлгэрүүлэхийн тулд энэ чуулганд ирцгээсэн». Еховаг гэрчлэх боломж бүрийг ашиглахыг тус чуулганы бүх найман өдрийн турш сонсогчдод уриалсан.

8-р сарын 29-ний бямба гарагт Рүтэрфорд «Гэрчлэх ажлын уриалга» гэсэн нэртэй илтгэл тавив. Тэрбээр гэрчлэх ажлын чухлыг онцлон «Ехова ард түмэндээ “Та нар бол миний гэрчүүд. ... Би бол Бурхан” гэж хэлдэг. Тэгээд “Ард түмнүүдийн төлөө туг босго” гэсэн тодорхой тушаал өгсөн. Энэ тугийг агуу хүчээр нь удирдуулдаг ард түмнээс нь өөр хэн ч босгохгүй. Тиймээс ч тэд бол гэрчүүд нь юм» гэж хэлжээ (Ис. 43:12; 62:10, ШЕ).

«Найдварын мэдээ» тогтоолыг бичсэн танилцуулга.

«Найдварын мэдээ» танилцуулга

Рүтэрфордыг илтгэл тавьсны дараа «Найдварын мэдээ» гэсэн тогтоолыг бүх хүн санал нэгтэйгээр дэмжсэн. Тэнд «энх тайван, хөгжил цэцэглэлт, эрүүл саруул амьдрал, жинхэнэ амь, эрх чөлөө, үүрдийн аз жаргалд» хүргэх цорын ганц найдвар бол Бурхны Хаант төр гэдгийг цохон тэмдэглэжээ. Энэхүү тогтоолыг хожим нь хэд хэдэн хэлээр орчуулж, танилцуулга болгон хэвлээд бараг 40 саяыг тараажээ.

Библи Судлаачид хэдэн жил өнгөрсний дараа л албан ёсоор Еховагийн Гэрчүүд гэдэг нэртэй болсон. Гэхдээ тэд гэрчлэх үүргээ тухайн үед улам бүр ухамсарлаж байв.

СОНИРХСОН ХҮНТЭЙ ДАХИЖ УУЛЗАХ НЬ

Дэлхий даяар Библи Судлаачдын тоо нэмэгдэж байсан тул зөвхөн ном хэвлэл тараагаад зогсохгүй, сонирхсон хүн дээр дахин очиж уулзахыг уриалах болов. «Найдварын мэдээ» танилцуулгыг тараах аян дууссаны дараа «Буллетин»-дa «Ном хэвлэл өгөөгүй ч “Найдварын мэдээ” танилцуулгыг авсан айлд дахин очихыг төлөвлөөрэй» гэсэн заавар гарчээ.

«Буллетин»-ий 1925 оны 1-р сарын дугаарт Техас мужийн Планод амьдардаг нэг Библи Судлаачаас ирсэн дараах тайланг оруулсан. «Хэд хэдэн удаа боловсруулсан хэсгээр явах нь шинэ хэсгээр явахаас илүү үр дүнтэй болохыг ойлгоод сэтгэл хөдөлж билээ. Манай хэсэгт харьяалагддаг нэг жижиг хотод сүүлийн арван жилд таван удаа дэлгэрүүлсэн. ... Саяхан Хендрикс эгч болон манай ээж энэ хэсгээр дэлгэрүүлээд урьд өмнөхөөсөө илүү олон ном тараасан».

Бас Панамад амьдардаг ном түгээгч: «Анх уулзахад намайг хөөж байсан олон хүн хоёр, гурав дахь удаагаа очиход хандлагаа өөрчилсөн. Би энэ жил ихэнх цагаа давтан уулзахад зориулсан. Сайн үр дүнтэй байсан» гэжээ.

ХОЙШДЫН АЖЛАА АНХААРАХ НЬ

Рүтэрфорд ном түгээгчдэд зориулсан жил тутмын захидалдаа тус онд амжуулсан ажлаа дүгнэж, хойшдын ажлаа дурдсан. Тэрбээр: «Энэ жил бид олон хүнд сайн мэдээг хүргэж тайвшруулж чадсан нь үнэхээр завшаан байлаа. Энэ ажил таныг баяр баясгалантай болгосон. ... Хойтон жил Бурхан болон Хаант төрийг гэрчилж, жинхэнэ үйлчлэгч гэдгээ батлах олон боломж танд олдоно. ... Цаашдаа ч Бурхан болон Хаанаа чангаар магтан дуулцгаая» гэжээ.

1925 оны сүүлээр эрчүүд Бруклин дахь барилга байгууламжийг өргөтгөхөөр төлөвлөж байв. Манай байгууллага өмнө нь хэрэгжүүлж байгаагүй барилгын томоохон төслийг 1926 онд эхлүүлэх гэж байлаа.

Эрчүүд шинэ барилга барих ажлаа эхэлсэн байна.

Нью-Йоркийн Бруклины Адамс гудамжинд өрнөж буй барилгын ажил, 1926

a Одоогийн «Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг—Цуглаанаар үзэх материал».

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах