Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц25 10 сар х. 30-31
  • Удирдах Зөвлөлийн хоёр шинэ гишүүн

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Удирдах Зөвлөлийн хоёр шинэ гишүүн
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
  • Ижил төстэй материал
  • Удирдах Зөвлөлийн хоёр шинэ гишүүн
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
  • Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөл гэж юу вэ?
    Еховагийн Гэрчүүдийн талаар байнга тавьдаг асуулт
  • Удирдах Зөвлөлийн шинэ гишүүн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2019
  • Удирдах Зөвлөлийн шинэ гишүүн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
хц25 10 сар х. 30-31

Удирдах Зөвлөлийн хоёр шинэ гишүүн

2024 оны 10-р сарын 5-нд болсон жил тутмын уулзалт дээр тусгай зарлал хэлсэн. Жоди Жедли, Жэйкоб Рамфыг Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөлийн гишүүнээр томилжээ. Хэн хэн нь Еховад олон жил үнэнчээр үйлчилж байгаа билээ.

Жоди Жедли эхнэр Даамаристайгаа

Жедли нь АНУ-ын Миссурид төрсөн бөгөөд Еховагийн Гэрч эцэг эхийн гар дээр хүмүүжсэн. Тэдний амьдарч байсан газар цөөхөн дэлгэрүүлэгчтэй ч сайн мэдээ дэлгэрүүлэхээр энд тэндээс ирсэн олон ах дүүтэйгээ уулздаг байжээ. Тэдний нэг нэгнээ гэсэн хайр, эв нэгдэл нь түүнд маш их нөлөөлсөн. Тэрбээр 1983 оны 10-р сарын 15-нд арван хэдтэйдээ баптисм хүртэв. Дэлгэрүүлэх дуртай байсан тул ахлах сургуулиа төгссөнийхөө дараа 1989 оны 9-р сараас байнгын эхлэгчээр үйлчилж эхэлжээ.

Эцэг эх нь Жедлийг хүүхэд байхад охин дүүтэй нь хамт Бетел үзүүлэхээр авч явдаг байсан. Иймээс хоёр хүүхэд Бетелд үйлчлэх хүсэлтэй болоод зорилго тавьж, хожим нь тэд хоёулаа энэ зорилгоо биелүүлжээ. Тэрбээр 1990 оны 9-р сараас Уолкиллын Бетелд үйлчилсэн. Эхлээд Цэвэрлэгээний, дараа нь Эмнэлгийн хэлтэст ажилласан.

Тэр үед ойролцоох испани хэлний хурлууд өргөжин тэлж, тэнд үйлчлэх Гэрч эрчүүд шаардлагатай байв. Тиймээс Жедли нэг хуралд нь явдаг болж испани хэл сурч эхэлсэн. Тун удалгүй тус дүүрэгт эхлэгчээр үйлчилдэг Даамаристай танилцав. Хожим нь тэд гэрлэж, Бетелд хамтдаа үйлчлэх болсон.

2005 онд тэд, Еховад үнэнч аав ээж нартаа санаа тавихаар шийдэж Бетелээс гарсан. Тэгээд байнгын эхлэгчээр үйлчилжээ. Жедли Эхлэгчийн сургуульд багшилж, Эмнэлэгтэй хамтран ажиллах хороо болон Бүс нутгийн барилгын хороонд ажиллаж байв.

2013 онд Бетелд дахин уригдаж Уорвик дахь барилгын ажилд оролцох болов. Үүнээс хойш Паттерсон, Уолкиллд ч үйлчилжээ. Салбар дахь барилга төлөвлөлтийн хэлтэс болон Эмнэлгийн мэдээллийн албанд ажилласан. 2023 оны 3-р сард Үйлчлэлийн хорооны туслахаар томилогдсон. Олон янзын даалгавар авч, биелүүлж байсан тэрбээр: «Шинэ даалгавар авахаар заримдаа сандарч магадгүй. Гэхдээ тийм үед Еховад найдахаа санах хэрэгтэй, учир нь тэрбээр болгодог Нэгэн» гэж дурсжээ.

Жэйкоб Рамф эхнэр Ингатайгаа

Рамф нь АНУ-ын Калифорнид төрсөн. Бага байхад нь ээж нь дэлгэрүүлэхээ, цуглаанд явахаа больсон ч түүнд Библийн үнэнийг заахыг хичээсэн. Мөн Рамф жил бүр Еховад бат итгэлтэй эмээ дээрээ очдог байв. Эмээгийнхээ ачаар Библийн тухай илүү их мэдэх хүсэл нь бадарч, улмаар 13-тайдаа Библийн хичээл заалгахыг хүссэн. Тэгээд 1992 оны 9-р сарын 27-нд арван хэдтэйдээ баптисм хүртэв. Ээж нь дахин идэвхтэй болж, аав болон эрэгтэй, эмэгтэй хоёр дүү нь ахиц гарган баптисм хүртжээ.

Эхлэгчид хэчнээн баяр хөөртэй байдгийг тэрбээр анзаарсан. Тиймээс ахлах сургуулиа төгсөөд 1995 оны 9-р сараас эхлэгчээр үйлчилжээ. 2000 онд дэлгэрүүлэгчийн хэрэгцээ ихтэй Эквадор луу нүүв. Тэнд Канадаас ирсэн Инга гэдэг эхлэгчтэй танилцаж, хожим нь түүнтэй гэрлэсэн. Тэгээд Эквадорын нэг хотын цөөхөн дэлгэрүүлэгчтэй бүлэгт үйлчилсэн. Одоо тэр бүлэг олон дэлгэрүүлэгчтэй хурал болжээ.

Яваандаа тэд тусгай эхлэгчээр, дараа нь дүүргийн ажилд томилогдсон. 2011 онд Гилеад сургуулийн 132-р ангид суралцах урилга авчээ. Төгссөнийхөө дараа хэд хэдэн улс оронд бетелчин, миссионер, дүүрэг хариуцагч зэргээр үйлчилжээ. Мөн Рамф Сайн мэдээ тунхаглагчийн сургуульд багшлах завшаан эдэлсэн.

КОВИД-19 цар тахал дэгдсэний улмаас АНУ-д буцаж ирсэн тэднийг Уолкиллын Бетелд томилов. Рамф Үйлчлэлийн хэлтэст ажиллах сургалтад хамрагдсан. Хожим нь тэднийг дахин Эквадорын салбарт томилж, Рамф Салбарын хороонд үйлчилсэн. 2023 онд тэднийг Уорвик руу шилжүүлэв. Тэгээд Үйлчлэлийн хорооны туслахаар 2024 оны 1-р сард томилогдсон. Тэрбээр хаана хаана үйлчилж явснаа дурсан «Хаана ч томилогдсон бай, хамт үйлчилж байгаа хүмүүсийнхээ ачаар даалгаврынхаа онцгойг мэдэрдэг» гэжээ.

Нөр их хөдөлмөрлөдөг тэдэндээ бид маш их талархаж байна. «[Тэдэн] шиг хүмүүсийг хүндэлж байцгаая» (Флп. 2:29).

Одоо Удирдах Зөвлөл нь тослогдсон 11 хүнээс бүрдэж байна: Кеннет Күүк, Гэйж Флийгл, Сэмүэл Хөрд, Жеффри Жексон, Жоди Жедли, Стивен Летт, Геррит Лөш, Жэйкоб Рамф, Марк Сандерсон, Дэвид Сплэйн, Жеффри Виндер.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах