Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хү 15/7 х. 6-7
  • Удирдах Зөвлөлийн захиа

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Удирдах Зөвлөлийн захиа
  • Христиан үйлчлэл 2015
  • Ижил төстэй материал
  • Үйлчлэлээ өргөжүүлэх арга
    Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага
  • Еховагийн байгууллагатай нягт холбоотой байх нь
    Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага
  • Барилгын төслүүд Хаант төрийн үйл хэрэгт ямар хамаатай вэ?
    Хандивыг юунд зарцуулдаг вэ?
Христиан үйлчлэл 2015
хү 15/7 х. 6-7

Удирдах Зөвлөлийн захиа

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЗАХИА

Эрхэм хүндэт ах дүү нар аа!

«Бид та бүгдийн төлөө Бурханд үргэлж талархал өргөдөг. Ингэхдээ та нарыг залбиралдаа дурсан, бид өөрсдийн Бурхан ба Эцэгийн өмнө Эзэн Есүс Христэд итгэх та нарын итгэлийн үйл, хайрын хөдөлмөр хийгээд найдварын тууштай байдлыг чинь байнга санадаг» (1 Тес. 1:2, 3). Та нарыг гэсэн бидний сэтгэлийг энэ үг юутай сайхан илэрхийлээ вэ! Бид та нарын төлөө, хийж буй ажлын тань төлөө Еховад талархдаг. Тэгж хэлэхийн учир юу вэ?

Өнгөрсөн жил та бүхэн Хаанчлалын төлөө хөдөлмөрлөж «итгэл», «хайраа» харуулсан. Зарим нь үйлчлэлээ өргөжүүлэхийг хичээсэн. Зарим нь дэлгэрүүлэгч хэрэгтэй газар, гадаад руу нүүсэн. Олон нийтэд дэлгэрүүлэх ажилд оролцсон хүмүүс ч бий. Дурсах цуглааны улирал, дүүргийн харгалзагчийн эргэлт, 8-р сард болсон тусгай аянаар олон хүн туслах эхлэгчээр үйлчилсэн. Нөхцөл байдал харилцан адилгүй ч та бүхэн Еховад чин сэтгэлээсээ үйлчилж байна (Кол. 3:23, 24). «Итгэлийн үйлийн» тань төлөө бид Еховад талархдаг!

Мөн дэлхий дахинд барилга барих ажлыг дэмжиж «хайрын хөдөлмөр» хийж байгаад тань бид сэтгэлийнхээ гүнээс талархаж байна. Еховагийн ард түмэн өсөн нэмэгдэж байгаа учраас ийм барилга байгууламж яаралтай хэрэгтэй байна (Ис. 60:22). Өнгөрсөн жилд дэлгэрүүлэгчийн дээд тоо 8 201 545-д, сар бүр хийсэн Библийн хичээлийн дундаж тоо 9 499 933-д хүрсэн байна. Манай байгууллага өргөжин тэлэхийн хэрээр олон салбарыг өргөтгөж, засаж шинэчлэх, Хаанчлалын танхим нэмж барих шаардлагатай болсон. Түүнээс гадна, дэлхийн олон улс оронд орчуулгын алслагдсан офис хэрэгтэй байна. Ийм офисийн ачаар орчуулагчид хэлнийхээ орчинд амьдарч ажиллах юм.

Тиймээс «Эдгээр барилга байгууламжийг барих ажилд хэрхэн хувь нэмэр оруулах вэ?» гэсэн асуулт гарч ирнэ. Заримд маань ийм ажилд сайн дураараа оролцох боломж бий. Барилгын ажлын дадлага туршлагатай ч бай, үгүй ч бай, үнэтэй юмаараа хувь нэмэр оруулах завшаан хэн бүхэнд бий (Сур. 3:9, 10). Израильчууд асар барих ажлыг чин сэтгэлээсээ дэмжиж, хэрэгцээнээс илүү ихийг өгсөн тул цаашид хандивлах хэрэггүй гэсэн тунхаг гаргахад хүрч байжээ (Ег. 36:5–7). Библид гардаг энэ мэт жишээг бодохлоор, байгаа бүхнээ зориулах хүсэл төрдөг. Барилгын ажлыг дэмжиж буй та бүхний «хайрын хөдөлмөр» Еховад талархах бас нэг шалтгаан болдог.

Бид бас гуйвшгүй үнэнч итгэл нэгт ах дүүтэйдээ баярладаг. Жишээ нь, 1950 оноос хойш Өмнөд Солонгост хайрт итгэл нэгтнүүдийг маань төвийг сахиснаас нь болж янз бүрийн хугацаагаар шоронд хорьдог болсон. Үе үеийн залуучууд ийм зовлонг тэвчсээр ирсэн. Тэдний тухай сонсоод итгэл бэхэждэг.

Эритре улсад гурван итгэл нэгтэн маань 20 гаруй жил шоронд хоригдож байна. Тэднээс гадна, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг ч богино хугацаагаар хорьж байна. Тэднийг суллах янз бүрийн арга хэмжээ авсан ч үр дүнд хүрээгүй. Ийм хэцүү үед итгэл нэгтнүүд маань бууж өгөлгүй үнэнч хэвээрээ байна. Бид тэднийхээ төлөө байнга залбирдаг (Ром 1:8, 9).

Та нарын ихэнх нь итгэл үнэмшлээсээ болоод шоронд ордоггүй ч нас ахихын зовлон үзэж, өвчин хуучтай тэмцдэг. Зарим нь итгэгч бус хань ижил, ах дүүгийнхээ зүгээс эсэргүүцэл, хавчлагатай тулгардаг. Бас тэр бүр анзаарагдаад байдаггүй бэрхшээл зовлонг туулж яваа хүн ч бий. Гэлээ ч та бүхэн Еховадаа үнэнч үйлчилдэг (Иак. 1:12). Үүнд чинь бид Еховад талархдаг.

«Итгэлийн үйл, хайрын хөдөлмөр» ба тэвчээр тань Еховад талархал өргөж «Тэр бол сайн» гэж хэлэх хүндтэй шалтгаан юм (Дуу. 106:1). Бид та нартаа их хайртай. Еховагийн ивээл хамгаалалтад үүрд мөнх үйлчлээсэй гэж та нарынхаа төлөө бид залбирч байна.

Ах дүүс тань,

Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөл

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах