Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ijwbq өгүүлэл 189
  • Библиэс тайвшралыг олох боломжтой юу?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Библиэс тайвшралыг олох боломжтой юу?
  • Библитэй холбоотой асуултын хариу
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Библид юу гэж байдаг вэ?
  • Зовлон, бэрхшээл
  • Үхэл хагацал
  • Өөрийгөө хэт буруутгах сэтгэл
  • Уйтгар гуниг
  • Өвчин
  • Сэтгэлийн хямрал
  • Дайн
  • Ирээдүйн тухай санаа зовнил
  • Библид юу гэж байдаг вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2017
  • Сэтгэлийн зовлонгоо Еховад үүрүүл
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2016
  • Библи итгэл найдвар бэлэглэдэг
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Библи итгэл найдвар бэлэглэдэг
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн удиртгал хичээл
Илүү дэлгэрэнгүй харах
Библитэй холбоотой асуултын хариу
ijwbq өгүүлэл 189
Эмэгтэй Библи уншаад сэтгэл хангалуун байна.

Библиэс тайвшралыг олох боломжтой юу?

Библид юу гэж байдаг вэ?

Тийм ээ, боломжтой (Ром 15:4). Хүнд нөхцөлийн улмаас сэтгэлээр унасан олон хүнд тайвшрал өгсөн Библийн дараах зүйлсийг эргэцүүлээрэй.

Энэ өгүүлэлд:

  • Зовлон, бэрхшээл

  • Үхэл хагацал

  • Өөрийгөө хэт буруутгах сэтгэл

  • Уйтгар гуниг

  • Өвчин

  • Сэтгэлийн хямрал

  • Дайн

  • Ирээдүйн тухай санаа зовнил

Зовлон, бэрхшээл

Дуулал 23:4: «Үхлийн харанхуйн хөндийгөөр туулавч би хор хөнөөлөөс айхгүй. Учир нь Та надтай хамт байна».

Юу гэж ойлгох вэ? Бурханд залбирч, Үг нь болох Библийн удирдамжийг дагавал зоригтой байж чадна.

Филиппой 4:13: «Намайг хүчирхэгжүүлдэг нэгний ачаар би бүхнийг давна».

Юу гэж ойлгох вэ? Ямар ч зовлон, бэрхшээлийг давах хүчийг Бурхан өгнө.

Зовлон тохиолдоод удаж байгаа бол тэвчихэд тус болох нэмэлт мэдээллийг «Зовлон: Өөрчлөх боломжгүй нөхцөл байдал» өгүүллээс уншаарай (англи).

Үхэл хагацал

Номлогчийн үгс 9:10: «Үхэгсдийн оронд мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй».

Юу гэж ойлгох вэ? Нас барагсад юу ч мэдэхгүй, мэдэрдэггүй. Тиймээс тэд зовдоггүй, биднийг ч зовоодоггүй.

Үйлс 24:15: «Хэн хэн нь амилна».

Юу гэж ойлгох вэ? Ехова нас барсан хайртай хүмүүсийг маань амилуулна.

Хайртай хүн нь нас барснаас болж гашуудаж байгаа бол нэмэлт мэдээллийг «Уй гашуугаа тайлахын тулд юу хийх хэрэгтэй вэ?» өгүүллээс уншаарай.

Өөрийгөө хэт буруутгах сэтгэл

Дуулал 86:5: «Учир нь ЭЗЭНa Та сайн бөгөөд уучлахад бэлэн, Таныг дуудагч бүгдэд хайр энэрлээр элбэг баян».

Юу гэж ойлгох вэ? Алдаа гаргасандаа үнэн голоосоо гэмшдэг, дахин гаргахгүй байхаар шийдсэн хүнийг Бурхан уучилдаг.

Дуулал 103:12: «Өрнө дорноос хол байдаг шиг Тэр бидний алдаа зөрчлийг биднээс тийн холдуулсан».

Юу гэж ойлгох вэ? Бурхан уучилсан л бол нүглийг маань бидний төсөөлж чадахааргүй тийм хол хаяна. Өөрөөр хэлбэл нүглийг маань дахин дахин сануулж, буруутгая, шийтгэе гэж боддоггүй.

Өөрийгөө хэт буруутгадаг бол тус болох нэмэлт мэдээллийг «Би өөрийгөө буруутгадаг—Тайвшрахад минь Библи тус болох уу?» өгүүллээс уншаарай (англи).

Уйтгар гуниг

Дуулал 31:7: «Та миний зүдгүүрийг харсан. Та сэтгэлийн минь зовлонг мэдсэн».

Юу гэж ойлгох вэ? Сэтгэл тань ямар их зовж шаналж байгааг Бурхан ойлгодог. Хэний ч харж чадахгүй сэтгэлийн угт байгаа бүхнийг тань хардаг.

Дуулал 34:18: «ЭЗЭН эмтэрсэн зүрхтэй хүнд ойртон байдаг бөгөөд сүнсээрээ гэмшигчдийг авардаг».

Юу гэж ойлгох вэ? Бурхан уйтгар гунигт автсан танд тусалж дэмжихээ амладаг. Сэтгэлийн шаналлаа давах хүч тэнхээ хайрлана.

Уйтгар гунигаа хэрхэн давах талаар илүү ихийг мэдье гэвэл «Гуниглахаа больё, баяр хөөртэй болъё» видеог үзээрэй.

Өвчин

Дуулал 41:3: «ЭЗЭН түүнийг өвчтөний оронд хэвтэж байхад нь тэтгэнэ».

Юу гэж ойлгох вэ? Хүнд өвчин туссан үед тайван байхад тань Бурхан тусалж, зөв шийдвэр гаргахад хэрэгтэй хүч тэнхээ, тэсвэр тэвчээр, мэргэн ухаан өгнө.

Исаиа 33:24: «“Би өвчтэй байна” гэж нэг ч оршин суугч өгүүлэхгүй».

Юу гэж ойлгох вэ? Бүх хүн эрүүл саруул болох цаг ирнэ гэж Бурхан амладаг.

Та өвдсөн бол «Гэнэт эрүүл мэнд муудвал яах вэ?» өгүүлэлд тус болох мэдээлэл бий (англи).

Сэтгэлийн хямрал

Дуулал 94:19: «Миний дотор санаа зовсон бодлууд олшироход Таны тайтгарлууд миний сэтгэлийг баясгадаг».

Юу гэж ойлгох вэ? Сэтгэл санаа хямарсан үед Бурханд хандан тусламж гуйвал, тайван байхад маань тусална.

1 Петр 5:7: «Бүх зовнилоо Бурханд даатга. Яагаад гэвэл тэр та нарт санаа тавьдаг».

Юу гэж ойлгох вэ? Зовлон туулж яваа биднийг Бурхан хайхрахгүй орхидоггүй. Санаа зовоосон асуудлаа өөрт нь хэлж залбираасай гэдэг.

Сэтгэлийн хямралаа хэрхэн давах талаар «Стресст орсон бол яах вэ?» өгүүллээс илүү ихийг мэдэж аваарай.

Дайн

Дуулал 46:9: «Тэрээр дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсоодог».

Юу гэж ойлгох вэ? Бурхны Хаант төр удахгүй бүх дайныг цэглэнэ.

Дуулал 37:11, 29: «Даруу хүн газар нутгийг өвлөж, элбэг амар амгалангаар баярлана. ... Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно».

Юу гэж ойлгох вэ? Сайн хүмүүс дэлхий дээр үүрд мөнхөд амар амгалан амьдарна.

Бурхны Хаант төр захирах цаг ойртсон талаар «Хаант төр дэлхийг хэзээ захирах вэ?» өгүүллээс илүү ихийг мэдэж аваарай.

Ирээдүйн тухай санаа зовнил

Иеремиа 29:11: «“Та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөхийн тулд гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна».

Юу гэж ойлгох вэ? Бурхан ард түмэндээ гайхалтай ирээдүй хүлээж байгааг батлан хэлдэг.

Илчлэл 21:4: «Тэрээр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Цаашид үхэл байхгүй болно. Цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Өмнөх юмс өнгөрөн одлоо».

Юу гэж ойлгох вэ? Одоо бидний эргэн тойронд болж буй муу муухай бүхнийг Бурхан ор мөргүй арилгахаа амладаг.

Ирээдүйн тухай Библид байдаг амлалтуудын талаар «Амьдрал сайхан болох болов уу?» өгүүллээс илүү ихийг мэдэж аваарай.

a Бурхны оноосон нэр бол Ехова (Дуулал 83:18, ШЕ). «Ехова гэж хэн бэ?» өгүүллийг уншаарай.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах