Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ijwbq өгүүлэл 25
  • Дэлхий дээр амар тайвныг хэрхэн тогтоох вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Дэлхий дээр амар тайвныг хэрхэн тогтоох вэ?
  • Библитэй холбоотой асуултын хариу
  • Дэд гарчгууд
  • Библид юу гэж байдаг вэ?
Библитэй холбоотой асуултын хариу
ijwbq өгүүлэл 25
Янз бүрийн үндэстэн ястнууд

Дэлхий дээр амар тайвныг хэрхэн тогтоох вэ?

Библид юу гэж байдаг вэ?

Хүмүүс яаж ч хичээгээд дэлхий дээр амар тайвныг тогтоож чадахгүй. Харин Бурхны Хаант төр буюу Христ Есүс тэргүүтэй засгийн газар тогтооно. Дэлхий дээр амар тайвныг тогтооно гэсэн энэ гайхалтай ирээдүйн талаар Библид юу гэж байдгийг анхааръя.

  1. Бурхан тааллыг нь олсон хүмүүсийг «дэлхий дээр амар тайван» байлгана гэсэн амлалтаа биелүүлэхийн тулд «дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсоо[но]» (Дуулал 46:9; Лук 2:14).

  2. Бурхны Хаант төр тэнгэрээс дэлхийг бүхэлд нь захирна (Даниел 7:14). Бас зөрчил мөргөлдөөнд хүргэдэг эх оронч үзлийг устгана

  3. Бурхны Хаант төрийн Хаан Есүсийг «Энхийн Жонон» гэдэг бөгөөд «энх амгалан нь одоогоос үүрд мөнхөд байх болно» (Исаиа 9:6, 7).

  4. «Хүчирхийлэлд дурлагчийг Түүний [Еховагийн] сэтгэл үзэн яддаг» учраас Хаант төрийн харьяат иргэд бие биетэйгээ тэмцэлдэхгүй (Дуулал 11:5; Сургаалт үгс 2:22).

  5. Бурхан ард түмэндээ хэрхэн эв нэгдэлтэй амьдрахыг зааж сургана. Энэ сургалтын үр дүнгийн талаар Библид ийн бичсэн байдаг. «Тэд илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтана. Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй бөгөөд дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй» (Исаиа 2:3, 4).

Дэлхий даяар буй сая сая ард түмэн нь бие биетэйгээ хэрхэн эв нэгдэлтэй амьдрахыг одоо ч Еховагаар заалгаж байна (Матай 5:9). Янз бүрийн ястан үндэстнээс бүрдсэн ард түмэн нь 230 гаруй улсад амьдардаг ч нэг нэгнийхээ өөдөөс хэзээ ч буу зэвсэг шагайдаггүй.

Еховагийн Гэрчүүд эв нэгдэлтэй амьдрахыг сурч байна

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах