Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ijwyp өгүүлэл 3
  • Порно үзэх зуршлаас яаж салах вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Порно үзэх зуршлаас яаж салах вэ?
  • Залуучуудын асуулт
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Яах нь зүйтэй вэ?
  • Порно хал балгүй юү? Эсвэл аюултай юу?
    Харуулын цамхаг: Порно хал балгүй юү? Эсвэл аюултай юу?
  • Порно
    Сэрцгээ!—2013
  • Хань тань порно үздэг бол яах вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2023
  • Сатаны урхинд орохоос сэрэмжлэх нь
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2019
Илүү дэлгэрэнгүй харах
Залуучуудын асуулт
ijwyp өгүүлэл 3
Өсвөр насны хүү интернетээр порно үзэж байна

Порно үзэх зуршлаас яаж салах вэ?

Яах нь зүйтэй вэ?

Порноны талаар ойлголттой болоорой. Порно нь Бурхны бүтээсэн ариун нандин юмыг гутаан доромжилдог. Үүнийг ойлговол чи «бузар мууг үзэн яддаг» болно (Дуулал 97:10).

Хор уршгийг нь бодож үзээрэй. Хүнийг гутаан доромжилсон юмыг порно дүрслэн үзүүлдэг. Үзэж байгаа хүний ухаан санааг ч завхруулдаг. Библид «Хэрсүү хүн хорон мууг олж хараад түүнээс зайлдаг» гэж бичжээ (Сургаалт үгс 22:3).

Өөртөө амла. Иов гэдэг үнэнч хүн: «Би онгон охиныг гөлрөн харахгүй гэж өөртөө тангарагласан» хэмээжээ (Иов 31:1, Today’s English Version). Чи өөртөө ингэж тангараглаарай.

  • Ганцаараа байхдаа интернетэд орохгүй.

  • Гэнэт гарч ирсэн сурталчилгааны цонх юм уу, шалдан нүцгэн хүний зурагтай сайтыг шууд унтраана.

  • Хэрэв дахин порно үзмээр санагдвал би төлөвшсөн найздаа хэлнэ.

Утсанд орооцолдсон гар

Порно зураг хүнийг донтуулдаг. Үзээд л байх юм бол салахад амаргүй

Асуудлынхаа талаар залбираарай. Дуулалч Ехова Бурхнаас «Нүдийг минь хоосон юмсыг харахаас эргүүлээч» хэмээн гуйжээ (Дуулал 119:37). Бурхан чамайг энэ тэмцэлд ялаасай гэж хүсдэг. Хэрэв чи залбирвал сайныг үйлдэх хүчийг тэр чамд өгнө (Филиппой 4:13).

Хүнд хэлээрэй. Итгэл даасан хүнд асуудлаа хэлж яриарай. Ингэх нь бузар зуршлаас салах чухал алхам юм шүү (Сургаалт үгс 17:17).

Порноноос татгалзах болгондоо чи чухал ялалт байгуулж байна гэдгээ санаарай. Энэ ялалтынхаа тухай Еховад хэлж, хүч өгсөнд нь талархаарай. Порно үзэхгүй байснаар чи түүний зүрхийг баярлуулна (Сургаалт үгс 27:11).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах