Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ijwbq өгүүлэл 85
  • Армагеддон гэж юу вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Армагеддон гэж юу вэ?
  • Библитэй холбоотой асуултын хариу
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Библид юу гэж байдаг вэ?
  • Израил дахь дайн Армагеддоны эхлэл мөн үү?—Библид юу гэж байдаг вэ?
    Янз бүрийн сэдвээр
  • Бид Хармагедоныг сэтгэл догдлон хүлээдэг
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2019
  • Библид юү гэж байдаг вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2017
  • Улс төрчид «Армагеддон» болно гэж анхааруулж байна—Библид юу гэж байдаг вэ?
    Янз бүрийн сэдвээр
Библитэй холбоотой асуултын хариу
ijwbq өгүүлэл 85
Гал, хүхрээр бороо орж байна

Армагеддон гэж юу вэ?

Библид юу гэж байдаг вэ?

Армагеддон гэдгээр Бурхан болон хүний засгийн газар хооронд болох сүүлчийн дайныг хэлдэг. Хүний засгийн газрууд ба дэмжигчид нь өнөөг хүртэл Бурхныг эсэргүүцэж, удирдлага зааврыг нь үл тоомсорлож ирсэн (Дуулал 2:2). Армагеддон гэдэг дайнаар тэднийг үгүй хийнэ (Даниел 2:44).

«Армагеддон» буюу «Хармагедон» гэдэг үг Библийн Илчлэл 16:16-д л гардаг. «Еврейгээр Хармагедон гэдэг газар дэлхий[н] ... хаадыг Төгс хүчит Бурхны агуу өдөр болох дайнд ... цуглуулав» гэж зөгнөжээ (Илчлэл 16:14).

Хармагедоны үед хэн хэнтэй дайтах вэ? Есүс Христ тэнгэрийн дайчдынхаа хамтаар Бурхны дайснуудтай тулалдаж ялалт байгуулна (Илчлэл 19:11–16, 19–21). Бурхныг үл тоомсорлодог юм уу эрх мэдлийг нь эсэргүүцдэг бүхэн Бурхны дайсан юм (Езекиел 39:7).

Хармагедон Ойрх Дорнодод болох уу? Үгүй. Энэ дайн тодорхой нэг газар нутагт болохгүй, харин бүх дэлхийг хамарна (Иеремиа 25:32–34; Езекиел 39:17–20).

Хармагедон (Har Meghiddohnʹ) гэдэг еврей үг нь «Мегиддо уул» гэсэн утгатай ажээ. Эртний Израйлд Мегиддо гэдэг хот байсан байна. Уг хотын ойр орчимд шийдвэрлэх түүхэн тулаанууд болж байсан ба заримыг нь Библид тэмдэглэн үлдээжээ (Шүүгчид 5:19, 20; Хаадын дэд 9:27; 23:29). Гэхдээ Хармагедон гэдгээр Мегиддод байдаг бодит газрыг хэлээгүй юм. Тэнд томоохон уул гэхээр юм ч байдаггүй. Тэр байтугай Иезреелийн тэгш талд ч Бурхантай дайтах бүх хүмүүсийг багтаая гээд багтахгүй. Тэгэхээр Хармагедон гэдэг нь дэлхийг хамарсан үйл явдал юм. Тэр үед бүх улс орнууд сүүлчийн удаа нэгдэж, Бурхны засаглалын эсрэг босно.

Хармагедоны үед байдал ямархуу байх вэ? Бурхан тэр үед хүч чадлаа хэрхэн үзүүлэхийг бид мэдэхгүй. Гэхдээ эрт цагт хэрэглэж байсан мөндөр, газар хөдлөлт, аадар бороо, гал хүхэр, аянга цахилгаан, өвчин тахлыг зэвсэг болгож магадгүй юм (Иов 38:22, 23; Езекиел 38:19, 22; Хабаккук 3:10, 11; Зехариа 14:12). Бурхны дайснууд самуурсандаа зарим нь хоорондоо тулалдахыг ч үгүйсгэхгүй. Юутай ч, Бурхан өөрсөдтэй нь тулалдаж байгааг тэд ойлгоно (Езекиел 38:21, 23; Зехариа 14:13).

Хармагедон дэлхийн төгсгөл мөн үү? Үгүй. Энэ дайнаар хүн төрөлхтний мөнхийн гэр болсон дэлхий сөнөхгүй (Дуулал 37:29; 96:10; Номлогчийн үгс 1:4). Харин ч Бурханд үйлчилдэг «үй олон хүн» аврагдана (Илчлэл 7:9, 14; Дуулал 37:34).

Библид «ертөнц» гэдэг үгээр дэлхий ертөнцийг ч, муу муухайгаар дүүрсэн хүний нийгмийг ч хэлдэг (1 Ёохан 2:15–17). Тэгэхээр Хармагедоноор дэлхий биш, Бурхныг эсэргүүцдэг хүний нийгэм устаж үгүй болно гэсэн үг юм (Матай 24:3).

Хармагедон хэзээ болох вэ? Удахгүй «агуу их гамшиг» болох тухай Библид бичсэн байдаг. Хармагедоны дайнаар төгсгөлдөө хүрэх тэр үеийн талаар Есүс: «Тэр өдөр, цагийг хэн ч мэдэхгүй. Тэнгэрийн элчүүд ч, Хүү ч мэдэхгүй, гагцхүү Эцэг мэднэ» гэж хариулсан (Матай 24:21, 36). Гэхдээ л Библийг үзвэл, 1914 оноос хойш Есүсийг үл үзэгдэх байдлаар ирчихээд байх үед болох нь тодорхой (Матай 24:37–39).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах