Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ijwbq өгүүлэл 119
  • Бурхны Үг гэж хэн эсвэл юу вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Бурхны Үг гэж хэн эсвэл юу вэ?
  • Библитэй холбоотой асуултын хариу
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Библид юу гэж байдаг вэ?
  • Есүсийг яагаад Бурхны Хүү гэдэг вэ?
    Библитэй холбоотой асуултын хариу
  • Эцэг, Хүү, ариун сүнсний тухай үнэн
    Библийн сургаалыг зөв ойлгох нь
  • Есүс Христ гэж хэн бэ?
    Библийн сургаалыг зөв ойлгох нь
  • «Христийг» дагахын учир
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2009
Библитэй холбоотой асуултын хариу
ijwbq өгүүлэл 119
Есүс хуйлмал ном бариад ярьж байна

Бурхны Үг гэж хэн эсвэл юу вэ?

Библид юу гэж байдаг вэ?

«Бурхны үг» гэдэг нь ихэвчлэн Бурхнаас ирсэн мэдээ эсвэл тэдгээр мэдээний цуглуулгыг хэлдэг (Лук 11:28). Харин Библийн цөөн хэдэн зүйлд, «Бурхны Үг» эсвэл «Үг» гэж оноосон нэр болгон бичсэн байдаг (Илчлэл 19:13; Ёохан 1:14).

Бурхнаас ирсэн мэдээ. Зөнчид мэдээ тунхаглахдаа ихэвчлэн «Бурхны үгийг дамжуулж байна» гэж хэлдэг байв. Жишээлбэл Иеремиа зөгнөлийн утгатай мэдээ тунхаглахдаа «ЭЗЭНий үг над уруу ирж» хэмээн хэлдэг байжээ (Иеремиа 1:4, 11, 13; 2:1). Бурхан Саулыг хаан болгон сонгосныг зөнч Самуел Саулд хэлэхдээ «Чи энд зогсож бай. Би чамд Бурханы үгийг мэдүүлье» гэжээ (1 Самуел 9:27).

Нэр, цол: Түүнээс гадна Библид «Үг» гэдэг оноосон нэрээр Есүс Христийг төлөөлүүлж хэлдэг. Тэнгэрт байхад нь ч, хожим дэлхийд ирж амьдрахад нь ч ийнхүү нэрлэдэг байжээ. Яагаад ингэж хэлэх болсон зарим шалтгааныг авч үзье.

  • Үг нь бусад бүх бүтээлээс бүр өмнө амьдарч байсан. «Эхэнд Үг байсан ... эхэнд Бурхантай хамт байв» (Ёохан 1:1, 2). Есүс бол «бүх бүтээлийн анхных нь юм. Хүү бүх юмнаас өмнө байсан» (Колосай 1:13–15, 17).

  • Үг нь хүн болж дэлхийд ирсэн. Библид «Үг нь хүн болж бидэн рүү ирсэн» гэж бий (Ёохан 1:14). Христ Есүс «байсан бүхнээ орхиод боолтой адил болж, хүн болсон юм» (Филиппой 2:5–7).

  • Үг нь Бурхны Хүү юм. «Үг нь хүн болж бидэн рүү ирсэн» хэмээн хэлснийхээ дараа элч Ёохан: «Бид түүний алдрыг харсан. Энэ нь хүн болж төрсөн цорын ганц хүүгийн алдар юм» гэжээ (Ёохан 1:14). Ёохан бас «Есүс бол Бурхны Хүү» гэж бичсэн байдаг (1 Ёохан 4:15).

  • Үг нь Бурхныхтай адилхан зан чанар, үзэл бодолтой. «Үг нь бурхан байсан» эсвэл «бурхан шиг нэгэн байсан» (Ёохан 1:1, зүүлт). Есүс бол «Бурхныг яг таг дуурайсан, алдрынх нь тусгал» юм (Еврей 1:2, 3).

  • Үг нь хаан болсон. «Тэргүүн дээр нь олон титэм байна» гэж Библид бичсэн байдаг (Илчлэл 19:12, 13). Бас «хаадын Хаан, эздийн Эзэн» гэж бий (Илчлэл 19:16). «Тэр бол хаадын Хаан, эздийн Эзэн» гэж өөр зүйлд бас хэлсэн байдаг (1 Тимот 6:14, 15).

  • Үг нь Бурхныг төлөөлж ярьдаг. Есүс Христ, Бурхны мэдээ болон зааврыг дамжуулах үүрэг хүлээдэг учраас ийм нэртэй болсон нь дамжиггүй. Энэ үүргийнхээ талаар тэрээр: «Намайг явуулсан Эцэг юу тушаасныг би хэлдэг. ... Тиймээс би юу ч хэлсэн, Эцгийн тушааснаар л хэлдэг» гэжээ (Ёохан 12:49, 50).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах