Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ijwyp өгүүлэл 62
  • Яагаад гадаад хэл сурах хэрэгтэй вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Яагаад гадаад хэл сурах хэрэгтэй вэ?
  • Залуучуудын асуулт
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Яагаад сурдаг вэ?
  • Ямар бэрхшээл тулгардаг вэ?
  • Ямар ашигтай вэ?
  • Та цэвэр хэлээр чөлөөтэй ярьдаг уу?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2008
  • «Харийн хүмүүсийн» хүүхдэд тусламж хэрэгтэй
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2017
  • «Бүх дэлхий нэг хэлтэй байлаа»
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2020
  • Бүх хүнд дэлгэрүүлэхийн тулд зохион байгуулагдсан
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2021
Залуучуудын асуулт
ijwyp өгүүлэл 62
Нэг хүн шинэ үг цээжилж байна

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Яагаад гадаад хэл сурах хэрэгтэй вэ?

Гадаад хэл сурах нь хувийн сахилга бат сайтай, даруу зантай эсэхийн шалгуур болдог. Гадаад хэл сурахын тулд хичээж мэрийх нь ашиг тустай юу? Тийм гэж үеийнхэн чинь хэлнэ. Тэд яагаад гадаад хэл сурдгийг энэ өгүүллээр мэдэж аваарай.

  • Яагаад сурдаг вэ?

  • Ямар бэрхшээл тулгардаг вэ?

  • Ямар ашигтай вэ?

  • Үе тэнгийнхэн чинь ямар бодолтой явдаг вэ?

Яагаад сурдаг вэ?

Гадаад хэлийг сургууль дээр нь үздэг учраас сурдаг хүүхэд олон. Хувийн шалтгаанаар сурдаг хүүхдүүд ч бий. Жишээ авъя.

  • Австралид амьдардаг Анна гэдэг охин ээжийнхээ төрөлх хэл латви хэлийг сурахаар шийджээ. Анна: «Манай гэр бүл Латвид очихоор болсон. Би тэнд байдаг хамаатнуудтайгаа яримаар байсан юм» гэжээ.

  • Жина Еховагийн Гэрч бөгөөд АНУ-д амьдардаг байв. Тэрээр америк дохионы хэл сураад хүмүүст Библийн үнэнийг мэдүүлэхээр Белизе рүү нүүжээ. Жина: «Сонсголгүй хүмүүстэй ярьж чаддаг хүмүүс тийм ч олон биш байдаг. Намайг Библийн үнэнийг мэдүүлэхийн тулд америк дохионы хэл сурсан гэхээр хүмүүс маш их баярладаг» гэж ярьсан юм.

Чамд сонирхуулахад: Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээ «бүх үндэстэн, бүх овог, бүх хэлтэнд» тунхаглагдана гэж Библид зөгнөсөн байдаг (Илчлэл 14:6). Энэ зөгнөлийг биелэхэд Еховагийн Гэрч охид хөвгүүд хувь нэмрээ оруулж гадаад хэл суран нутагтаа эсвэл өөр улсад үйлчилж байна.

Ямар бэрхшээл тулгардаг вэ?

Гадаад хэл сурах амаргүй. Коррина гэдэг охин: «Би хэл сурахыг шинэ үг цээжлэх л гэж ойлгодог байсан. Гэтэл шинэ хэл сурна гэдэг нь шинэ соёл сурч, шинэ аргаар бодож сэтгэх хэрэгтэй болдог юм билээ. Гадаад хэл сурахад хугацаа хэрэгтэй» гэж ярьсан юм.

Бас даруу зан чухал. Испани хэл сурсан Жеймс: «Хэл сурахад алдаа их гаргадаг болохоор өөрийгөө шоолоод инээж чаддаг байх хэрэгтэй. Энэ бол хэл сурахад зайлшгүй хэрэгтэй» гэжээ.

Хамгийн гол нь: Хэрэв чи саад бэрхшээлийг давж, ичмээр алдаа гаргасан ч мартаад урагшилж чадвал гадаад хэлийг илүү сайн сурна.

Зөвлөгөө: Бусад хүн чамаас хурдан сурвал шантрах хэрэггүй. «Хүн бүр үйл хэргээ шалгаг. Тэгвэл өөрийгөө бусадтай харьцуулахгүй, өөрийнхөө үйлсэд баярлана» гэж Библид байдаг шүү дээ (Галат 6:4).

Ямар ашигтай вэ?

Гадаад хэл сурах нь олон талын ашигтай. Жишээ нь Оливиа гэдэг охин: «Чи хэл сурвал илүү нээлттэй болж шинэ найзуудтай болно» гэж ярьжээ.

Гадаад хэл сурвал өөртөө улам итгэлтэй болдгийг Мээри гэдэг охин анзаарчээ. Тэрээр: «Би юу ч хийсэн өөрийгөө үнэлж чаддаггүй байв. Харин одоо гадаад хэл сураад шинэ үг цээжилчихээд бөөн баяр болдог. Сурах тусам өөртөө итгэлтэй болсон» гэжээ.

Дээр дурдсан Жина дохионы хэлээр хүмүүст Библийн тухай яриад дэлгэрүүлэх ажилд бүр ч дуртай болсон гэнэ. «Эх хэлээр нь ярихаар хүмүүс ямар их баярладаг гээч! Үүнийг харах үнэхээр гоё!» гэж Жина ярьсан юм.

Хамгийн гол нь: Гадаад хэл сурвал найзуудынхаа хүрээг тэлж, өөртөө итгэлтэй болж, дэлгэрүүлэх ажлын амтыг мэдэрдэг. Гадаад хэл сурч байж л «бүх үндэстэн, бүх овог, бүх ард түмэн, бүх хэлтэнд» сайн мэдээ тунхаглана шүү дээ (Илчлэл 7:9).

Үе тэнгийнхэн чинь ямар бодолтой явдаг вэ?

Моника

«Гадаад хэл сурахад гутранги үзэлтэй байх нь яг хагарсан дугуйтай адилхан. Дугуйгаа солихгүй бол чи хаашаа ч явж чадахгүй. Бэрхшээл тулгарсан ч өөдрөг байх нь үнэхээр чухал»​—Моника.

Ийтн

«Хэл сурах нь эрдэнэс хайхтай адилхан. Хэдэн цаг хайсан ч олдохгүй юм шиг санагдана. Гэхдээ нэг хүрз шороо ч болов ухах тусам зорилгодоо хүрэхэд ойрхон болно. Ийнхүү уйгагүй хичээвэл эрдэнэсээ олно»​—Ийтн.

Жессика

«Чадан ядан сурч байгаа хэлээрээ хүмүүстэй ярьж чаддаг болох нь хамгийн гоё. Цаг заваа зориулж, уйгагүй хичээж мэрийсэн маань үр дүнтэй байсныг тэр үед л ойлгодог»​—Жессика.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах