Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ijwyp өгүүлэл 82
  • Цагаа хэрхэн зөв ашиглах вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Цагаа хэрхэн зөв ашиглах вэ?
  • Залуучуудын асуулт
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Яагаад цагаа зөв ашиглах хэрэгтэй вэ?
  • Юу хийж болох вэ?
  • Архаг ядаргаанд орохгүйн тулд яах вэ?
    Залуучуудын асуулт
  • Цагаа зөв ашиглах нь
    Сэрцгээ!—2014
Залуучуудын асуулт
ijwyp өгүүлэл 82
Өсвөр насны нэг залуу цагаа буруу зарцуулаад баларч байна—гэрийн даалгавар хийхээсээ өмнө хөл бөмбөг тоглоод зурагт үзэж байна

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Цагаа хэрхэн зөв ашиглах вэ?

  • Яагаад цагаа зөв ашиглах хэрэгтэй вэ?

  • Юу хийж болох вэ?

  • Үе тэнгийнхэн чинь ямар бодолтой явдаг вэ?

Яагаад цагаа зөв ашиглах хэрэгтэй вэ?

  • Цагийг мөнгөтэй зүйрлэж болно. Хэрэв дэмий юманд зарцуулчихвал яг хэрэгтэй үед баларна. Харин зөв зарцуулбал чөлөөт цаг ч үлдэнэ!

    Библийн зарчим: «Залхуу хүн хүсдэг боловч юуг ч хүртдэггүй. Харин хичээнгүй хүний хүсэл биелнэ» (Сургаалт үгс 13:4).

    Хамгийн гол нь: Цагаа сайн зохицуулбал илүү их чөлөөт цаг гарна.

  • Том болох тусам цагаа зөв төлөвлөх чадвар хэрэгтэй болдог. Ажилтайгаа үлдэх үгүй нь ч үүнээс шалтгаална. Бодоод үз дээ, чи өөрөө компанийн захирал байсан бол байнга хоцорч ирдэг хүнийг ажиллуулах уу?

    Библийн зарчим: «Өчүүхэн юманд үнэнч ханддаг хүн их юманд ч үнэнч ханддаг» (Лук 16:10).

    Хамгийн гол нь: Цагаа яс барьдаг бол үнэнч хүн гэдэг чинь харагдана.

Гэхдээ цагаа зөв төлөвлөх нь тийм ч амархан биш л дээ. Ямар саад бэрхшээл байдаг юм бол?

Саад 1: Найз нөхөд

«Найз маань хамт гадуур явъя гэхээр нь би хэчнээн завгүй байсан ч хамт явчихдаг. “Буцаж ирээд бүх юмаа амжуулж болно шүү дээ” гэж боддог ч үнэндээ бүр хэцүү байдалд ордог»​—Синтиа.

Саад 2: Анхаарал сарниулах зүйлс

«Телевиз бол яг л тоос сорогч шиг. Нэвтрүүлэг, киног нэгэнт үзээд эхэлчих л юм бол өөрийгөө татаж авч чадахгүй болно»​—Айви.

«Хамаг цагаа таблетаа барьж өнгөрөөдөг. Цэнэг нь дуусахад л үзэхээ больж цагаа дэмий үрсэндээ харамсдаг»​—Мари.

Саад 3: Хойшлуулах

«Би гэрийн даалгавар болон хийх ёстой бусад зүйлээ үргэлж л хойшлуулдаг. Хамаг цагаа дэмий юманд зарцуулаад хамгийн сүүлд даалгавраа хийнэ. Энэ нь цагаа зөв ашиглах арга биш л дээ»​—Бет.

Өсвөр насны нэг залуу цагаа зөв ашигласандаа баяртай байна—эхлээд юм уншаад, гэрийн даалгавраа хийсний дараа ч хөл бөмбөг тоглох цаг үлджээ

Сайн төлөвлөвөл чөлөөт цагаа ихэсгэх боломжтой

Юу хийж болох вэ?

  1. Хийх ёстой зүйлсээ жагсааж бичээрэй. Жагсаалтад гэрийн ажил, гэрийн даалгавар ч бас орно. Ер нь энэ зүйлсийг хийхдээ долоо хоногт хэдэн цаг зарцуулдгаа тооцож бичээрэй.

    Библийн зарчим: «Илүү чухал юмыг магадал» (Филиппой 1:10).

  2. Чөлөө цагаараа хиймээр байгаа зүйлсээ жагсааж бичээрэй. Олон нийтийн сүлжээ ашиглах, телевиз үзэх гэх мэтийг ч оруулаарай. Одоо иймэрхүү зүйлд долоо хоногт хэдэн цаг зарцуулдгаа бичээрэй.

    Библийн зарчим: «Ухаалаг бай. Цагаа зөв ашигла» (Колосай 4:5).

  3. Төлөвлөгөө гаргаарай. Хоёр жагсаалтаа харьцуулж үзээрэй. Чухал зүйлдээ хангалттай цаг зориулсан байна уу? Чөлөөт цагаа багасгах хэрэгтэй юү?

    Зөвлөгөө: Өдөр тутмын ажлын жагсаалт гаргаарай. Дуусгасан ажлаа дараарай.

    Библийн зарчим: «Хичээл зүтгэлтэй хүний төлөвлөгөөнүүд үнэхээр ашиг тусаа өгнө» (Сургаалт үгс 21:5).

  4. Тууштай байгаарай. Заримдаа илүү чухал ажлуудаа дуусгахын тулд найзууддаа үгүй гэж хэлэх хэрэгтэй болдог. Гэхдээ ингэж чадвал үнэндээ чөлөөт цаг чинь нэмэгдэнэ, мөн цагаа баяр хөөртэй өнгөрөөж чаддаг болно.

    Библийн зарчим: «Бүү залхуур, хөдөлмөрч бай» (Ром 12:11).

  5. Шагналаа авах гэж бүү яар. Тара гэдэг нэг охин «Хийх ёстой зүйлээсээ хоёрыг нь дуусгаад “Одоо 15-хан минут зурагт үзчихээд үлдсэн ажлаа хийе” гэж боддог. Гэхдээ 15 минут нь 30 болно, бүр цаашлаад 1 цаг болно. Нэг л мэдэхэд 2 цаг өнгөрчихсөн байдаг!»

    Яах хэрэгтэй вэ? Зугаа цэнгэлийг өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг биш, ажлаа бүрэн дуусгасны дараа л авах шагнал гэж бодоорой.

    Библийн зарчим: «Ажил үйлс минь сайн байна гэж өөртөө хэлэхээс илүү зүйл хүний хувьд байхгүй» (Номлогчийн үгс 2:24).

Үе тэнгийнхэн чинь ямар бодолтой явдаг вэ?

Шианн

«Би хийх ёстой зүйлүүдээ тодорхой мэдэхийн тулд төлөвлөгөөгөө бичиж тэмдэглэдэг. Өөрийгөө “Цэнэглэх” буюу амрах цагаа хүртэл төлөвлөгөөндөө оруулдаг. Тодорхой төлөвлөгөөтэй байвал хэзээ биеэ захирч, хэзээ уян хатан байхаа шууд мэдэж болдог»​—Шианн.

Самуел

«Би хийж амжихгүй зүйлээсээ татгалзаж сурсан. Хүнд үгүй гэж хэлэх нь амархан биш л дээ. Гэхдээ сайн анхаарч хийж амжихгүй гэдгээ хэлсэн чинь хэн ч уурлаагүй»​—Самуел.

Брүүклин

«Аймаар завгүй болохоороо би унтах, дасгал хийх цагаа хасдаг байсан юм. Харин заримдаа сайн унтаж амрах юм уу дасгал хийвэл маргааш нь илүү сайн ажиллаж, баяр хөөртэй байж чаддаг. Эрүүл сайхан байх нь үнэхээр чухал»​—Брүүклин.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах