Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ijwhf өгүүлэл 10
  • Цахим хэрэгслийг зөв ашиглах нь

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Цахим хэрэгслийг зөв ашиглах нь
  • Гэр бүлд зориулсан зөвлөгөө
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Мэдэх хэрэгтэй зүйл
  • Яах нь зүйтэй вэ?
  • Ажлын цаг дууссан бол ажлаа мартаарай. Яаж?
    Гэр бүлд зориулсан зөвлөгөө
  • «Бүгд гэрлэлтийг хүндлэгтүн»
    «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь»
  • Ханьтайгаа хамт байхыг эрхэмлээрэй
    Гэр бүлд зориулсан зөвлөгөө
  • Санал зөрөлдвөл
    Гэр бүлд зориулсан зөвлөгөө
Илүү дэлгэрэнгүй харах
Гэр бүлд зориулсан зөвлөгөө
ijwhf өгүүлэл 10
Нөхөр эхнэр хоёр хоол идэнгээ ухаалаг утсаа оролдож байна.

ГЭР БҮЛД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨ | ГЭРЛЭЛТ

Цахим хэрэгслийг зөв ашиглах нь

Цахим хэрэгслийг хэрхэн ашиглах нь гэр бүлийн харилцаанд тус ч болж болно, ус ч болж болно. Танай гэр бүлийн хувьд ямар байдаг вэ?

  • Мэдэх хэрэгтэй зүйл

  • Яах нь зүйтэй вэ?

  • Эхнэр нөхрүүд ярьж байна

  • Юу ярилцах вэ?

Мэдэх хэрэгтэй зүйл

  • Цахим хэрэгслийг зөв ашиглавал эхнэр нөхрүүдэд тустай байдаг. Хоёр биеэсээ хол байхдаа цахим хэрэгслээр холбогдож болдог.

    Нэг залуу ажил дээрээ байхдаа «Хайртай шүү» гэсэн мессеж эхнэртээ илгээж байна.

    «“Хайртай шүү”, “Санаж байна” гэсэн ганц мессеж явуулахад л бие биетэйгээ дотносдог»—Жонатан.

  • Цахим хэрэгслийг хэт их ашиглавал гэр бүлийн харьцаанд муугаар нөлөөлдөг. Жишээ нь, цахим хэрэгслээсээ салдаггүй хүмүүс хань ижилдээ санаа тавьж, цаг заваа хангалттай зориулж чаддаггүй.

    «Гар утсаа оролдоогүй үед нөхөр маань надтай илүү их ярьдаг юм билээ»—Жулисса.

  • Цахим хэрэгслээ оролдонгоо ханьтайгаа чухал асуудлаа ярилцах гэдэг хүн бий. Харин социологич Шэрри Төркөлийн хэлснээр «нэгэн зэрэг олон юм амжуулах боломжгүй» ажээ. Олон юм нэг дор амжуулахыг мундаг гэж хүмүүс боддог ч үнэндээ тийм биш. Дээрх социологич: «Нэг дор хэдийчинээ олон юм хийнэ, төдийчинээ ажлын бүтээмж буурдаг» гэжээ.a

    «Би нөхөртэйгөө ярьж суух их дуртай. Харин надтай ярингаа өөр юм хийвэл ерөөсөө таалагддаггүй. Намайг тоохгүй байгаа юм шиг санагддаг»—Сара.

Гол санаа: Цахим хэрэгслийг хэрхэн ашиглах нь танай гэр бүлийн харилцаанд тус ч болж болно, ус ч болж болно.

Яах нь зүйтэй вэ?

Юу нь илүү чухал болохыг ухамсарлаарай. Библид «илүү чухал юмыг магадалдаг бай» гэж бий (Филиппой 1:10). Та хоёр «Бид цаг зав, анхаарал халамжаа бие биедээ зориулах ёстой атал цахим хэрэгслийг хэтэрхий их анхаараад байгаа юм биш биз?» гэж бодож үзээрэй.

«Ресторанд хамт хооллож байхдаа дор дороо утсаа оролдоод сууж байгаа хосыг харахлаар үнэхээр харамсмаар. Цахим хэрэгслийн боол болж амьд харилцаа гэдэг хамгийн чухал зүйлээ умартаж болохгүй»—Мэтью.

Хязгаар тогтоогоорой. Библид «Мунхаг биш, мэргэн байхын тулд өөрсдийгөө үргэлж шалга. Цагаа зөв ашигла» гэж байдаг (Эфэс 5:15, 16). «Яаралтай мессеж биш бол дараа уншаад хариулж болохгүй нь юу билээ?» гэж бодоорой.

«Гар утасныхаа дууг хаагаад илүү тохиромжтой үедээ хариу бичих нь зөв юм билээ. Ер нь учиргүй яаралтай дуудлага, мессеж, мэйл гэж бараг л байхгүй»—Жонатан.

Ханьтайгаа байхдаа ажлаа аль болох битгий хийгээрэй. Библид «бүх юм тогтоогдсон цаг мөчтэй» гэсэн байдаг (Номлогчийн үгс 3:1). «Би гэртээ байхдаа утсаараа албан ажлаа зохицуулж байна гээд гэр бүлийнхнийхээ амгалан тайван байдлыг алдагдуулдаг уу? Үүнээсээ болоод ханиасаа хөндийрч байгаа юм биш биз? Эдгээр асуултад хань минь юу гэж хариулах бол?» гэж бодож үзээрэй.

«Өнөө үед ажлаа цахим хэрэгслээр хэзээ ч, хаана ч хийх боломжтой болжээ. Тиймээс би эхнэртэйгээ хамт байхдаа ажлаа хийхгүй, утас руугаа өнгийгөөд байхгүйн тулд бүр их хичээх хэрэгтэй болж байна»—Мэтью.

Ханьтайгаа ярилцаарай. «Хүн бүр өөрийнхөө бус, бусдын ашиг сонирхлыг хар» гэж Библид бий (1 Коринт 10:24). Дор бүрнээ цахим хэрэгслээ хэрхэн ашиглаж байгаагаа, мөн засах шаардлагатай юм байгаа бол хэрхэн засахаа ярилцаарай. Энэ өгүүлэлд гарсан «Юу ярилцах вэ?» гэдэг хавсралтаас санаа аваарай.

«Нөхөр маань олон цагаар утас, таблетаа үзээд байвал би шударгаар хэлдэг, нөхөр маань ч тэгдэг. Яагаад гэвэл энэ нь бидний харьцаанд муугаар нөлөөлөхийг ойлгодог. Тийм учраас нэгнийхээ зөвлөгөөг дагадаг»—Даниел.

Гол санаа: Цахим хэрэгслийнхээ боол нь биш эзэн нь байгаарай.

Эхнэр нөхрүүд ярьж байна

Триста Жоржел хоёр.

«Бидэнд хийх юм их байдаг болохоор өдөр болсон явдлаа бие биедээ ярих цаг орой л гардаг. Тиймээс ханьдаа зориулах тэр үнэт цагаа утастайгаа зууралдаад үрж болохгүй»—Триста нөхөр Жоржелтэйгээ.

Жонатан Кателин хоёр.

«Ханьтайгаа ярьж байхдаа анхаарлаа 100 хувь хандуулах ёстой. Мессеж, мэйлийнхээ хариуг бол хэзээ ч бичиж болно шүү дээ. Жолоо барьж байхдаа осол гаргахгүйн тулд мессеж бичдэггүй юм бол харьцаандаа сэв суулган байж цахим хэрэгсэлтэйгээ зууралдахын хэрэг байна уу?»—Жонатан эхнэр Кателинтайгаа.

Юу ярилцах вэ?

Эхлээд дараах асуултуудыг тус тусдаа бодож үзээрэй. Тэгээд ярилцаарай.

  • Цахим хэрэгсэл та хоёрыг дотносоход нэмэр болдог уу? Тийм бол яаж?

  • Хань тань цахим хэрэгслээ хэт анхаарч байгаа нь та хоёрын харьцаанд нөлөөлж байна уу? Тийм бол яаж?

  • Та цахим хэрэгслээ хэтэрхий их анхаарч байгаа нь та хоёрын харьцаанд нөлөөлдөг гэж хань тань боддог уу? Тийм бол яаж нөлөөлдөг гэж боддог вэ?

  • Ирсэн бүх мессежийг шууд шалгах зайлшгүй шаардлагатай юу? Тийм бол харьцаандаа сэв суулгахгүйн тулд яаж болох вэ?

  • Цахим хэрэгсэл ашиглах талаар та хоёрт өөрчлөх хэрэгтэй зүйл байна уу? Хэрэв тийм бол юугаа өөрчлөх шаардлагатай вэ?

Дүгнэлт: Цахим хэрэгслийг зөв ашиглах нь

Юу нь илүү чухал болохыг ухамсарлаарай. Ханьтайгаа ярилцах нь цахим хэрэгслээ оролдохоос хавьгүй чухал гэдгийг бүү мартаарай.

Хязгаар тогтоогоорой. Ирсэн бүх мессежийн хариуг шууд өгөхийн оронд дараа нь уншаад хариулбал ямар вэ?

Ханьтайгаа байхдаа ажлаа аль болох битгий хийгээрэй. Хэзээ ч, хаана ч ажлаа хийх боломжтой гээд заавал тэгэх ёстой юу?

Ханьтайгаа ярилцаарай. Цахим хэрэгсэл та хоёрын харьцаанд хэрхэн нөлөөлдөг вэ? Засах шаардлагатай юм байгаа бол хэрхэн засах вэ?

a «Reclaiming Conversation—The Power of Talk in a Digital Age» номоос иш татав.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах