Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ijwyp өгүүлэл 93
  • Яаж турах вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Яаж турах вэ?
  • Залуучуудын асуулт
  • Дэд гарчгууд
  • Жингээ заавал хасах ёстой юу?
  • Турах хамгийн сайн арга юу вэ?
  • Миний төлөвлөгөө
Залуучуудын асуулт
ijwyp өгүүлэл 93
Өсвөр насны хүү гэдсээ толинд харж байна

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Яаж турах вэ?

  • Жингээ заавал хасах ёстой юу?

  • Турах хамгийн сайн арга юу вэ?

  • Миний төлөвлөгөө

  • Үе тэнгийнхэн чинь ямар бодолтой явдаг вэ?

Жингээ заавал хасах ёстой юу?

Өсвөр насны зарим хүүхэд турмаар байна гэж ярьдаг. Гэхдээ ...

  • Эрүүл мэндээ бодохоосоо илүү гадаад байдалдаа санаа зовдог. Жингээ хасахын тулд зарим нь хоолоо сойх юм уу тураах эм бэлдмэл уух зэргээр хурдан турахыг хичээдэг. Иймэрхүү арга ихэвчлэн ашиггүй, заримдаа бүр аюултай байдаг.

    «Зарим охин хурдан турахын тулд хоолоо сойдог. Энэ нь харин ч муугаар нөлөөлдөг. Дараа нь бие сайжиртлаа нэлээд уддаг»—Хэйли.

  • Олон хүн биеийн жингээсээ болж санаа зовдог. Гэвч тэгэх шаардлагагүй байдаг. Жин нь хэвийн атлаа өөрийгөө үе тэнгийнхэнтэйгээ юм уу хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилдаг туранхай хүмүүстэй харьцуулаад тарган гэж боддог.

    «Би 13-тайдаа өөрийгөө найзуудтайгаа харьцуулдаг байсан. Өөрсөдтэй нь адилхан, чүдэнзний мод шиг чөргөр болбол тэдэнд илүү их таалагдах байх гэж бодсон»—Паола.

Нөгөөтээгүүр, зарим охид хөвгүүдийн хувьд жингээ хасах зайлшгүй шаардлагатай байдаг. ДЭМБ-ын тайланд бичсэнээр,

  • Дэлхий дахинд 5–19 насны 340 сая охид хөвгүүд жингийн илүүдэлтэй.

  • 1975 онд 5–19 насныхны дөнгөж 4 хувь нь илүүдэл жинтэй байв. 2016 он гэхэд энэ тоо 18 хувь болж өсжээ.

  • Дэлхийн ихэнх оронд жингийн дутагдалтай хүмүүсийг бодвол жингийн илүүдэлтэй хүмүүс олон байна.

  • Орлого багатай улс оронд ч таргалалт их байна. Хангалттай шим тэжээл авч чаддаггүй айл өрхөд ч энэ нь түгээмэл үзэгдэл болоод байна.

Турах хамгийн сайн арга юу вэ?

Дараах аргаас алийг нь сонгох вэ?

  1. Хоолоо сойх.

  2. Дасгал хөдөлгөөн хийж, зөв хооллох.

  3. Тураах эм бэлдмэл уух.

Зөв хариу: 2-р арга: Дасгал хөдөлгөөн хийж, зөв хооллох.

Хоолоо сойх юм уу зарим төрлийн хоол хүнсийг хэрэглэхээ боливол хурдан турж болох юм. Гэхдээ энэ нь тийм ч сайн арга биш. Хуучнаараа хооллож эхэлмэгц дахиад л жин нэмнэ шүү дээ.

Харин эрүүлжих зорилго тавивал сайхан ч харагдана, бие ч эрүүлжинэ. Сэтгэл зүйч Майкл Брэдли: «Дадал зуршлаа өөрчилж, түүнийгээ насан туршдаа баримталбал олон жилийн турш хамгийн аюулгүй, хамгийн эрүүл аж төрнө»a гэж бичжээ. Тэгэхээр, туръя гэвэл ямар хоолны дэглэм сахихаа бодохын оронд амьдралын хэвшлээ өөрчлөөрэй.

Миний төлөвлөгөө

«Биеэ барьдаг» байгаарай гэсэн зөвлөгөө Библид бий. Хоол идэхдээ ч биеэ барих хэрэгтэй (1 Тимот 3:11). Библи биднийг хэтрүүлж идэхээс онцгойлон сэрэмжлүүлдэг (Сургаалт үгс 23:20; Лук 21:34). Тийм учраас амьдралын зөв хэвшилтэй болохын тулд эдгээр зарчмыг бодоод дараах зөвлөгөөг дагахыг хичээгээрэй.

  • Өсвөр насны хүү гамбургерийг шинжиж байна

    Зөв хооллох талаар мэдлэгтэй болоорой.

    Гэхдээ бүү туйлшраарай. Шим тэжээлийн талаар үндсэн ойлголттой болбол зөв хооллож сурна. Зөв зохистой хооллох нь жингээ барих хамгийн сайн аргуудын нэг юм.

  • Өсвөр насны хүү эрчимтэй алхаж байна

    Тогтмол дасгал хийгээрэй.

    Яавал өдрийн турш идэвхтэй хөдлөхөө бодоорой. Жишээ нь цахилгаан шатаар явахын оронд шатаар өгсөж уруудаарай. Хагас цаг компьютер тоглоом тоглохын оронд гадаа гарч алхаарай.

  • Өсвөр насны хүү шимгүйг нь бус, шимтэйг нь сонгож байна

    Шимгүй хоолыг шимтэй хоолоор солиорой.

    Софиа гэдэг охин: «Би жимс, ногоо гээд шим тэжээлтэй хөнгөн зууш байнга авч явдаг учраас өлсөхөөрөө түүнийгээ л идчихдэг. Тийм болохоор шимгүй хоол бараг иддэггүй» гэж ярьсан юм.

  • Өсвөр насны хүү хоол нэмүүлэхгүй гэж байна

    Тайван идээрэй.

    Зарим хүн хэтэрхий хурдан иддэг учраас бие махбод нь «Зогс!» гэсэн дохио өгөөд байхад «сонсдоггүй». Тиймд яаралгүй идээрэй. Нэмж идэхээсээ өмнө хэсэг азнаарай. Тэгвэл аль хэдийн цадсанаа мэдэрч болох юм.

  • Өсвөр насны хүү хүнсний бүтээгдэхүүний шошгыг уншиж байна

    Хоолныхоо илчлэгийг анхаараарай.

    Хэр их илчлэгтэйг нь мэдэхийн тулд тухайн бүтээгдэхүүний найрлагад юу орсныг уншиж байгаарай. Энүүхэндээ л гэхэд хийжүүлсэн ундаа, түргэн хоол, амттан бол илчлэг ихтэй, жин нэмдэг бүтээгдэхүүн юм.

  • Өсвөр насны хүү бөмбөг тоглосныхоо дараа зайрмаг идэж байна

    Бүү туйлшраарай.

    16 настай Сара: «Би нэг хэсэг илчлэг тооцох донтой болчихсон байсан. Тавагтай хоол харахаараа л өөрийн эрхгүй тоо бодно!» гэж ярьсан. Тиймээс «илчлэг тооцогч» болохоос зайлсхийгээрэй. Илчлэг ихтэй ч амттай сайхан хоолыг хааяа идэж болно шүү дээ.

Зөвлөгөө: Биеийн жиндээ санаа зовдог бол эмчтэйгээ ярилцаарай. Эмч биеийн чинь байдлыг харгалзан үзээд ямар дадал зуршлаа өөрчилбөл жиндээ санаа зовохгүй болохыг хэлж өгнө.

Үе тэнгийнхэн чинь ямар бодолтой явдаг вэ?

Никки

«Хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж авдаг төгс галбир төрхийн талаарх ойлголт хүний үзэл бодолд амархан нөлөөлдөг. Тийм учраас өөрийгөө толинд харахаараа сэтгэлээр унадаг. Үнэндээ бол хүн болгоны хэлбэр галбир, хэмжээ дамжаа өөр шүү дээ. Эрүүл байхын тулд чадах бүхнээ хийдэг бол гадаад үзэмждээ сэтгэл хангалуун байна»—Никки.

Лорензо

«Юу идэхээ урьдчилж төлөвлөөгүй бол түргэн хоол идэхээс өөр аргагүйд хүрдэг. Ийм хоол ямар ч шимгүй, бас үнэтэй. Ер нь би кардио дасгал хийх дуртай. Дасгалын дараа маш их эрч хүчтэй болсон байдаг. Харин дасгалаа хийнэ гэж урьдчилж төлөвлөхгүй бол өөр юманд цагаа зарцуулчихдаг»—Лорензо.

Дүгнэлт: Яаж турах вэ?

Хоолны дэглэм барихаас илүүгээр амьдралын зөв хэвшилтэй болохыг хичээгээрэй. Ингэхийн тулд:

  • Зөв хооллох талаар мэдлэгтэй болоорой. Шим тэжээлийн тухай үндсэн ойлголт олж аваарай. Тэгвэл зөв хооллож сурна.

  • Тогтмол дасгал хийгээрэй. Яавал өдрийн турш идэвхтэй хөдлөхөө бодоорой.

  • Шимгүй хоолыг шимтэй хоолоор солиорой. Шим тэжээлтэй хөнгөн зууш байнга авч явдаг бол эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг хоол идэхгүй.

  • Тайван идээрэй. Хоолоо дуусгах гэж бүү яараарай. Нэмж идэхээсээ өмнө хэсэг азнавал аль хэдийн цадсанаа мэдэрнэ.

  • Хоолныхоо илчлэгийг анхаараарай. Хэр их илчлэгтэйг нь мэдэхийн тулд тухайн бүтээгдэхүүний найрлагад юу орсныг шошгоос нь уншиж байгаарай.

  • Бүү туйлшраарай. Хоолныхоо илчлэгийг анхаарах нь зөв ч бүү туйлшраарай.

a «Өсвөр насныхнаас болж галзуурахад хүрвэл» номоос авав (When Things Get Crazy With Your Teen).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах