Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • hdu өгүүлэл 27
  • Агуу багш Еховаг алдаршуулдаг газрууд

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Агуу багш Еховаг алдаршуулдаг газрууд
  • Хандивыг юунд зарцуулдаг вэ?
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Илүү тохилог орчин илүү олон суралцагч
  • Сургалтын барилга байгууламжийн онцлог
  • «Еховагийн хүндэт зочид»
  • Сайн мэдээ тунхаглагчийн сургуульд сурах хүсэлт гаргах
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2022
  • Та Сайн мэдээ тунхаглагчийн сургуульд суух хүсэлтэй юү?
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2020
  • Дэлхийн өнцөг булан бүрээс Гилеад сургууль руу
    Хандивыг юунд зарцуулдаг вэ?
  • Бурхны олгодог боловсрол Еховагийн хайрын илрэл
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
Илүү дэлгэрэнгүй харах
Хандивыг юунд зарцуулдаг вэ?
hdu өгүүлэл 27
Бразил дахь сургуульд ирж буй хосыг угтан авч байгаа нь.

ХАНДИВЫГ ЮУНД ЗАРЦУУЛДАГ ВЭ?

Агуу багш Еховаг алдаршуулдаг газрууд

2023 ОНЫ 7-Р САРЫН 1

Ехова Бурхан ард түмнээ сургахыг хүсдэг учраас байгууллагаараа дамжуулан олон сургууль нээжээ. Үүний ачаар үйлчлэгчид нь авсан үүрэг даалгавраа амжилттай биелүүлдэг. Эдгээр сургуулийн нэг нь Сайн мэдээ тунхаглагчийн сургууль юм. Еховагийн байгууллага сүүлийн жилүүдэд сургалтын чанараас гадна сурах орчинг сайжруулах талаар ч их анхаардаг болсон. Энэ нь суралцагчид болон багш нарт ач тусаа их өгч байна. Өгөөмөр сэтгэлтэй та бүхний минь хандиваар энэ бүх ажил явагддаг билээ.

Илүү тохилог орчин илүү олон суралцагч

Байгууллага өмнө нь сургалтаа цуглааны эсвэл чуулганы танхимд явуулдаг байсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд сургуульд зориулж тусгайлан барилга байгууламж барьж, засаж шинэчилж байгаа. Ингэх болсон шалтгааныг ярилцъя.

Хэрэгцээ шаардлага ихэссэн. Удирдах зөвлөлийн Үйлчлэлийн хорооны туслах Кристофер Мэйвор: «Салбаруудаас ирсэн тайланд илүү олон дэлгэрүүлэгч хэрэгтэй байгааг дурдсан. Жишээ нь 2019 онд Бразил салбарын мэдээлснээр Тунхаглагчийн сургуульд суусан 7 600 орчим хүн тухайн салбарын харьяа нутаг дэвсгэрт хэрэгтэй байна» гэжээ. АНУ-ын салбарын тайланд хүн ам ихтэй хот, боомт, хорих анги гэх мэт тусгай хэсгээр дэлгэрүүлэх хүмүүсийг сургах чадварлаг эхлэгчид маш их хэрэгтэй байна хэмээн дурджээ. Түүнчлэн барилга байгууламжийг төлөвлөж барих ажилд мөн эмнэлэг, эмч нартай холбоо барьж хамтран ажиллахад эрчүүд дутагдалтай байна. Эдгээр ажилд Тунхаглагчийн сургууль төгссөн хүмүүс туслах боломжтой билээ.

Сурах хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдсэн. Салбаруудын хүлээн авч буй анкетын тоо хүлээн авах боломжоос нь давж гарах болжээ. Зөвхөн Бразил салбарт л гэхэд жилд Тунхаглагчийн сургуульд сурах хүсэлтэй 2 500 орчим хүний анкет ирсэн. Гэтэл сургалт явуулах байр дутагдалтайн улмаас 950 хүнийг л сургасан байна.

Тохь тухтай байрлах байр. Цуглааны эсвэл чуулганы танхимд сургалт явуулахад суралцагчид голдуу тухайн орон нутгийн итгэл нэгтнүүдийнхээ гэрт хоноглодог байв. Жилд цөөхөн анги хичээллэх үед энэ нь боломжтой байсан хэдий ч олон анги хичээллэх хэрэгтэй болоход удаан хугацаагаар гэртээ хүн байлгах нь нутгийн итгэл нэгтнүүдэд маань хэцүү болж иржээ. Иймээс суралцагчдыг тохиромжтой байраар хангах шаардлага гарсан юм.

Дунджаар 30 хүнтэй ангийг багштай нь байрлуулах зардалд тухайн орон нутгийн байрлал, бусад хүчин зүйлээс шалтгаалан хэдэн сая ам.доллар зарцуулахад хүрдэг.

Сургалтын барилга байгууламжийн онцлог

Сургалтын барилга байгууламж маань томоохон хотуудаас зайдуу тайван, чимээгүй газар байрладаг бөгөөд нийтийн тээврээр зорчих боломжтой. Ер нь дэлгэрүүлэгч ихтэй газрыг сонгодог. Энэ нь сургалтын барилга байгууламжийг засаж янзлах, харж хамгаалахад дөхөм болдог билээ.

Сургалтын байр нь номын сан, компьютер, принтер гэх мэт шаардлагатай бүх зүйлээр хангагдсан. Ихэнх нь хамт хооллох боломж бүхий өрөөтэй. Чөлөөт цагаа өнгөрөөх, дасгал хөдөлгөөн хийх газар ч бий.

Бид анги танхимаа голлон анхаардаг. Нью-Йоркийн Уорвикт манай барилгын ажил болон төлөвлөлт хариуцдаг байгууллагын маань хэлтэс байдаг. Уг хэлтэст ажилладаг Трой: «Бид суралцагчдад таатай орчин бүрдүүлэхийн тулд Сургууль хариуцсан хэлтсийнхэнтэй зөвлөлдөж холбогдох заавар удирдамж авсан. Үүнд анги талбайн хэмжээ, загвар дизайн, гэрэлтүүлэг, аудио видео төхөөрөмж гэх мэт багтсан» хэмээн ярьжээ. Унгар дахь Тунхаглагчийн сургуулийн багш Золтан аудио төхөөрөмжийн талаар: «Микрофонгүй байхдаа суралцагчдаа чанга ярихыг байнга сануулдаг байж билээ. Харин одоо ширээ болгон микрофонтой. Ёстой амар болсон» гэв.

Сургалтын явц. Есүс Хаант төрийн эрх мэдлээ Ехова Бурханд буцаан өгч буйг дүрсэлсэн зураг ханан дахь дэлгэц дээр байна. Ширээнд суурилуулсан микрофоноор ярьж буй суралцагч.

«Еховагийн хүндэт зочид»

Сургалтын барилга байгууламж сайжирсан нь багш суралцагчдад ямар санагдсан бэ? АНУ-ын Флорида мужийн Палм Кост хотод Тунхаглагчийн сургуулийг төгссөн Анжела: «Үнэхээр тав тухтай байсан. Сурах таатай орчинг бүрдүүлэхийн тулд байрлах байр, анги танхим гээд бүхий л зүйлийг сайтар зохион байгуулжээ» хэмээв. Унгар дахь Тунхаглагчийн сургуулийн багш Чаба суралцагчидтайгаа хамт хооллодог болсондоо баяртай байгаа. Тэрбээр: «Хамт хооллох үед суралцагчид маань өөрсдийнхөө талаар чөлөөтэй ярьдаг болохоор тэднийгээ илүү сайн мэдэж авдаг. Тийм ч учраас хэрэгцээ шаардлагад нь нийцүүлэн заах боломжтой болдог» гэжээ.

Суралцагчид болон багш нар сургалтын барилга байгууламж сайжирсныг Агуу багш Еховагийн ивээл гэж үздэг (Исаиа 30:20, 21). Филиппинд Тунхаглагчийн сургууль төгссөн Гэрч эмэгтэй сургуулийнхаа шинэ байрны талаар: «Биднийг энд зөвхөн суралцагчид шиг биш, Еховагийн хүндэт зочид шиг л байлгасан. Үгийг нь нямбайлан судлахдаа тав тухтай байгаасай гэж Ехова хүсэж байгаа нь илт байлаа» хэмээжээ.

Баяр хөөрөөр дүүрэн суралцагчид, Филиппин.

Та бүхний donate.jw.org сайт болон бусад хэлбэрээр өгдөг хандиваар сургалт явуулдаг барилга байгууламжийг барьж, засварладаг билээ. Өгөөмөр сэтгэлтэй та бүхэндээ талархлаа илэрхийлье.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах