Зүүлт
a Иона Галилын зөнч билээ. Фарисайчууд Есүст «Судрыг судлаад ямар ч зөнч Галилаас гарахгүйг мэдэж ав» хэмээн дээрэнгүй хэлж байсныг онцлууштай (Ёох. 7:52). Тэд эрдэм боловсролгүй хүмүүсийн нутаг Галилаас зөнч гарах боломжгүй гэж боддог байсан бололтой. Тийм учраас фарисайчууд дээрх үгийг ор үндэсгүй хэлсэн гэж Библийн орчуулагч, судлаачид үздэг. Энэ нь үнэн бол фарисайчууд түүхийг ч, зөгнөлийг ч үл тоомсорлодог байсан гэсэн үг (Ис. 9:1, 2).