Зүүлт
a «[Есүс болон фарисайчуудын хоорондох] үндсэн ялгаа нь тэдний Бурхныг ойлгох эсрэг тэсрэг ойлголтоос илэрхий болдог. Фарисайчуудын хувьд Бурхан бол юуны түрүүнд шаардлага тавьдаг нэгэн бол, харин Есүсийн хувьд энэрэнгүй өршөөнгүй юм. Мэдээж фарисай Бурхныг сайн, хайрладаг гэдгийг үгүйсгээгүй боловч түүний ойлгодгоор Тора [Хууль] өгч, Хуулиар шаардсан зүйлийг биелүүлэх боломж олгосноороо Бурхан дээрх чанаруудаа илэрхийлжээ. [...] Аман уламжлалыг хуулийг тайлбарласан дүрэм журмынх нь хамтаар сахивал фарисайн хувьд Тораг биелүүлсэн хэрэг болох байв. [...] Харин Есүс Бурхныг болон «хөршөө» хайрлах (Мат. 22:34–40) тушаалыг хуулийн тайлбарын хэмжээнд хүртэл онцлон чухалчилж, аман уламжлалыг ягштал баримтлахаас татгалзсан нь Хуулийг үзэмжээрээ тайлбарладаг байсан фарисайчуудтай зөрчилдөхөд хүргэсэн» («The New International Dictionary of New Testament Theology»).