Зүүлт
c Левит 19:18-д: «Чи өөрийнхөө ард олны хөвгүүдийн эсрэг өс хонзонг бүү ав, аливаа зэвүүцлийг ч бүү хадгал. Харин хөршөө өөрийн адил хайрла» гэж байдаг. Иудейн шашны удирдагчид «өөрийн ард олны хөвгүүд», «хөрш» гэдгээр зөвхөн иудейчүүдийг хэлсэн гэж үздэг байв. Хуулийн дагуу, израильчууд бусад үндэстнээс тусгаар байх ёстой байсан. Гэвч иудей бус бүх хүн дайсан бөгөөд бүгдийг нь үзэн ядах ёстой гэсэн шашны удирдагчдын үзлийг дэмжих санаа Хуульд байгаагүй.