Зүүлт
a Хэрэв умайн хөндийд олон ураг байх юм уу, эсвэл ураг хэвийн бус бол яах вэ? Нэг арга нь үр хөндөлт юм. Хуруу шилэнд үр тогтоох аргыг хэрэглэх үед олон урагт жирэмслэлт (хоёр, гурав болон түүнээс олон ихэр хүүхэдтэй болох) түгээмэл тохиолддог бөгөөд зулбах, цус алдах гэх мэтийн хүндрэл гардаг. Олон ураг тээсэн эмэгтэй үр хөврөлийнхөө хэдийг нь авахуулахаа шийдэх болдог. Энэ нь санаатайгаар үр хөндөж буй учир хүн алж байгаа хэрэг юм (Ег. 21:22, 23; Дуу. 139:16).