Зүүлт
a Есүс шавь нартаа эцсийн өдрүүдийн шинж тэмдгийг хэлж өгөхдөө хэдэн ёгт үлгэр ярьжээ. Эхлээд «итгэмжит ухаалаг боолын» тухай ярьсан. Тэд бол Бурхны ард түмнийг удирдах цөөн тооны тослогдсон эрчүүд юм (Мат. 24:45–47). Дараа нь тэнгэрийн найдвартай бүх хүнд хамаатай ёгт үлгэрүүдийг ярьжээ (Мат. 25:1–30). Эцэст нь Христийн ах дүүг дэмжих, дэлхийд амьдрах найдвартай хүмүүсийн тухай ярьсан (Мат. 25:31–46). Үүнтэй адилаар, Езекиелийн зөгнөл тэнгэрт амьдрах найдвартай хүмүүс дээр эхлээд биелжээ. Арван овогт хаант улс нь дэлхий дээр амьдрах найдвартай хүмүүсийг заримдаа төлөөлдөг. Тэгэхлээр тослогдогсод болон дэлхий дээр амьдрах найдвартай хүмүүсийн хоорондох нэгдмэл байдлыг Езекиелийн зөгнөлд дүрсэлсэн ажээ.