10 сарын 21, мягмар
Эцэс хүртэл тэвчсэн хүн аврагдана (Мат. 24:13).
Тэвчээртэй байхын ач тусыг бодоорой. Бид тэвчээртэй байвал жаргалтай, тайван амьдарна. Бас сэтгэл болон бие махбодын хувьд эрүүл байна. Хүмүүст тэвчээртэй хандвал сайн харилцаатай болно. Хурлынхан маань ч эв нэгдэлтэй байна. Бидэнд таагүй хандсан хэн нэгэнд уурлахгүй байвал байдал хүндрэхгүй (Дуу. 37:8; Сур. 14:29). Хамгийн гол нь тэнгэрийн Эцгээ дуурайж, түүнтэй улам дотносно. Тэвчээр нь ямар сайхан, ач тустай зан чанар вэ! Үргэлж тэвчээртэй байх нь бидэнд амаргүй ч Еховагийн тусламжтайгаар энэ зан чанарыг хөгжүүлсээр байж чадна. Бас шинэ ертөнц бий болохыг тэвчээртэй хүлээж, «[«Еховагийн», ШЕ] мэлмий Өөрөөс нь эмээгчдийг, Түүний хайр энэрэлд найдагчдыг хардаг» гэдэгт итгэлтэй байна (Дуу. 33:18). Бид бүгдээрээ тэвчээрийг хувцас адил өмссөөр байхаар бат шийдэцгээе. хц23.08 х. 22 д/м 7; х. 25 д/м 16–17
10 сарын 22, лхагва
Итгэлээ үйлсээр баталдаггүй хүний итгэл үхмэл юм (Яак. 2:17).
Өөрийгөө итгэлтэй гэж хэлэх ч, хэлснээ батлах үйлс байхгүй хүний тухай Яаков дээрх зүйлд хэлжээ (Яак. 2:1–5, 9). Түүнчлэн «өмсөх хувцасгүй, өлөн зэлмэн» байгаа ах дүүстээ бодит тусламж үзүүлээгүй хүнийг дурдсан. Итгэлтэй гэж хэлсэн энэ хүн ч итгэлийг нь батлах үйлсгүй (Яак. 2:14–16). Яаков Рахабыг итгэлээ үйлсээрээ баталсан хүний жишээ болгон дурдсан (Яак. 2:25, 26). Рахаб Еховагийн тухай сонсож, өөрийн ард түмэн болох израйлчууддаа тусалдаг гэдэгт нь итгэжээ (Иош. 2:9–11). Тэгээд амь нас нь аюулд орсон 2 израйл туршуулыг аварч итгэлээ үйлсээрээ харуулсан. Ийнхүү төгс бус, харь эмэгтэй Абрахамын адилаар шударга сайнд тооцогдсон. Энэ жишээ итгэлээ үйлсээрээ батлахын чухлыг харуулдаг. хц23.12 х. 5–6 д/м 12–13
10 сарын 23, пүрэв
Та нар суурин дээр бат зогсож, үндэс сайтай мод мэт бай (Эф. 3:17).
Христийн дагалдагч бид Библийн анхан шатны мэдлэгтэй болоод сэтгэл ханадаггүй ээ. Харин Бурхны агуу хүчний тусламжтайгаар «Бурхны гүн юмыг» сурч мэдэхийг хүсдэг (1 Кор. 2:9, 10). Еховатай улам дотносох зорилгоор нэг сэдэв сонгоод бие дааж судалбал ямар вэ? Жишээлбэл эрт үед Ехова үйлчлэгчдээ хайрладгаа хэрхэн илэрхийлж байсныг, энэ нь танд ч хайртайг хэрхэн баталдгийг судалж болно. Мөн өөрийг нь шүтэхдээ израйлчуудаас Ехова юу шаарддаг байсныг судлаад өнөөдөр юу шаарддагтай нь харьцуулж болохгүй нь юу билээ? Түүнчлэн Есүсийн талаарх зөгнөлүүд хэрхэн биелснийг дэлгэрэнгүй судлах боломжтой. Та тэдгээрийг «Харуулын Цамхаг Нийгэмлэгийн хэвлэлийн товьёг» эсвэл «Еховагийн Гэрчүүдэд зориулсан судалгааны лавлах» ашиглан судалбал маш их баяр хөөр эдлэх биз ээ. Библийг гүнзгий судалснаар итгэл тань батжиж, «Бурхны мэдлэгийг олж авна» (Сур. 2:4, 5). хц23.10 х. 18–19 д/м 3–5