Иов
25 Шух хүн Билдад хариулсан нь:
2 «Тэрбээр захирах эрх мэдэлтэй, айдас төрүүлэм хүч чадалтай.
Тэрбээр тэнгэрт энх тайвныг тогтоодог.
3 Түүний цэргийг хэн тоолж чадах вэ?
Түүний гэрэл хэн дээр тусдаггүй вэ?
4 Мөнх бус хүн Бурхны өмнө яахан зөв байж чадах вэ?
Эмэгтэйгээс төрсөн хүн яахан буруугүй* байж чадах вэ?
5 Түүний мэлмийд сар хүртэл тод биш,
Одод ч цэвэр биш байхад
6 Авгалдай болох мөнх бус хүн,
Өт болох хүний хүүгийн талаар яриад ч хэрэггүй!».