Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ijwbq өгүүлэл 140
  • Есүсийг яагаад аврагч гэдэг вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Есүсийг яагаад аврагч гэдэг вэ?
  • Библитэй холбоотой асуултын хариу
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Библид юу гэж байдаг вэ?
  • Та нар Есүст итгэдэг үү?
    Еховагийн Гэрчүүдийн талаар байнга тавьдаг асуулт
Библитэй холбоотой асуултын хариу
ijwbq өгүүлэл 140
Есүсийн дэргэд янз бүрийн үндэстэн байна

Есүсийг яагаад аврагч гэдэг вэ?

Библид юу гэж байдаг вэ?

Есүс амиа золиос болгон өгснөөрөө үнэнч хүмүүсийн хувьд аврагч болсон (Матай 20:28). Тийм ч учраас Библид «Бурхан ертөнцийг авруулахаар» Есүсийг илгээсэн гэж байдаг (1 Ёохан 4:14). Бас «Аврагдъя гэвэл бид Бурхнаас эрх мэдэл авсан Есүс Христэд итгэх ёстой бөгөөд өөр аврагч дэлхий дээр байхгүйг мэдтүгэй» гэж бий (Үйлс 4:12).

Өөрт нь итгэдгээ үйл хэргээрээ харуулдаг «бүх хүний өмнөөс» Есүс нас барсан (Еврей 2:9; Ёохан 3:16). Дараа нь «Бурхан түүнийг амилуулж» тэнгэрийн биетэй болгосон. Тэгээд Есүс тэнгэр лүү буцсан (Үйлс 3:15). Тэрээр «өөрийнх нь нэрээр Бурханд залбирдаг хүмүүсийг жинхэнэ ёсоор аврах чадалтай бөгөөд тэдний төлөө Бурхнаас тусламж гуйхын тулд мөнхөд оршдог» (Еврей 7:25).

Есүс бидний төлөө яагаад Бурхнаас тусламж гуйдаг вэ?

Бүх хүн нүгэлтэй (Ром 3:23). Нүглээс болж хүн болон Бурхны хооронд хана боссон. Бас хүн үхдэг болсон (Ром 6:23). Харин Есүсийн золиост итгэдэг хүмүүсийн хувьд тэрээр «өмгөөлөгч» нь болдог (1 Ёохан 2:1, зүүлт). Өөрөөр хэлбэл тэдний өмнөөс Бурхнаас зуучлан гуйдаг. Залбирлыг нь сонсож, нүглийг нь золиостоо үндэслэн уучлахыг гуйдаг (Матай 1:21; Ром 8:34). Энэ нь Бурхны хүсэл таалалтай нийцдэг учраас тэрээр Хүүгийнхээ гуйлтыг дуртайяа сонсож, биелүүлдэг. Бурхан «хүн төрөлхтнийг ... авруулахын тулд Хүүгээ дэлхий рүү илгээсэн» (Ёохан 3:17).

Есүст итгэдэг л бол аврагдах уу?

Үгүй. Аврагдахын тулд Есүст итгэх ёстой нь үнэн. Гэхдээ итгэдэг байх нь хангалтгүй (Үйлс 16:30, 31). «Амьгүй бие үхмэл байдгийн адил үйлсгүй итгэл үхмэл юм» гэж Библид бий (Яаков 2:26). Тийм учраас аврагдахын тулд дараах алхмуудыг хийх ёстой.

  • Есүс болон Есүсийн Эцэг Еховагийн тухай сурч мэдэх (Ёохан 17:3).

  • Ехова Есүс хоёрт итгэдэг болох (Ёохан 12:44; 14:1).

  • Ехова Есүс хоёрын хууль тушаалыг сахиж итгэдгээ үйл хэргээрээ харуулах (Лук 6:46; 1 Ёохан 2:17). Есүс: «Намайг Эзэн минь, Эзэн минь гэсэн болгон» биш, харин «тэнгэрт байдаг миний Эцгийн хүслийг биелүүлдэг хүн л» аврагдана гэж хэлсэн (Матай 7:21).

  • Хэцүү бэрхийг туулсан ч итгэлээ үйл хэргээрээ харуулах. Есүс: «Эцэс хүртэл тэвчсэн хүн аврагдана» гэжээ (Матай 24:13).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах