Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • үжи хичээл 37
  • Ажил, мөнгөний талаар Библид юу гэж байдаг вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Ажил, мөнгөний талаар Библид юу гэж байдаг вэ?
  • Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • УХАЖ ОЙЛГОЁ
  • ДҮГНЭЛТ
  • МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ
  • Мөнгө бүх төрлийн бузар муугийн үндэс мөн үү?
    Библитэй холбоотой асуултын хариу
  • Библи танд ямар ашигтай вэ?
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Библи танд ямар ашигтай вэ?
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн удиртгал хичээл
  • Мөнгө төгрөгөө зарцуулах нь
    Гэр бүлээрээ жаргалтай амьдраарай
Илүү дэлгэрэнгүй харах
Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
үжи хичээл 37
37-р хичээл. Мужаан хадаас хадаж байна.

ХИЧЭЭЛ 37

Ажил, мөнгөний талаар Библид юу гэж байдаг вэ?

Хэвлэмэл
Хэвлэмэл
Хэвлэмэл

Ажил алба, мөнгө төгрөгийн асуудал таны санааг зовоож байв уу? Ажил хийж амьдралаа залгуулахын зэрэгцээ Еховаг таалалд нь нийцүүлж шүтэх танд амаргүй санагддаг уу? Ийм үед тус болох олон зөвлөгөө Библид бий.

1. Библид ажил хөдөлмөрийн талаар юу гэж байдаг вэ?

Бурхан биднийг хийж байгаа ажлаасаа баяр хөөр эдлээсэй гэж хүсдэг. Библид бичсэнээр «Ажил үйлс минь сайн байна гэж өөртөө хэлэхээс илүү зүйл хүний хувьд байхгүй» (Номлогчийн үгс 2:24). Ехова бол ажилсаг Бурхан. Бид бас ажилч хичээнгүй байвал Бурхнаа ч баярлуулна, өөрсдөө ч баяр хөөр эдэлнэ.

Ажиллаж хөдөлмөрлөх нь чухал. Гэхдээ ажил албаа Еховаг шүтэхээс дээгүүр тавьж болохгүй (Ёохан 6:27). Хэрвээ бид Еховаг эн тэргүүнд тавьж амьдарвал Ехова хэрэгцээг маань хангахаа амласан.

2. Мөнгөнд яаж зөв хандах вэ?

Библид «Мөнгө бол хамгаалалт» гэж бичсэн байдаг. Гэхдээ мөнгийг аз жаргалын түлхүүр биш гэж тодорхой сануулдаг (Номлогчийн үгс 7:12). Тийм учраас «Мөнгийг бүү хайрла, харин байгаа юмандаа сэтгэл хангалуун бай» гэж зөвлөдөг (Еврей 13:5-ыг уншина уу). Библийн энэ зөвлөгөөг хэрэгжүүлбэл илүү юманд шунаж өөрийгөө зовоохгүй, шаардлагагүй юманд өр тавихгүй (Сургаалт үгс 22:7). Бас мөрийтэй тоглоом тоглох, хялбар аргаар баяжих гэсэн урхинд орохгүй.

3. Мөнгөө бусдын төлөө яаж зарцуулах вэ?

Ехова бол өгөөмөр Бурхан. Бид ч «өгөөмөр бөгөөд хуваалцахад бэлэн байх» хэрэгтэй (1 Тимот 6:18). Хурлын үйл ажиллагааг дэмжиж хандив өргөх, гачигдсан хүмүүст ялангуяа итгэл нэгтнүүддээ тусламжийн гараа сунгах зэргээр өгөөмөр сэтгэл гаргаж болно. Еховагийн хувьд их бага нь чухал биш, ямар сэтгэлээр өгдөг нь чухал. Чин сэтгэлээсээ өгдөг бол өөрсдөө ч баяр жаргал эдэлнэ, Еховаг ч баярлуулна (Үйлс 20:35-ыг уншина уу).

УХАЖ ОЙЛГОЁ

Ажилдаа зөв хандах, байгаадаа сэтгэл хангалуун байх нь ямар ашиг тустайг мэдэж аваарай.

4. Ажилдаа зөв хандаж Еховаг алдаршуулаарай

Хүн Еховатай дотносохын хэрээр ажилдаа хандах хандлагаа өөрчилдөг. ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

ВИДЕО: «Еховагийн төлөө чин сэтгэлээсээ хий» (4:39)

  • Жейсон ажилдаа яаж хандаж, биеэ хэрхэн авч явж байгаа нь танд таалагдсан уу? Яагаад?

  • Ажил албаа нэгдүгээрт тавихгүй байхад нь юу тус болсон бэ?

Колосай 3:23, 24-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Ажлаа чин сэтгэлээсээ хийх нь яагаад чухал вэ?

Зургууд: Ажлаа бүхнээс илүүд үздэг эрэгтэйг дүрсэлсэн байна. 1. Өдөр оффистоо ажиллаж байна. 2. Орой болтол ажиллаж байна. 3. Хамт ажилладаг хүмүүс нь гэр лүүгээ харьсан ч оффистоо ажиллаж байна. 4. Гэртээ оройн хоолоо ганцаараа идэж байна

Ажиллаж хөдөлмөрлөх нь чухал. Гэхдээ ажил албаа Еховаг шүтэхээс илүү чухалд үзэж болохгүй

Зургууд: Өнөөх залуу амьдралынхаа илүү чухал зүйлүүдэд цаг заваа зориулж байгааг харуулж байна. 1. Өдөр оффистоо ажиллаж байна. 2. Орой ажлаасаа тараад явж байна. 3. Цуглаан дээр хариулах гээд гараа өргөж байна. 4. Эхнэр, хоёр хүүхэдтэйгээ оройн хоол идэж байна.

5. Байгаадаа сэтгэл хангалуун байх нь ашиг тустай

Олон хүн аль болох их мөнгөтэй болохыг хүсдэг. Гэхдээ Библид дараах зөвлөгөө бий. 1 Тимот 6:6–8-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Библи бидэнд яахыг зөвлөдөг вэ?

Боломж бололцоо муутай хүн ч жаргалтай байж болдог. ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

ВИДЕО: «Байгаа юмандаа сэтгэл хангалуун» байгаарай (3:20)

  • Энэ гэр бүлүүд боломж бололцоо тааруу ч яагаад жаргалтай байдаг вэ?

Нөгөөтээгүүр элбэг хангалуун амьдардаг ч илүүг хүсээд байвал яах вэ? Энэ нь хэр аюултайг Есүс жишээгээр тайлбарлажээ. Лук 12:15–21-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Та Есүсийн татсан энэ жишээнээс юу ойлгосон бэ? (15-р зүйлийг үзнэ үү).

Сургаалт үгс 10:22; 1 Тимот 6:10-ыг уншаад хооронд нь харьцуулж бодоорой. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Таны бодлоор Еховатай дотно байх, их мөнгөтэй байх хоёрын аль нь илүү чухал вэ? Яагаад?

  • Мөнгөний хойноос үхэн хатан явах нь ямар аюултай вэ?

6. Ехова хэрэгцээг маань хангана

Ажилтай холбоотой асуудал үүсэхэд, мөнгө төгрөгөөр гачигдахад Еховад итгэдэг эсэх маань соригддог. Ийм сорилт тулгарахад яах хэрэгтэйг ВИДЕОНООС хамт үзээрэй. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

ВИДЕО: «Ехова хэрэгцээг маань хангана» (6:21)

  • Видеонд гарсан Гэрч ямар асуудалтай тулгарсан бэ?

  • Хүнд үеэ яаж давсан бэ?

Матай 6:25–34-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Ехова өөрийг нь эн тэргүүнд тавьдаг хүмүүст юу гэж амладаг вэ?

ЗАРИМ ХҮН: «Би гэр бүлээ тэжээх гэж цаг наргүй ажиллаж байна. Тийм болохоор долоо хоног болгон цуглаанд явж чадахгүй» гэдэг.

  • Еховаг эн тэргүүнд тавивал Ехова хэрэгцээг тань хангана гэдгийг Библийн ямар зүйл баталдаг вэ?

ДҮГНЭЛТ

Ажил төрөл, мөнгө төгрөг зайлшгүй хэрэгтэй ч Еховаг шүтэхэд маань саад болох ёсгүй.

Давтах асуулт

  • Та ажилдаа яаж зөв хандах вэ?

  • Байгаадаа сэтгэл хангалуун байвал танд ямар ашиг тустай вэ?

  • Та Еховаг хэрэгцээг тань хангана гэдэгт итгэдгээ яаж харуулах вэ?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Мөнгийг бузар муугийн үндэс гэж Библид бичсэн байдаг уу?

«Мөнгө бүх төрлийн бузар муугийн үндэс мөн үү?» (Веб өгүүлэл)

Мөнгөө яаж зарцуулбал Бурханд таалагдах вэ?

«Өглөгч байх талаар Библид юу гэж байдаг вэ?» (Веб өгүүлэл)

Мөрийтэй тоглоом үнэхээр аюулгүй гэж үү?

«Бурхны үзэл бодол—Мөрийтэй тоглоом» («Сэрцгээ!», 2015 оны 3-р сар)

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах