Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • сх хэсэг 4 х. 15-17
  • Хосгүй номын Зохиогч

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Хосгүй номын Зохиогч
  • Сэтгэл хангалуун амьдралд хүргэх зам
  • Ижил төстэй материал
  • Бидэнд хэн хэлж өгч чадах вэ?
    Амьдралын утга учир юу вэ? Түүнийг хэрхэн мэдэж болох вэ?
  • Бурхан байдгийн баталгаа
    Бурхан хүнд санаа тавьдаг уу?
  • Орчлон ертөнц юу өгүүлдэг вэ?
    Сэрцгээ!—2021
  • Бурхны бүтээл ба ариун сүнсний үүрэг
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2011
Сэтгэл хангалуун амьдралд хүргэх зам
сх хэсэг 4 х. 15-17

ХЭСЭГ 4

Хосгүй номын Зохиогч

АМЕРИКЧУУДЫН 96 хувь нь өөрсдийгөө Бурханд итгэдэг гэж үздэг. Гэтэл Европ болон Ази тивд энэ тоо хамаагүй бага байдаг. Хүн амын дийлэнх нь Бурхан бол бодгаль гэж итгэдэггүй улс оронд ч цөөнгүй хүн ямар нэгэн үл мэдэгдэх хүч орчлонт ертөнцийг бий болгожээ гэж итгэдэг ажээ. Японы 10 000 иений мөнгөн дэвсгэрт дээр зураг нь байдаг, алдарт соён гэгээрүүлэгч Фүкүзава Юкичи: «Дээд тэнгэр хүнийг бүтээхдээ нэгийг нөгөөгөөс нь илүү ч үгүй, дутуу ч үгүй бүтээсэн гэдэг» хэмээн бичжээ. Фүкүзава «тэнгэр» гэдэг үгээр хүнийг бүтээсэн гэж өөрийн итгэдэг байгалийн анхдагч шалтгааныг хэлжээ. Мөн Нобелийн шагналт Фүкүи Кеничийн адилаар бусад олон хүн тийм хийсвэр «тэнгэр» гэдэг ойлголтыг хүлээн зөвшөөрдөг. Тэрээр орчлонт ертөнц дэх агуу их объектод итгэдгээ илэрхийлээд үүнийг өөрийнхөөрөө «байгалийн өвөрмөц байдал» гэсэн ч энэ нь «Бурхан» гэсэн шашны нэр томьёотой утга дүйх ажээ.

Фүкүзава Юкичи; Фүкүи Кеничи

Зүүн тал: Фүкүзава Юкичи; Баруун тал: Фүкүи Кеничи

2 Энэ сэтгэгч хүмүүс мөнх оршдог хэн нэгэн эсвэл ямар нэг юм орчлонт ертөнц дэх бүх зүйлийг хөдөлгөөнд оруулсан гэж үздэг байжээ. Яагаад ингэж үздэг байсан бэ? Та дараах жишээг бодоод үз дээ. Нар бол манай Дэлхий шиг сая гаригийг багтаах тийм том од юм. Гэтэл Нар бол «Тэнгэрийн заадас» галактик дахь өчүүхэн жижиг элсний ширхэг л гэсэн үг. Харин Тэнгэрийн заадас бол сансар огторгуйн олон тэрбум галактикийн зөвхөн ганц нь билээ. Шинжлэх ухааны мэдээнээс үзвэл энэ бүх галактик асар өндөр хурдтайгаар бие биеэсээ холдож байдаг гэнэ. Тэгэхээр орчлонт ертөнцийг хөдөлгөөнд оруулахын тулд ер бусын их хүч буюу энерги шаардлагатай байсан нь гарцаагүй. Тэр их хүчний эх булаг хэн бэ? Эсвэл юу вэ? «Нүдээ өндөрт өргөн тэдгээрийг хэн бүтээснийг харагтун. Тэдгээр оддын эздийг тоогоор нь авчрагч Нэгэн тэднийг бүгдийг нь нэрээр нь дууддаг юм. Түүний агуу их хүч, сүр жавхлангийн улмаас тэдгээрээс нэг нь ч алдагдаагүй» гэж Библид бичжээ (Исаиа 40:25, 26). Энэ зүйл орчлонт ертөнцийг хөдөлгөсөн хэн нэгэн буюу «агуу их хүчний» Эх булаг байсан гэдгийг харуулж байна.

Сомбреро галактик

Сомбреро галактик

3 Дэлхий дээрх амьдралын тухай бодоод үз дээ. Удамшил хувьслын онолчдын хэлдэгчлэн амьдрал хар аяндаа үүссэн үү? Биохимич Майкл Бихи: «Шинжлэх ухаан химийн харилцан үйлчлэлийн тухай ихийг олж мэдсэн ч биологийн системүүдийн молекулын түвшний ярвигтай хэрнээ уран хийц тэдгээрийн хэрхэн үүссэнийг тайлах гэсэн шинжлэх ухааны оролдлогыг мухардалд оруулж байна. [...] Олон эрдэмтэн үүнийг удахгүй, ойрын ирээдүйд тайлбарлана гэж том дуугаар амлаж байсан. Гэвч ингэж ам гарч болох ямар ч үндэс шинжлэх ухааны мэдээнд байдаггүй. Хамгийн гол нь [биомолекулын] системүүдийн бүтцээс харахад амьдралын үүслийн тухай Дарвины онолын тайлбар нь ямагт ойлгомжгүй хэвээрээ үлдэх нь гэдэг үнэмшилтэй олон шалтгаан байдаг» гэж хэлжээ.

Жирийн уургийн нэг хэсэг

«Жирийн нэг уургийн бүтэц гэхэд л ... гурван хэмжээст “эвлүүлдэг тоглоомтой” адил ярвигтай байдаг» гэж Майкл Бихи хэлжээ. Гэтэл хүний биед энэ мэт ярвигтай зүйл хэдэн зуун мянгаараа байдаг. Эрдэмтэд үүний учрыг олох гэж хичээж л байна. Гэвч энэ бүгдийг хэн бүтээв ээ?

4 Хүний амьдрал ямар нэгэн оюун ухаант эхлэлгүйгээр аяндаа бий болсон гэдэг онолтой та санал нэг байдаг уу? Зарим хүний хэлдгээр «орчлонт ертөнц дэх хамгийн ярвигтай эд» болох хүний тархийг авч үзээд ямар дүгнэлтэд хүрэхээ харъя. Доктор Ричард Рестак: «Нейрон сүлжээний хамгийн сүүлийн үеийн компьютерийн хүчин чадал ердийн нэг ялааны тархины хүчин чадлын арван мянганы нэгтэй тэнцдэг» гэж хэлсэн. Гэтэл хүний уураг тархи ялааныхаас хол давуу. Жишээ нь: Бид тархиныхаа ачаар олон гадаад хэл сурдаг. Түүгээр ч барахгүй хүний тархи өөрөө өөрийгөө сэргээж, программаа дахин бичиж, хүчин чадлаа сайжруулж байдаг. «Ердийн нэг ялааны тархины хүчин чадлын арван мянганы нэгтэй тэнцдэг» хүчтэй суперкомпьютер хүртэл оюун ухаант зохион бүтээгчтэй байдаг гэдэгтэй та санал нийлэх биз. Тэгвэл хүний тархины тухай юу хэлэх вэ?a

5 3 000 орчим жилийн тэртээ хүмүүс бие махбодынхоо гайхамшгийг бүрэн дүүрэн ойлгодоггүй байсан. Тэр үед Библийн нэгэн бичээч хүний бие хэрхэн бүтээгдсэн тухай эргэцүүлэн: «Би аймшигтай болоод гайхамшигтай бүтээгдсэн тул Танд талархал өргөнө. Таны үйлс бол гайхалтай бөгөөд миний сэтгэл ч үүнийг маш сайн мэддэг юм» гэж хэлжээ. Тэрээр ДНХ-ийн молекулын тухай юу ч мэддэггүй байсан атлаа: «Миний төрхөө олж амжаагүй үр хөврөлийг Таны нүд харж л байсан. ...Тэд бүгд [үр хөврөлийн хэсгүүд] Таны номд бичигдсэн байжээ» гэж бичжээ (Дуулал 139:14, 16). Тэр хэний тухай бичсэн бэ? Хэн «агуу их хүчээрээ» орчлонт ертөнцийн бүх зүйлийг бий болгосон бэ?

Нейрон сүлжээний компьютер болон ялаа

Нейрон сүлжээний хамгийн сүүлийн үеийн компьютер, ердийн ялаа хоёрын аль нь илүү «ухаантай» вэ?

6 «Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ» гэж Библийн хамгийн анхны мөрөнд бичсэн байдаг (Эхлэл 1:1). Бурхан бол Библийн Зохиогч мөнийн сацуу хүмүүст онгод оруулан уг номыг бичүүлжээ. Тэрээр амьд Бурхан бөгөөд өөрийгөө бидэнд мэдүүлэхийг хүсдэг болохоор бид түүнтэй дотно сайн харьцаатай байж болно.

a Харуулын Цамхаг Нийгэмлэгээс гаргасан «Халамжит Бүтээгч байдаг уу?» номын 2-оос 4-р бүлэгт энэ сэдвээр нэмэлт мэдээлэл нийтэлсэн (англи).

ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ?

  1. 1, 2. Таны бодлоор орчлонт ертөнц яаж үүссэн бэ?

  2. 3. Амьдрал хар аяндаа үүссэн байх магадлал хэр бодитой вэ?

  3. 4. Хүний тархины хүчин чадал нь тархины үүслийн тухай юу хэлдэг вэ?

  4. 5, 6. Амьдрал хэрхэн үүссэн тухай та ямар дүгнэлт гаргаж байна вэ?

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах