Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • үжи хичээл 26
  • Хүн яагаад зовдог вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Хүн яагаад зовдог вэ?
  • Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • УХАЖ ОЙЛГОЁ
  • ДҮГНЭЛТ
  • МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ
  • Хүн яагаад ингэж их зовдог вэ?
    Библиэс юу мэдэж авах вэ?
  • Бурхан зовлон зүдүүрийг яагаад хүлцэн зөвшөөрдөг вэ?
    Библийн сургаалыг зөв ойлгох нь
  • Бурхан ямар учраас зовлон зүдүүрийг хүлцэн зөвшөөрдөг вэ?
    Мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг
  • Бурхан зовлон зүдүүрийг яагаад хүлцэн зөвшөөрдөг вэ?
    Бурхнаас ирсэн сайн мэдээ
Илүү дэлгэрэнгүй харах
Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
үжи хичээл 26
26-р хичээл. Гамшигт нэрвэгдээд эмнэлэгт хэвтэж буй хүүгээ харан шаналж буй эцэг эх.

ХИЧЭЭЛ 26

Хүн яагаад зовдог вэ?

Хэвлэмэл
Хэвлэмэл
Хэвлэмэл

Гай зовлон тохиолдоход хүн өөрийн эрхгүй «Яагаад ийм юм болчихов?» гэж боддог. Энэ асуултад Библи тов тодорхой хариу өгдөг.

1. Сатан муу муухай бүхний эх үндсийг яаж тавьсан бэ?

Сатан өөрөө захирагч болохыг хүсээд Еховад тэрсэлжээ. Тэрбээр анхны хоёр хүн Адам Еваг талдаа оруулсан юм. Яаж тэр вэ? «Та нар ерөөсөө үхэхгүй, Еховад захирагдахгүй бол харин ч сайхан амьдарна» гэж итгүүлж дөнгөжээ (Эхлэл 3:1–5). Энэ бол түүхэн дэх анхны худал үг юм. Ийм учраас Библид Сатаныг «худалч бөгөөд худал хуурмагийн эцэг» гэж бичсэн байдаг (Ёохан 8:44).

2. Адам Ева хоёр яахаар шийдсэн бэ?

Ехова их өгөөмөр сэтгэлтэй учраас Адам Ева хоёрыг Еден цэцэрлэг дэх моддын жимснээс хүссэнээрээ идэж болно гэжээ. Харин ганцхан модны жимснээс идэж болохгүй гэсэн юм (Эхлэл 2:15–17). Даанч тэд үгэнд нь ороогүй. Ева «түүнээс авч иджээ». Адам ч «иджээ» (Эхлэл 3:6). Уг нь тэд төгс байсан учраас буруу юм хийх төрөлхийн хандлага байгаагүй. Тэгсэн хэр нь санаатайгаар нүгэл үйлдэж, Бурханд захирагдахаас татгалзсан. Үүний гайгаар маш их зовсон (Эхлэл 3:16–19).

3. Адам Ева хоёр ямар гай тарьсан бэ?

Адам Ева хоёр нүгэл үйлдээд төгс бус болсон. Ийм учраас үр удамдаа бас төгс бус байдлыг өвлүүлжээ. Библид Адамын тухай бичихдээ «Нэг хүнээс болж бүх хүн нүгэлтэй болсон. Нүгэлтэйн улмаас үхдэг болсон. Ийнхүү үхэл бүх хүнд тархжээ» гэсэн байдаг (Ром 5:12).

Хүн бас өөр янз бүрийн шалтгаанаас болж зовдог. Жишээлбэл өөрийнхөө болон бусдын гаргасан буруу шийдвэрээс болж зовдог. Заримдаа буруу газраа цагаа ололгүй байж таараад гай зовлонд өртдөг (Номлогчийн үгс 9:11-ийг уншина уу).

УХАЖ ОЙЛГОЁ

Хүмүүс зовж зүдэрч, муу муухай юм үзэж байгаа нь яагаад Бурхны буруу биш вэ? Биднийг зовоход Бурхан яадаг вэ? Хариуг нь мэдэж аваарай.

4. Биднийг зовж байгаад хэн буруутай вэ?

Олон хүн энэ ертөнцийг Бурхан захирдаг гэж боддог. Үнэхээр тийм гэж үү? ВИДЕОГ хамт үзээрэй.

ВИДЕО: «Хэн ертөнцийг захирдаг вэ?» (1:24)

Яаков 1:13, 1 Ёохан 5:19-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Хүн зовж зүдэрч, муу муухай юм үзэж байгаад Бурхан буруутай юу?

5. Сатан захирсны үр дагавар

ВИДЕОГ хамт үзээрэй.

ВИДЕО: «Бурхан зовлон зүдүүрийг яагаад хүлцэн зөвшөөрдөг вэ?»—Видеоны хэсгээс (3:07)

Эхлэл 3:1–6-г уншаад дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Сатан юу гэж худлаа ярьсан бэ? (4, 5-р зүйлийг үзнэ үү).

  • Сатан Еховаг хүмүүсээс сайн сайхан юм нуудаг гэж гүтгэсэн. Энэ нь аль үгээс нь харагддаг вэ?

  • Сатаны хэлснээр бол, хүн Еховад захирагдвал жаргалтай амьдрах уу?

Номлогчийн үгс 8:9-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Хүмүүс Еховад захирагдахаа больсноос хойш юу болсон бэ?

Зургууд: Дэлхий анх бүтээгдсэн цагаас ирээдүйд диваажин болох хүртэл ямар байхыг дүрсэлсэн нь. А. Дэлхий анх ийм үзэсгэлэнтэй байжээ. Б. Хүн хүнээ захираад олон зуун жил өнгөрөхөд хуурамч шашин дэлгэрч, талцан хуваагдах явдал гаарч, дайн дажин дэгдэж, дэлхий маань бохирджээ. Зураг дээр зарим хүчирхэг улс гүрнийг, тухайлбал Египет, Хятад, Грек, Ром, Их Британи, АНУ-ыг дүрсэлсэн байна. В. Хүмүүс диваажин болсон дэлхий дээрээ амьдарч байна.
  • А. Төгс Адам Ева хоёр диваажинд амьдарч байв. Гэхдээ Сатаны үгэнд ороод Еховад тэрсэлсэн

  • Б. Тэр цагаас хойш хүмүүс нүгэлтэй болж, зовдог, үхдэг болсон

  • В. Ехова нүгэл, үхэл, зовлонг үгүй болгоно. Хүмүүс эргээд төгс болж, диваажинд амьдарна

6. Ехова биднийг анхаарч халамжилдаг

Биднийг зовоход Бурхан анхаарч хардаг уу? Давид хаан болон элч Петр юу гэж бичсэнийг анхааръя. Дуулал 31:7; 1 Петр 5:7-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Биднийг зовоход Ехова анхаарч халамжилдгийг бодохоор танд ямар санагдаж байна вэ?

7. Ехова хүн төрөлхтнийг бүх зовлонгоос ангижруулна

Исаиа 65:17; Илчлэл 21:3, 4-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Ехова бүх муу муухай явдлын хор уршгийг арилгана гэж мэдээд таны сэтгэл тайвширч байна уу? Яагаад?

Таны мэдлэгт

Сатан Еховаг шударга бус захирагч, сайн сайхан юмыг хүнээс нуудаг гэж гүтгэсэн. Үүнээс болоод хүмүүс Еховаг буруугаар боддог болсон. Харин Ехова удахгүй хүн төрөлхтнийг бүх зовлон бэрхшээлээс ангижруулж нэрээ ариусгана. Өөрөөр хэлбэл хамгийн сайн Захирагч гэдгээ батална. Еховагийн нэр ариусах нь орчлон ертөнц дэх хамгийн чухал асуудал юм (Матай 6:9, 10).

ЗАРИМ ХҮН: «Зовлон бэрхшээлгүй бол амьдрал шал утгагүй шүү дээ» гэдэг.

  • Та юу гэж бодож байна вэ?

ДҮГНЭЛТ

Сатан Диавол болон анхны хоёр хүн бол муу муухай явдлын гол буруутан юм. Биднийг зовж зүдрэхэд Ехова маш их анхаарч халамжилдаг төдийгүй удахгүй зовлонгоос ангижруулна.

Давтах асуулт

  • Сатан Диавол Евад юу гэж худлаа ярьсан бэ?

  • Адам Ева хоёр тэрсэлсний гайгаар хүн төрөлхтөн яаж зовж байна вэ?

  • Ехова зовж байгаа хүнийг анхаарч халамжилдаг гэж яагаад хэлж болох вэ?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Библид нүглийг юу гэж тодорхойлдгийг мэдэж аваарай.

«Нүгэл гэж юу вэ?» (Веб өгүүлэл)

Еден цэцэрлэгт Сатаны дэгдээсэн маргаантай асуудлын тухай уншаарай.

«Бурхан яагаад зовлон зүдүүрийг хүлцэн тэвчдэг вэ?» («Харуулын цамхаг», 2014 оны 4–6 сар)

Дараах асуултад Библи ямар сэтгэл тайвшруулам хариу өгдгийг уншаарай.

«Еврейчүүдийг хоморголон устгах явдал яагаад болсон бэ? Бурхан яагаад болиулаагүй вэ?» (Веб өгүүлэл)

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах