-
Шинэ ертөнц. Та тэнд байх болов уу?Харуулын цамхаг—2000 | 4/1
-
-
14, 15. Исаиа 65:21, 22 ирээдүйн ямар сайхан ажлын тухай зөгнөсөн байна вэ?
14 Исаиа, санаатайгаар нүгэл үйлдэгчдийг чухам яаж устгахыг нарийвчлан бичилгүйгээр шинэ ертөнц дэх амьдралын нөхцөлийг дүрсэлжээ. Тийм нөхцөлд байна гээд бод доо. Та бүхэн хамгийн түрүүнд ойр зуурын аар саар юмаа бодох байх. Исаиа энэ тухай 21, 22-р зүйлд: «Тэд гэр барьж, түүн дотроо суун, тэд усан үзэм тариалж, үр жимсийг нь иднэ. Харин тэдний барьсан гэрт өөр хүн үл суун, тэдний тарьсныг бусад нь үл иднэ. Харин Миний ард түмний амьдрах хугацаа модных шиг болох бөгөөд, Миний сонгож авсан хүмүүс өөрсдийн гарын бүтээлээр өнө удаан жаргана» гэжээ.
-
-
Шинэ ертөнц. Та тэнд байх болов уу?Харуулын цамхаг—2000 | 4/1
-
-
16. Ямар учраас шинэ ертөнц дэх амьдрал байнгын сэтгэл хангалуун байдлыг авчирна гэж найдан хүлээж болох вэ?
16 Гэхдээ энэ бүх аар саар зүйлээс илүү, та өөрийн гэсэн сууцтай болно гэдэг л чухал юм. Энэ нь таных байхаас биш өөр хэнийх ч байхгүй. Тэр үед одоогийнх шиг, бусдын төлөө хөлс хүчээ гарган үхэн хатан ажиллаж байшин барилга барихгүй. Мөн Исаиа 65:21-д та бүхнийг ургамал ногоо тарьж, үр жимсийг нь идэх болно гэдэг. Энэ бол ерөнхий дүр зураг гэдэг нь маргаангүй. Та бүхний хүчин зүтгэл, хөдөлмөрийн тань үр шим бүрэн дүүрэн сэтгэл хангалуун байдлыг авчирна. Тийнхүү, «модных шиг» урт удаан амьдрал үргэлжлэх болно. Энэ гарцаагүй «бүх шинэ юмны» дүрслэл мөн дөө! (Дуулал 92:12–14).
-