-
Тэрээр өршөөнгүй байхыг сурсанИтгэлийн жишээ
-
-
20 Ехова Ионад «Чи арчлаагүй, өөрөө ургуулаагүй, шөнөдөө ургаад, шөнөдөө устаж үгүй болдог ургамлыг өрөвдсөн билээ. Асар олон амьтад мэт, баруун зүүн гарынхаа хоорондохыг мэддэггүй зуун хорин мянгаас илүү хүнтэй их хот Ниневег Би өрөвдөхгүй байх байсан гэж үү?» хэмээн хэлж нэгийг бодуулжээ (Иона 4:10, 11).c
21. а) Ехова ургамлыг ашиглан Ионад юуг ойлгуулсан бэ? б) Сэдэл хандлагаа шударгаар шалгахад Ионад тохиолдсон явдал хэрхэн туслах вэ?
21 Ехова ургамлын жишээгээр Ионад ямар чухал зүйлийг ойлгуулах гэсэн юм бол? Иона тэр ургамлыг ургуулж, арчлаагүй шүү дээ. Харин Ехова бүх бүтээлдээ амь өгч, тэтгэдэг шигээ ниневечүүдэд санаа тавьжээ. Гэтэл Иона ганц ургамлыг 120 000 хүн болон тэдний мал сүргээс илүүд үзсэн. Тэр ургамал Ионад хэрэгтэй байсан болохоор л үхэхэд нь харамсжээ. Ниневечүүдээс болж уурласан нь бас л аминч үзлээс үүдэлтэй байв. Бардам зан гаргаж, нэр төрөө бодсон учраас уурлажээ. Ионад тохиолдсон явдал бидэнд сургамжтай. Бид сэдэл хандлагаа шударгаар шалгах хэрэгтэй. Яагаад гэвэл хүн бүр амин хувиа бодох хандлагатай. Гэхдээ бид Бурхныхаа ачаар тусч, өршөөнгүй, өрөвч сэтгэлтэй байхыг сурдаг. Бидэнд тэвчээртэй хандаж, өөрийг нь дуурайхад тусалдаг Еховадаа талархаад баршгүй!
-
-
Тэрээр өршөөнгүй байхыг сурсанИтгэлийн жишээ
-
-
c Ниневечүүд Бурхны тогтоосон хэм хэмжээг мэддэггүй учраас тэднийг «баруун зүүн гарынхаа хоорондохыг мэддэггүй» хүмүүс гэжээ.
-