Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Зехариагийн үзэгдэл. Танд яаж нөлөөлдөг вэ?
    Харуулын цамхаг (Судлахад зориулсан)—2017 | 10 сар
    • 16. а) Зехариагийн үзсэн сагсыг яасан бэ? (Өгүүллийн эхэнд байгаа 3-р зургийг үзээрэй). б) Далавчтай эмэгтэйчүүд сагсыг хааш нь авч явсан бэ?

      16 Дараа нь Зехариа өрөвтасынх шиг хүчирхэг далавчтай хоёр эмэгтэйг үзжээ (Зехариа 5:9–11-ийг уншина). Тэд сагсан доторх эмэгтэйгээс тэс ондоо байлаа! Хүчирхэг далавчаараа доош шунган мөнөөх «Хилэнцэт байдлыг» агуулсан сагсыг аваад нислээ. Хаашаа авч явсан бэ? «Шинарын газар» буюу Вавилон руу авч явсан. Ямар учраас тэр вэ?

      17, 18. а) Вавилон яагаад «Хилэнцэт байдлыг» аваачихад тохирсон газар вэ? б) Та ямар үүрэгтэй вэ?

      17 Вавилон бол «Хилэнцэт байдлыг» аваачихад тохирсон газар гэдэг нь Зехариагийн үеийн израйлчуудад ойлгомжтой байв. Төрж өссөн энэ хот нь садар самуун явдал, хуурамч шүтлэгийн үүр болсныг тэд мэддэг. Тийм учраас нөлөөнд нь автахгүйн тулд өдөр бүр тэмцэх шаардлагатай байлаа. Тэд энэ үзэгдлийн тухай сонсоод ямар их тайвширсан бол оо! Ехова цэвэр шүтлэгийг хамгаалах ажээ.

      18 Иудейчүүд ч бас шүтлэгээ цэвэр ариун байлгах үүрэгтэйг уг үзэгдэл сануулсан. Еховагийн ард түмний дунд «Хилэнцэт байдал» орж чадахгүй, орох ч ёсгүй. Бурхны цэвэр ариун байгууллагын гишүүн бид Бурхныхаа хайр халамжийг мэдэрч, айх аюулгүй байдаг. Тиймээс хүн бүр байгууллагаа цэвэр ариун байлгах үүрэгтэй. Еховагийн ард түмний дунд бузар булай ямар ч юм байх учиргүй.

  • Зехариагийн үзэгдэл. Танд яаж нөлөөлдөг вэ?
    Харуулын цамхаг (Судлахад зориулсан)—2017 | 10 сар
Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах