Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • «Би та нартай хамт байдаг»
    Харуулын цамхаг—2006 | 4/1
    • 20. Бурхны тушаалыг биелүүлэн сүмийг гүйцээн барихад ариун сүнс хэрхэн тусалсан бэ?

      20 Тэдний ажилд хориг тавьсан хаад ноёдын эсэргүүцэл, давж барамгүй өндөр уул шиг байлаа. Гэсэн ч Ехова энэ «уулыг» «тал» болгохоо амлажээ (Зехариа 4:7). Амласандаа ч хүрсэн юм! І Дариус хаан Корешийн тэмдэглэлийг хянаж үзээд, иудейчүүдэд сүм сэргээн босгох бүрэн эрх олгосон байсныг олж мэджээ. Ингээд хоригийг цуцалж, хааны сангаас гаргах ёстой байсан мөнгийг иудейчүүдийн барилгын ажилд тусламж болгон өгөх зарлиг буулгажээ. Байдал ингэж өөрөөр эргэсэн нь үнэнхүү гайхмаар! Үүнд Бурхны сүнсний нөлөө байсан уу? Байлгүй яах вэ. Сүм І Дариус хааны зургадугаар онд буюу МЭӨ 515 онд баригдаж дуусжээ (Езра 6:1, 15).

  • «Гараа хүчтэй байлгагтун»
    Харуулын цамхаг—2006 | 4/1
    • 5, 6. Агуу ямар үйл явдлыг Зехариа 4:7-д харуулдаг вэ?

      5 Өнөө үед ч Еховагийн дуулгавартай үйлчлэгчид дэлгэрүүлэх, заах ажлаа Бурхны дэмжлэгтэйгээр зогсолтгүй үргэлжлүүлнэ гэдэгт бид итгэлтэй байдаг. Зехариа 4:7-д (ШЕ): «Тэр тулгуур чулуу гаргаж тавина. Тэгэхэд нь: „Юутай сайхан бэ! Юутай сайхан бэ!“ гэж хашгиралдана» хэмээн бичжээ. Энэ зөгнөл орчин үед болох ямар агуу үйл явдлыг хэлсэн бэ?

      6 Хэмжээгүй эрхт Эзнийг шүтэх жинхэнэ шүтлэг сүнслэг сүмийн дэлхий дэх хашаанд төгс байдалд хүрэх тэр цагийг Зехариа 4:7-д заадаг. Сүнслэг сүм гэдэг нь Христ Есүсийн эвлэрүүлэх тахилд үндэслэн Еховад ойртоход зориулсан шүтлэгийн байгууламж юм. Тэр агуу сүнслэг сүм МЭ І зуунаас оршин тогтнох болжээ. Гэхдээ энэ сүмийн дэлхий дэх хашаанд жинхэнэ шүтлэг төгс байдалд хараахан хүрээгүй байна. Еховаг шүтдэг олон сая хүн өнөөдөр дэлхий дэх сүнслэг сүмийн хашаанд үйлчилж байна. Есүс Христийн Мянган жилийн засаглалын үед тэд дахин амилсан тоолж баршгүй олон хүний хамт аажмаар төгс болно. Мянган жилийн эцэст Бурханд үнэнч хүмүүс л цэвэршсэн дэлхийдээ үлдэнэ.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах