-
«Эдгээр зүйл чинь хэзээ болох юм бэ? ... Бидэнд хэлээч»Харуулын цамхаг–2013 | 7 сарын 15
-
-
16. Өөр ямар зүйлд Есүсийн ирэхийг дурдсан байдаг вэ?
16 Есүс итгэмжит, ухаалаг боолын талаар «Түүнийг тийн биелүүлж байхад эзэн нь ирээд харвал, тэр боол ерөөлтэй еэ!» гэсэн. Арван охины тухай ёгт үлгэртээ «Тэднийг худалдаа хийхээр явсан хооронд хүргэн ирсэн» гэжээ. Харин талантын тухай ёгт үлгэр ярихдаа «Удаан хугацааны дараа өнөөх боолуудын эзэн ирсэн» гэжээ. Мөнхүү үлгэрт тэр боолуудын эзэн: «[Би] буцаж ирээд өөрийнхийгөө хүүтэй нь авах байсан юм» гэж ярьдаг (Мат. 24:46; 25:10, 19, 27). Энэ дөрвөн зүйлд «ирэх» гэдгээр хэзээ болох үйл явдлын тухай өгүүлж байна вэ?
17. Матай 24:46-д «ирэх» гэж бичсэнийг бид юу гэж тайлбарладаг байсан бэ?
17 Бид өмнө нь энэ дөрвөн зүйлийг Есүс 1918 онд ирсэнтэй холбон тайлбарлаж ном хэвлэлд бичдэг байсан. Жишээ болгон «итгэмжит ухаалаг боолын» тухай ёгт үлгэрийг авч үзье (Матай 24:45–47-г уншина уу). 46-р зүйлд гардаг «ирэх» гэдгийг Есүс тослогдсон христиануудын сүнслэг байдлыг шалгахаар 1918 онд ирсэнтэй холбож ойлгодог байсан. Бас Эзэн хамаг эзэмшил хөрөнгөө 1919 онд тэр боолд даатгасан гэж үздэг байв (Мал. 3:1). Гэвч Есүсийн хэлсэн зөгнөлийг нарийн судлаад үзтэл зарим үйл явдал хэзээ болох талаарх ойлголтоо өөрчлөх шаардлага гарч байна. Яагаад?
18. Есүсийн хэлсэн зөгнөлийг бүхэлд нь авч үзвэл түүний ирэх талаар ямар дүгнэлт хийж болох вэ?
18 Матай 24:46-ийн өмнөх зүйлүүдэд бичсэн «ирэх» гэдэг нь агуу их гай гамшиг эхэлсний дараа Есүс ирээд шүүх ажиллагаа явуулахаар ирэх тэр цаг үед хамаатай (Мат. 24:30, 42, 44). Түүнчлэн 12-р догол мөрд үзсэнээр, Матай 25:31-д Есүсийн «ирэх» нь мөн л ирээдүйд болох шүүх ажиллагаатай холбоотой. Тэгэхлээр Матай 24:46, 47-д бичсэн үйл явдлыг ирээдүйд болно гэж ойлгох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, агуу их гай гамшиг эхэлсний дараа Есүс ирээд итгэмжит боолд хамаг эзэмшил хөрөнгөө даатгана. Есүсийн хэлсэн зөгнөлийг ийнхүү бүхэлд нь авч үзвэл түүний ирэх тухай энэ найман зүйл агуу их гай гамшгийн үеэр шүүх ажиллагаа явуулахаар ирэх цагт хамаатай нь тодорхой болдог.
-