-
«Хэдийгээр тэр үхсэн боловч ... ярьсаар байна»Харуулын цамхаг–2013 | 1 сарын 1
-
-
Абел хүн төрөлхтний түүхийн эхэн үед төрсөн. Хожим нь Есүс «дэлхийн суурийг» Абелд хамааруулан хэлсэн байдаг (Лук 11:50, 51). Есүс «дэлхийн суурь» гэдэг үгээр нүглээс чөлөөлөгдөх найдвартай хүмүүсийг хэлсэн бололтой. Хэдийгээр Абел дэлхий дээр амьдарсан хүмүүсийн дөрөв дэх нь боловч зольж авахад зохистой гэж Бурханд тооцогдсон анхны хүн байсан болов уу.a Тэгэхлээр, Абелыг өсөж торниход үлгэр дууриал болохоор хүн эргэн тойронд нь байгаагүй аж.
-
-
«Хэдийгээр тэр үхсэн боловч ... ярьсаар байна»Харуулын цамхаг–2013 | 1 сарын 1
-
-
a «Дэлхийн суурь» гэдэг үг нь үр тарих гэсэн үндсэн утгатай бөгөөд үр удам залгуулах гэсэн санаа илэрхийлж болох аж. Үүнийг бодвол, анхны хүмүүн хосын ууган хүүхдэд хамаатай байж таарна. Гэтэл Есүс «дэлхийн суурь» гэдгийг Абелд хамааруулсан нь ямар учиртай вэ? Уг нь, анхны хосын ууган хүүхэд нь Каин байсан шүү дээ. Тэрбээр Ехова Бурханд санаатайгаар тэрсэлсэн нь хийсэн хэрэг, гаргасан шийдвэрээс нь харагддаг. Амилж, нүглээс чөлөөлөгдөх найдвартай хүмүүсийн тоонд эцэг эх нь ордоггүй шиг Каин бас ордоггүй бололтой.
-