Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • үжи хичээл 55
  • Хурлаа дэмжээрэй

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Хурлаа дэмжээрэй
  • Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • УХАЖ ОЙЛГОЁ
  • ДҮГНЭЛТ
  • МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ
  • Бие биеэ хайрладаг та нарыг хараад бид Еховад талархдаг
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2021
  • Еховад өгч буй бэлэг
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2018
  • Ажил, мөнгөний талаар Библид юу гэж байдаг вэ?
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Юугаар ч дутдаггүй Нэгэнд яагаад өгөх ёстой вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2018
Илүү дэлгэрэнгүй харах
Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
үжи хичээл 55
55-р хичээл. Гэрчүүд цуглааны танхимынхаа гадна талыг засаж янзалж байна.

ХИЧЭЭЛ 55

Хурлаа дэмжээрэй

Хэвлэмэл
Хэвлэмэл
Хэвлэмэл

Дэлхий даяар олон мянган хуралд сая сая хүн Еховад баяр хөөртэй үйлчилж байна. Тэд хурлаасаа удирдамж заавар авдагтаа баярлаж талархаж явдаг. Тийм учраас чадлынхаа хэрээр хурлаа дэмждэг. Та бас хурлаа дэмжмээр байна уу?

1. Та хурлынхаа төлөө цаг зав, хүч чадлаа яаж зориулж болох вэ?

Хүн бүрд хурлаа дэмжих боломж байдаг. Жишээлбэл танай хуралд өндөр настай эсвэл бие муутай хүн байдаг уу? Тийм бол цуглаанд хүргэж өгч болно шүү дээ. Эсвэл дэлгүүр явж өгч, гэрийнх нь ажилд тусалж болно (Яаков 1:27-г уншина уу). Бас цуглааны танхимаа цэвэрлэж, арчилж тордож болно. Бид энэ бүхнийг албан шахалтаар хийдэггүй. Харин Бурхныг болон итгэл нэгтнүүдээ хайрладаг учраас «сайн дураараа үйлчилдэг» (Дуулал 110:3).

Баптисм хүртвэл хурлаа дэмжих олон боломж нээгддэг. Шаардлага хангасан Гэрч эрэгтэйчүүд туслах үйлчлэгч болон ахлагчаар үйлчилдэг. Бүх Гэрч эхлэгчээр үйлчилж илүү олон цаг дэлгэрүүлэх боломжтой. Зарим Гэрч байгууллагын барилгын ажилд оролцох юм уу тусламж хэрэгтэй хурал руу нүүдэг.

2. Мөнгө төгрөг, эд хөрөнгөөрөө хурлаа яаж дэмжих вэ?

«Эд хөрөнгөөрөө ЭЗЭНийг дээдлэх» боломж хүн бүхэнд бий (Сургаалт үгс 3:9). Бид «дуртайяа» хандив өргөдөг (2 Коринт 9:7-г уншина уу). Яагаад гэвэл хандивын санг хурлын зардлыг нөхөхөд, дэлхий дахины дэлгэрүүлэх ажлыг дэмжихэд болон байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслахад зарцуулдаг. Тогтмол хандив өргөхийн тулд «боломжийнхоо хэрээр цааш нь хийдэг» хүн олон (1 Коринт 16:2-ыг уншина уу). Хандив яаж өргөх вэ? Цуглааны танхимд байдаг хандивын хайрцагт хийх юм уу donate.jw.org-оор онлайнаар өргөх боломжтой. Бид хандив өргөснөөрөө Еховад хайртайгаа харуулдаг.

УХАЖ ОЙЛГОЁ

Хурлаа ямар ямар аргаар дэмжиж болохыг дэлгэрэнгүй мэдэж аваарай.

3. Эд хөрөнгөөрөө дэмжих нь

Ехова Есүс хоёр дуртайяа өгдөг хүмүүсийг хайрладаг. Жишээ нь боломж бололцоо муутай ч чин сэтгэлээсээ хандив өргөсөн бэлэвсэн эмэгтэйг Есүс магтан сайшаасан байдаг. Лук 21:1–4-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Еховаг баярлуулъя гэвэл заавал ихийг хандивлах ёстой юу?

  • Биднийг дуртайяа хандив өргөхөд Ехова Есүс хоёрт ямар санагддаг вэ?

Хандивыг юунд зарцуулдгийг ВИДЕОНООС хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

ВИДЕО: «Еховад өгч буй бэлэг» (4:47)

  • Дэлхий дахины ах дүүсийн маань тусын тулд хандивыг яаж зарцуулдаг вэ?

Настай Гэрч эмэгтэй хандивын хайрцагт мөнгө хийж байна.

4. Сайн дураараа туслах нь

Эрт цагт израйлчууд Еховаг шүтдэг газраа засаж тордохын тулд сэтгэл, зүтгэл гаргажээ. Ингэхдээ зөвхөн хандив өргөсөн юм биш. Шастирын дэд 34:9–11-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Израйлчууд Еховагийн өргөөг засаж тордоход дор бүрнээ яаж хувь нэмэр оруулсан бэ?

Еховагийн Гэрчүүд энэ жишээг дагадаг. ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

ВИДЕО: «Шүтлэгийн газраа арчилж тордоцгооё» (3:31)

«Шүтлэгийн газраа арчилж тордоцгооё» гэсэн видеоны хэсгээс авсан зураг. Хүүхэд залуус, эрэгтэй, эмэгтэй хүмүүс цуглааны танхимаа цэвэрлэж байна..
  • Цуглааны танхимаа тогтмол цэвэрлэж, засаж тордох нь яагаад чухал вэ?

  • Та ямар ямар аргаар тусалж болох вэ?

Хэдэн Гэрч цуглааны танхим барих ажилд сайн дураараа оролцож байна.

5. Гэрч эрэгтэйчүүд юу хийж болох вэ?

Библид Христийн дагалдагч эрэгтэйчүүдэд хурлаа дэмжихийн төлөө бүх хүчээ дайчлахыг уриалсан байдаг. Хурлаа яаж дэмжиж болохыг ВИДЕОНООС хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

ВИДЕО: «Эрчүүд ээ, сайн ажил хийхийг зориорой» (5:19)

  • Раян хурлынхныхаа төлөө илүү ихийг хийхийн тулд яаж хичээсэн бэ?

Библид туслах үйлчлэгч, ахлагчийн хангах ёстой шаардлагыг жагсааж бичсэн байдаг. 1 Тимот 3:1–13-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Туслах үйлчлэгч, ахлагч болохыг зорьдог хүн ямар шаардлага хангах ёстой вэ?

  • Гэр бүлд нь ямар шаардлага тавьдаг вэ? (4, 11-р зүйлийг үзнэ үү).

  • Гэрч эрэгтэйчүүд эдгээр шаардлагыг хангахыг зорьдог бол хурлынхан нь ямар ач тус хүртэх вэ?

Гэрч залуу тэргэнцэртэй, настай ахыг түрээд айлаар дэлгэрүүлээд явж байна.

ЗАРИМ ХҮН: «Еховагийн Гэрчүүд үйл ажиллагаагаа яаж санхүүжүүлдэг вэ?» гэж асууж болох юм.

  • Та юу гэж хариулах вэ?

ДҮГНЭЛТ

Хурлаа дэмжихийн тулд цаг зав, хүч чадал, хөрөнгө мөнгөө зориулахад маань Ехова их баярладаг.

Давтах асуулт

  • Хурлаа дэмжихийн тулд цаг зав, хүч чадлаа яаж зориулах вэ?

  • Хөрөнгө мөнгөөрөө хурлаа яаж дэмжих вэ?

  • Та хурлаа яаж дэмжмээр байна вэ?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Баптисм хүртсэн эрчүүдэд Бурхны оноосон үүрэг даалгаврыг баптисм хүртсэн эмэгтэй хүн биелүүлэх хэрэг гарвал яах вэ?

«Хурал дахь тэргүүллийн зарчмыг ойлгох нь» («Харуулын цамхаг», 2021 оны 2-р сар)

Саадыг үл тоон итгэл нэгтнүүддээ хэвлэл хүргэдэг зоригт Гэрчүүдтэй танилцаарай.

«Манай хэвлэл Конгод хэрхэн очдог вэ?» (4:25)

Манай байгууллагын санхүүжилт бусад шашны байгууллагынхаас юугаараа эрс ялгаатайг мэдэж аваарай.

«Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагаа яаж санхүүждэг вэ?» (Веб өгүүлэл)

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах