Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Хаант төр дэлхийг хэзээ захирах вэ?
    Харуулын цамхаг (Нийтэд зориулсан) (2020) | № 2
    • Есүс: «Нэг үндэстэн нөгөө үндэстний эсрэг, нэг улс нөгөө улсын эсрэг дайтах бөгөөд хаа сайгүй газар хүчтэй хөдөлж, энд тэндгүй өлсгөлөн болж, тахал гарна» гэж хэлсэн (Лук 21:10, 11). Энэ бүх үйл явдал нэгэн зэрэг болж «Бурхны Хаант төр ойрхон байгааг» илтгэдэг. Эдгээр нь үнэхээр дэлхий дахинд болж байгааг батлах баримтыг үзье.

  • Хаант төр дэлхийг хэзээ захирах вэ?
    Харуулын цамхаг (Нийтэд зориулсан) (2020) | № 2
    • 2. ГАЗАР ХӨДЛӨЛТ

      Газар хөдлөлтөөс болж барилгууд нурж байна.

      Жил бүр «асар том сүйрэл» дагуулсан томоохон хэмжээний 100 орчим газар хөдлөлт болдог гэж Академик Британника тольд бичжээ. Бас АНУ-ын газар зүйн судалгаанд «урт хугацааны (1900 оноос хойших) тайлангаас үзвэл хэзээ л бол хэзээ, ойролцоогоор 16 том газар хөдлөлт болох магадлалтай байна» гэж мэдээлсэн. Газар хөдлөлтийг хэмжих арга сайжирсан учраас газар хөдлөлтийн тоо нэмэгдэж байгаа юм шиг харагддаг гэж зарим хүн бодож болох юм. Гэхдээ дэлхийн хэмжээнд том том газар хөдлөлт болж, урьд хожид байгаагүй олон хүний амийг авч одсоор байна.

      3. ХООЛ ХҮНСНИЙ ХОМСДОЛ

      Хүнсний бүтээгдэхүүн багасаж байгааг харуулсан график зураг.

      Дайн, авлига, эдийн засгийн хямрал, газар тариалангийн буруу бодлого, эрс тэс цаг агаарт бэлтгэл муутай байснаас хоол хүнсний хомсдол бий болдог. Дэлхийн хүнсний хөтөлбөрийн 2018 оны тоймд «Дэлхий дахинд 821 сая хүн өлсөж байна. 124 сая нь бүр их өлсгөлөнд нэрвэгдсэн байна» хэмээн тэмдэглэжээ. Жил бүр шим тэжээлийн дутагдлаас болж 3.1 сая орчим хүүхэд нас бардаг. 2011 онд мөн шалтгаанаар дэлхийн нийт хүүхдийн 45 хувь нь нас барсан байна.

      4. ТАХАЛ

      Биохимийн хор хөнөөл болон нянг дүрсэлсэн тэмдэг.

      Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нэгэн хэвлэлд «21-р зуун гарсаар олон том тахал дэгдсэн. Холер, шар чичрэг гээд өмнө нь гарч байсан өвчин дахин гарсан. Сарс, томуугийн цар тахал, мерс, эбола, зика гээд шинэ өвчин гарсан» гэж бичжээ. Саяхан КОВИД-19 цар тахал дэгдсэн. Эрдэмтэн мэргэжилтнүүд өвчний тухай их судалдаг ч бүх өвчин тахлыг арилгах арга зам олоогүй л байна.

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах