-
Золиос биднийг хэрхэн авардаг вэ?Харуулын цамхаг–2010 | 8 сарын 15
-
-
Бурхны уур хилэнгээс аврагдах нь
4, 5. «Бурханы уур хилэн [өнөөгийн ёс бус тогтолцооны] дээр» байсаар байгаа нь юунаас харагддаг вэ?
4 Адамыг нүгэл үйлдсэн цагаас эхлэн «Бурханы уур хилэн [хүн төрөлхтөн] дээр» байсаар байгаа нь Библи болон иргэний түүхээс харагддаг (Иох. 3:36). Үхдэггүй хүн байдаггүй нь үүний баталгаа юм. Бурхны эрх мэдлийг эсэргүүцдэг Сатаны засаглал хүн төрөлхтнийг тасралтгүй үргэлжилж буй гай гамшгаас аварч огт чаддаггүй. Ард иргэдийнхээ үндсэн хэрэгцээг хангаж чаддаг нэг ч засгийн газар байдаггүй (1 Иох. 5:19). Тиймээс хүн төрөлхтөн дайн, гэмт хэрэг, ядуурлаас болж зовсоор байна.
-
-
Золиос биднийг хэрхэн авардаг вэ?Харуулын цамхаг–2010 | 8 сарын 15
-
-
7 Элч Паул «ирэх уур хилэнгээс [Есүс] биднийг гэтэлгэдэг» тухай хэлжээ (1 Тес. 1:10). Ехова гэмшдэггүй нүгэлтнүүдэд уур хилэнгээ эцсийн удаа гаргаж, тэднийг бүрмөсөн устгана (2 Тес. 1:6–9). Тэр үеэр хэн Бурхны уур хилэнгээс зугтах вэ? Библид: «Хүүд итгэдэг хүн мөнх амьтай. Харин Хүүд итгэдэггүй хүн мөнх амийг үзэхгүй. Харин Бурханы уур хилэн тэр хүн дээр байдаг» гэж бичжээ (Иох. 3:36). Тийм ээ, энэ тогтолцооны сүйрлийг үзэх хүмүүс Есүс болон золиосонд итгэдгээ үйлсээрээ харуулдаг бол Бурхны уур хилэнгийн эцсийн өдрөөр устгагдалгүй үлдэнэ.
-