-
«Бурхны агуу үйлсэд» сэтгэл хөдөлдөгХаруулын цамхаг—2002 | 8/1
-
-
Үйл хэрэг хийхээр сэтгэл шулуудсан нь
4. МЭ 33 оны Пентекостын өдөр Иоелийн хэлсэн ямар зөгнөл биелсэн бэ?
4 Иерусалимд байсан шавь нар тэр өглөө ариун сүнс авсан даруйдаа цугласан олонд авралын тухай сайн мэдээг ярьж, бусадтай хуваалцах болжээ. Тэд ийн дэлгэрүүлсэн нь найман зууны тэртээ Петуелийн хүү Иоелийн хэлсэн гайхалтай зөгнөлийн биелэл байлаа. Иоел: «[ЭЗЭНий агуу, аймшигт өдөр ирэхийн өмнө]... Би Өөрийн Сүнсийг бүх хүн төрөлхтөнд цутгана. Та нарын хөвгүүд, охид эш үзүүлэн [«зөгнөн», МБОХ, 1998], өвгөд чинь зүүд зүүдэлж, залуус чинь үзэгдлүүд үзнэ. Тэдгээр өдрүүдэд Би боолууд, шивэгчингүүд дээр ч Өөрийн Сүнсээ цутгана» хэмээн зөгнөжээ (Иоел 1:1; 2:28, 29, 31; Үйлс 2:17, 18, 20).
5. Нэгдүгээр зууны христианууд зөгнөсөн гэдэг юу гэсэн утгатай вэ? (Зүүлтийг үзнэ үү.)
5 Энэ нь Бурхан хүн төрөлхтний бүхэл бүтэн үеийг Давид Иоел Дебора нар шиг эрэгтэй эмэгтэй зөнч болгоод ирээдүйн явдлыг урьдаас хэлүүлнэ гэсэн үг үү? Үгүй ээ. Христиан «хөвгүүд, охид», «боолууд, шивэгчингүүд» зөгнөнө гэдэг нь тэд Еховагийн сүнсний нөлөөгөөр Бурхны хийсэн ба хийхээр зорьж байсан «агуу үйлсийг» тунхаглана гэсэн үг байлаа. Ийнхүү тэд Хамгийн Дээд Нэгний төлөөлөгч болно гэсэн үг байжээa. Цугласан олон үүнийг хэрхэн хүлээн авсан бэ? (Еврей 1:1, 2).
-
-
«Бурхны агуу үйлсэд» сэтгэл хөдөлдөгХаруулын цамхаг—2002 | 8/1
-
-
a Ехова, Мосе Аарон хоёрыг ард түмнийхээ өмнөөс фараонтай яриулахаар болоод Мосед: «Би чамайг Фараонд Бурхан шиг болгосон. Харин чиний ах Аарон зөнч чинь болно» гэж хэлсэн (Египетээс гарсан нь 7:1, МБОХ, 1998). Аарон ирээдүйн үйл явдлыг зөгнөөгүй, харин Мосегийн төлөөлөгч болсон.
-