-
«Сүнс дотор шат»Харуулын цамхаг–2009 | 10 сарын 15
-
-
9. Ямар учраас Паул сүнсээр төрсөн христиануудыг биеийн эрхтнүүдтэй зүйрлэсэн бэ?
9 Ром 12:4, 5, 9, 10-ыг уншина уу. Паул тослогдсон христиануудыг Христ гэдэг тэргүүний дор эв нэгдэлтэй үйлчилдэг нэг биеийн эрхтнүүдтэй зүйрлэжээ (Кол. 1:18). Харилцан адилгүй үйл ажиллагаатай олон эрхтэн нэг биед байдгийн адилаар христианууд «олуулаа Христ дотор нэг бие» болдгийг сүнсээр төрсөн христиануудад онцлон хэлсэн. Тэрбээр бас Ефес дэх тослогдсон христиануудад: «Бид тэргүүн болох Түүн уруу, Христ уруу бүх талаар өсөх ёстой. Хэсэг нэг бүрийн зохистой үйл ажиллагааны дагуу холбоос бүрийн хангаж байдаг зүйлээр хамтдаа холбогдон нийлж буй бүхэл бие нь Христээр хайр дотор өөрийгөө босгон барихын тулд биеийн өсөлтийг бий болгодог» гэж бичжээ (Ефес 4:15, 16).
-
-
«Сүнс дотор шат»Харуулын цамхаг–2009 | 10 сарын 15
-
-
11. Христиан эв нэгдлийн үндэс юу вэ? Паул өөр ямар зөвлөгөө өгсөн бэ?
11 «Эв нэгдлийн төгс холбоос» болсон хайр бол христиан эв нэгдлийн үндэс юм (Кол. 3:14). Паул «Ром» номын 12-р бүлэгт үүнийг онцлон тэмдэглэж, «хайр нь хоёр нүүргүй байг» хэмээгээд «ах дүүсийн хайраар бие биеэ хайрлахыг» бидэнд уриалжээ. Ингэвэл бид бие биеэ харилцан хүндэлж чадна. Тэгээд ч Паул: «Бие биеэ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл» хэмээжээ. Гэхдээ жинхэнэ хайрыг сэтгэлийн хөдлөл төдийнхнөөр үзэж болохгүй. Хурлаа цэвэр ариун байлгахын тулд бид чадах бүхнээ хийх учиртай. Паул хайрын тухай бичихдээ: «Бузар мууг жигш, сайнаас зуурч ав» гэж бас зөвлөсөн.
-