-
Уураа дарж, «бузар мууг сайнаар дийлэгтүн»Харуулын цамхаг–2010 | 6 сарын 15
-
-
10. Христиан хүн өшөө авахыг юу гэж үзэх ёстой вэ?
10 Симеон Леви хоёр болон Давид Абигаил хоёрт тохиолдсон явдлаас үзэхэд Ехова хазааргүй уур хилэн, хүчирхийллийг сайшаадаггүй бөгөөд эв эеэ олохыг чармайдаг хүнийг ивээдэг нь тодорхой харагдаж байна. Элч Паул: «Хэрэв боломжтой бол, та нараас шалтгаалж байгаа бол бүх хүнтэй эвтэй байгтун. Хайртууд минь, хэзээ ч өөрийн өшөө хонзонг бүү ав. Харин Бурханы уур хилэнд зай гарга. Учир нь „«Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө» гэж Эзэн айлдав “ гэж бичигджээ. „Хэрэв дайсан чинь өлссөн бол түүнийг хоолло. Хэрэв тэр цангасан бол түүнд уух юм өг. Учир нь чи ингэснээрээ түүний толгой дээр галтай нүүрс овоолж байгаа хэрэг“. Бузар муугаар бүү дийл, харин бузар мууг сайнаар дийлэгтүн» гэж бичжээ —(Ром 12:18–21).a
-
-
Уураа дарж, «бузар мууг сайнаар дийлэгтүн»Харуулын цамхаг–2010 | 6 сарын 15
-
-
a «Галтай нүүрс» гэдэг нь хүдэр хайлуулж металл гаргаж авахын тулд дээр доороос нь халаадаг эртний аргыг хэлсэн бололтой. Хатуу сэтгэлтэй хүмүүст сайхан сэтгэл гаргахад хатуу сэтгэл нь зөөлөрч, сайн чанар нь тодрон гарч болох юм.
-