Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц17 2 сар х. 29-х. 30 д/м 6
  • Уншигчдын асуулт

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Уншигчдын асуулт
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2017
  • Ижил төстэй материал
  • Сорилтыг тэвчихэд Ехова бидэнд тусалдаг
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2023
  • Зовлон учирсан ч үргэлж баярлагтун
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2021
  • Ехова ард түмнээ харж ханддаг
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
  • Еховагийн байгууллагатай нягт холбоотой байх нь
    Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2017
хц17 2 сар х. 29-х. 30 д/м 6

Уншигчдын асуулт

Ехова «та нарыг хэрээс чинь хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй» гэж элч Паул бичсэн байдаг (1 Кор. 10:13). Тэгэхлээр Ехова бидний хэр чадлыг урьдчилан мэдээд, ямар сорилттой тулгарахыг шийддэг гэсэн үг үү?

Үнэхээр тийм байсан бол бидний амьдралд хэрхэн нөлөөлөх байсныг бодож үзье. Нэг Гэрч эрэгтэйн хүү амиа хорложээ. Тэр Гэрч: «Ехова эхнэр бид хоёрын хэр чадлыг урьдчилан мэдээд энэ зовлонг дааж чадна гэж бодсон юм байх даа? Тэгсэн учраас хүү маань амиа хорлосон юм биш үү?» гэж асуусан юм. Бидний амьдралд юу тохиолдохыг Ехова шийддэг гэж бодох нь ухаалаг хэрэг мөн үү?

1 Коринт 10:13-т бичсэн Паулын үгийг сайтар судалж үзвэл дараах дүгнэлтэд хүрнэ. Бидний хэр чадал, хэмжээ хязгаарыг Ехова урьдаас мэдээд, түүнийхээ дагуу ямар сорилттой тулгарахыг шийддэг гэж дүгнэх нь Библийн үндэсгүй юм. Яагаад гэдгийг нотлох дөрвөн нотолгоог авч үзье.

Нэгдүгээрт, Ехова хүмүүст сонгох эрх чөлөө гэдэг бэлэг өгсөн. Яаж амьдрахаа өөрсдөө шийдээсэй гэж Ехова биднээс хүсдэг (Д.хууль 30:19, 20; Иош. 24:15). Хэрэв бид амьдралын замаа зөв сонговол Ехова удирдан чиглүүлнэ (Сур. 16:9). Харин буруу сонговол гаргасан шийдвэрийнхээ горыг бид өөрсдөө амсана (Гал. 6:7). Бидэнд ямар сорилт тулгарахыг Ехова шийддэг байсан бол сонгох эрх чөлөөний хэрэг байна уу?

Хоёрдугаарт, Ехова биднийг «цаг үе хийгээд санамсаргүй тохиолдлоос» хамгаалдаггүй (Ном. 9:11, ШЕ). Хүмүүс байх ёсгүй газар, цагаа олоогүй байж таараад гай гамшигт өртдөг. Нэг цамхаг нурснаас болж 18 хүн дарагдаж амь насаа алдсан золгүй явдлын талаар Есүс ярьсан. Үүнийг Бурхан учруулаагүй гэдгийг тэрээр тодорхой хэлсэн байдаг (Лук 13:1–5). Золгүй явдал тохиолдоход хэн амьд үлдэж, хэн үхэхийг Бурхан урьдаас шийддэг гэж бодох нь зүйд нийцэхгүй.

Гуравдугаарт, Сатаны дэгдээсэн маргаантай асуудал хүн бүрд хамаатай. Еховад үйлчилдэг ямар ч хүн сорилттой тулгарвал үнэнч байж чадахгүй гэсэн маргаантай асуудлыг Сатан дэгдээснийг санаарай (Иов 1:9–11; 2:4; Илч. 12:10). Бас хүмүүс зөвхөн ашиг харж Бурханд үйлчилдэг гэж Сатан мэтгэсэн. Хэрэв Ехова хэр чадлаас маань хэтэрсэн гэж үзээд тухайн сорилтоос биднийг хамгаалдаг бол Сатаны зөв болно биз дээ?

Дөрөвдүгээрт, Ехова бидэнд юу тулгарахыг урьдчилан мэдэх албагүй. Хэрэв Бурхан бидэнд юу тохиолдохыг урьдчилан шийддэг бол ирээдүйн маань талаарх бүх зүйлийг мэддэг гэсэн үг. Гэхдээ энэ нь Библийн үндэсгүй юм. Бурхан хүсвэл бидний ирээдүйг мэдэж чадна (Ис. 46:10). Гэсэн ч ирээдүйн үйл явдлыг нэгбүрчлэн мэдэхийг оролддоггүй (Эх. 18:20, 21; 22:12). Бурхан хайрын сэтгэлтэй, зөв шударга учраас сонгох эрх чөлөөгөө эдлэхэд маань саад хийдэггүй (Д.хууль 32:4; 2 Кор. 3:17).

Тэгвэл Паулын бичсэнийг юу гэж ойлгох вэ? «Тэр та нарыг хэрээс чинь хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй» гэж бичсэн шүү дээ. Сорилт тулгарахаас өмнө бус, харин сорилтын үед Ехова юу хийдгийг хэлсэн хэрэг юм. Хэрэв бид Еховад итгэж найддаг бол ямар ч сорилтын үед тэрээр тусална (Дуу. 55:22). Паул ингэж бичих болсон хоёр шалтгааныг авч үзье.

Юуны өмнө, бидэнд тулгардаг сорилт нь «хүнд тохиолддог л зүйл юм». Хэрэв бид Бурханд найддаг бол хүний амьдралд тохиолддог ямар ч зовлонг тэвчиж чадна (1 Петр 5:8, 9). «1 Коринт» номны 10 дугаар бүлгийн эхэнд израильчууд цөлд ямар сорилттой тулгарч байсныг Паул дурдсан байдаг (1 Кор. 10:6–11). Тэдгээр нь дуулгавартай израильчуудын хувьд хэр чадлаас нь хэтэрсэн эсвэл хүнд хэзээ ч тохиолдож байгаагүй сорилт биш байсан. Харин зарим израильчууд Бурханд найдахаа больсны улмаас үнэнч байж чадаагүй юм.

Хоёрдугаарт, «Бурхан итгэмжит билээ». Бурхан ард түмэнтэйгээ хэрхэн харьцаж байсан түүхийг үзвэл «Өөрийг нь хайрлаж, тушаалыг нь дагагчдад» үнэнч хайраа илэрхийлдэг нь харагддаг (Д.хууль 7:9). Бас амласан бүхнээ хэзээ ямагт биелүүлдэг нь тодорхой байдаг (Иош. 23:14). Эндээс юу ойлгож болох вэ? Хэрэв бид Еховаг хайрлаж, дуулгавартай дагадаг бол ямар ч сорилтод орсон тайван байж болно. Яагаад гэвэл Ехова 1) бидэнд дааж давахын аргагүй зовлон учрахыг зөвшөөрөхгүй, 2) сорилтоос гарах замыг зааж өгнө.

Гэрч эмэгтэй Библи уншиж, залбирч, хоёр ахлагчтай уулзаж байна

Ехова «биднийг бүх зовлон дотор маань тайвшруулдаг»

Ехова сорилтоос гарах замыг хэрхэн зааж өгдөг вэ? Хүсвэл биднийг сорилтоос шууд гаргаж чадна. Гэхдээ Паул: «Сорилтыг тэсвэрлэж чадахын тулд сорилттой хамт мөн гарах замыг ч [Ехова] өгдөг юм» гэсэн шүү дээ. Тэгэхлээр Ехова ихэнхдээ сорилтыг давахад шаардлагатай бүхнийг өгдөг нь гарах замыг зааж өгч байгаа гэсэн үг юм. Яаж гэдгийг үзье.

  • «Биднийг бүх зовлон дотор маань тайвшруулдаг» (2 Кор. 1:3, 4). Ехова бодол санаа, зүрх сэтгэлийг маань Библи, ариун сүнс, итгэмжит ухаалаг боолоор дамжуулан тайвшруулж тайтгаруулдаг (Мат. 24:45; Иох. 14:16; Ром 15:4).

  • Ариун сүнсээрээ удирдан чиглүүлж болох юм (Иох. 14:26). Сорилт тулгарвал Библид гардаг үйл явдал болон зарчмуудыг ариун сүнс бидэнд сануулж, зөв шийдвэр гаргахад тусалдаг.

  • Тэнгэрийн элчүүдээрээ туслуулдаг (Евр. 1:14).

  • Бас итгэл нэгтнүүдээр маань туслуулдаг. Тэд биднийг үг яриа, үйл хэргээрээ тайвшруулж тайтгаруулдаг (Кол. 4:11).

1 Коринт 10:13-т байдаг Паулын үгнээс бид юу ойлгосон бэ? Ямар сорилттой тулгарахыг маань Ехова шийддэггүй байх нь ээ. Гэхдээ бид сорилтод орсон үедээ дараах хоёр зүйлд итгэл төгс байж болно. 1) Еховад бүрэн итгэж найдвал тэрээр дааж давшгүй зовлон учрахыг хэзээ ч зөвшөөрөхгүй. 2) Зовлонг тэвчихэд маань тусалж гарах замыг зааж өгнө.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах