Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Хүмүүний сул дорой байдлаа ялан дийлье
    Харуулын цамхаг—2001 | 3/1
    • 4. 1 Коринт 10:12, 13-т Паул юу анхааруулсан бэ?

      4 Ёс суртахууны завхралаараа нэрд гарсан Коринт хотод амьдардаг христиануудад бичсэн захидалдаа Паул хорхой хүргэм зүйл болон нүглийн бодит аюулын талаар анхааруулсан. Тэрбээр: «Өөрийгөө зогсож байна гэж боддог хүн уначихгүйн тулд болгоомжтой байг. Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл юм. Бурхан итгэмжит билээ. Тэр та нарыг хэрээс чинь хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй, харин сорилтыг тэсвэрлэж чадахын тулд сорилттой хамт мөн гарах замыг ч өгдөг юм»a гэж хэлсэн (1 Коринт 10:12, 13). Залуу хөгшин, эрэгтэй эмэгтэй хэн ч байлаа гэсэн бид бүгд сургууль, ажил дээрээ юм уу өөр хаа нэгтээ дандаа л хорхой хүргэм зүйлтэй тааралдаж байдаг. Тэгэхлээр Паулын үгийг анхааралтай судалж, бидний хувьд ямар учир холбогдолтой болохыг үзье.

  • Хүмүүний сул дорой байдлаа ялан дийлье
    Харуулын цамхаг—2001 | 3/1
    • 7. Бусад хүмүүс хорхой хүргэм зүйлийг амжилттай тэвчиж байсныг мэдэх нь яагаад тайвшруулдаг вэ?

      7 «Та нарт учирсан сорилт [«хорхой хүргэм зүйл», ШЕ] нь хүнд тохиолддог л зүйл юм» гэж хэлсэн Паулын үг юутай тайвшруулам сайхан бэ! (1 Коринт 10:13). Элч Петр: «Дэлхийд буй ах дүү нар чинь адилхан зовлон эдэлж байгааг мэдэн, түүнийг [Диаволыг] бат итгэлээрээ эсэргүүц» хэмээн бичсэн (1 Петр 5:9). Тийм ээ, бусад Гэрчүүд ийм хорхой хүрэм зүйлтэй тааралдаад, Бурхны тусламжтайгаар түүнд бууж өгөлгүй, тэвчин гарч чадсан байхад бид ч мөн тэгж чадах нь эргэлзээгүй. Бид хэдийгээр жинхэнэ христианууд мөн боловч нэгэнт задарсан ертөнцөд амьдарч байгаа болохоор хэн маань ч эрт орой хэзээ нэгэн цагт хорхой хүргэм зүйлтэй учирч болно. Тэгэхлээр хүмүүний сул дорой байдлаа болон нүгэл үйлдэхэд түлхдэг хорхой хүрэм зүйлийг ялан дийлнэ гэдэгтээ хэрхэн итгэлтэй байж болох вэ?

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах