Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц20 12 сар х. 30
  • Санаж байна уу?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Санаж байна уу?
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2020
  • Ижил төстэй материал
  • Амьдрал тэвчихийн аргагүй санагдахад
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2023
  • Бурхны зааж өгсөн дуунд байдаг зүйрлэлүүдээс суралцах нь
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2021
  • Саул эхэндээ даруу байсан
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2022
  • Үнэнч хүмүүс тангаргаа биелүүлдэг
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2020
хц20 12 сар х. 30

Санаж байна уу?

Та «Харуулын цамхаг» сэтгүүлийн сүүлийн дугааруудыг анхааралтай уншсан уу? Дараах асуултад хариулж чадах эсэхээ шалгаарай.

Тослогдсон итгэл нэгтнүүддээ хэрхэн хандах ёстой вэ?

Бид бат итгэлтэй тэднийгээ хүндэлдэг. Гэхдээ хэтэрхий их хүндэтгэл үзүүлдэггүй. Бид «бусдыг зусардахаас» зайлсхийдэг (Юуд. 16). Тэнгэрт амьдрах найдварынх нь талаар хувийн чанартай асуулт асуудаггүй.—хц20.01, х. 29.

Ехова зөвхөн таныг онцолж хардаг болов уу?

Библийг үзвэл, Ехова таныг төрөхөөс тань өмнө харж байсан. Залбирлыг тань сонсдог. Зүрх сэтгэл, бодол санааг тань мэддэг. Таны үйл хэрэг Еховад хамаатай (Ш.дээд 28:9; Сур. 27:11). Ехова таныг өөр лүүгээ татсан.—хц20.02, х. 12.

Хэзээ ярих вэ? Хэзээ ярих ёсгүй вэ?

Бид Еховагийн тухай хэзээ ямагт ярьдаг. Итгэл нэгтэн маань нүгэл үйлдэх гэж байвал анхааруулдаг. Ахлагч хүн, шаардлагатай үед, зөвлөгөө өгдөг. Бид хориотой улс орон дахь үйл ажиллагааныхаа тухай нарийн ширийн зүйлийг ярьдаггүй, асуудаггүй. Нууцыг задруулдаггүй.—хц20.03, х. 20, 21.

«Иоел» номын 2-р бүлэг, «Илчлэл» номын 9-р бүлэгт гардаг царцаанууд ямар ялгаатай вэ?

Иоел 2:20–29-ийг үзвэл, Бурхан царцаануудыг холдуулах бөгөөд учруулсан хохирлыг нь нөхөн төлөхөө амласан байдаг. Дараа нь агуу хүчээ цутгана. Эдгээр зөгнөл вавилончуудыг Израйл руу дайрахад болон хожим нь биелжээ. Илчлэл 9:1–11-ийг үзвэл, орчин үеийн тослогдогсдыг царцаатай зүйрлэн бичжээ. Тэд өнөөгийн бузар муу тогтолцоог Бурхан шүүнэ гэсэн мэдээг зоригтой тунхагладгийн улмаас энэ ертөнцийг дэмждэг хүмүүс эвгүйцдэг.—хц20.04, х. 3-6.

Өнөөдөр хэн «Умард зүгийн хаан» бэ?

Орос ба түүний холбоотнууд. Тэд дэлгэрүүлэх ажилд хориг тавих, Гэрчүүдийг үзэн ядах зэргээр Бурхны ард түмнийг тайван байлгадаггүй. Умард зүгийн хаан Өмнө зүгийн хаантай өрсөлдөж ирсэн.—хц20.05, х. 13.

«Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанар» гэдэгт зөвхөн Галат 5:22, 23-т дурдсан 9 чанар ордог уу?

Үгүй. Агуу хүч бидэнд өөр олон сайхан зан чанартай болоход, тухайлбал, шударга сайн буюу Бурхны зөв гэж үздэг бүхнийг хийдэг хүн болоход тусалдаг (Эф. 5:8, 9).—хц20.06, х. 17.

Өөрийнхөө тухай материалыг интернэтэд тавихын нэг сөрөг тал юу вэ?

Интернэтэд тавьсан материалыг тань харсан хүн таныг даруу бус, онгироо гэж дүгнэнэ.—хц20.07, х. 6, 7.

Христийн дагалдагч хүн сайн загасчнаас юу сурах вэ?

Сайн загасчин хаана, хэзээ загасчлахаа мэддэг. Тохирсон багажийг гаргууд ашигладаг. Салхи шуурга дэгдсэн ч ажлаа зоригтой хийдэг. Бид дэлгэрүүлэхдээ тэднийг дуурайх ёстой.—хц20.09, х. 5.

Бурхныг улам их хайрлахыг суралцагчдаа хэрхэн заах вэ?

Библи уншихыг зөвлөж, эргэцүүлж бодохыг болон хэрхэн залбирахыг зааж өгнө.—хц20.11, х. 4.

Паул: «Христийн ачаар бүгд амилна» гэж бичихдээ хэнийг хэлсэн бэ? (1 Кор. 15:22).

Элч Паул бүх хүнийг хэлээгүй. Харин «Христ Есүстэй нэгдэж ариусгагдсан» тослогдсон дагалдагчдыг хэлсэн (1 Кор. 1:2; 15:18).—хц20.12, х. 5, 6.

Тослогдогсод «сүүлчийн бүрээн дуунаар ... нүд ирмэх зуур» өөрчлөгдөөд дараа нь яах вэ? (1 Кор. 15:51–53).

Тэд Христтэй хамт үндэстнүүдийг төмөр таягаар хариулна (Илч. 2:26, 27).—хц20.12, х. 12, 13.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах