Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц20 6 сар х. 17
  • Уншигчдын асуулт

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Уншигчдын асуулт
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2020
  • Ижил төстэй материал
  • «Сүнсээр явагтун»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2007
  • Та Бурхны сүнсээр удирдуулдаг уу?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2011
  • Баптисм хүртсэнийхээ дараа ч «шинэ хүнийг» өмссөөр байгаарай
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
  • Эрхэмлэвэл зохих чанарууд
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2008
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2020
хц20 6 сар х. 17

Уншигчдын асуулт

«Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанар» гэдэгт зөвхөн Галат 5:22, 23-т дурдсан зан чанар ордог уу?

  • ХАЙР

  • БАЯР БАЯСГАЛАН

  • АМАР ТАЙВАН

  • ТЭВЧЭЭР

  • ЭНЭРЭЛ

  • САЙХАН СЭТГЭЛ

  • ИТГЭЛ

  • ДӨЛГӨӨН ЗАН

  • БИЕЭ БАРИХ

Энэ хоёр зүйлд Христийн дагалдагчийн илэрхийлэх ёстой есөн зан чанарыг дурджээ. Үүнд: «Хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэл, дөлгөөн зан, биеэ барих» орно. Гэхдээ Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог зан чанар нь эдгээр есөөр хязгаарлагдахгүй.

Өмнөх зүйлүүдэд элч Паул: «Нүгэлт хандлага ийм үйлсээр илэрдэг. Эдгээр нь садар самуун явдалд орооцолдох, бузар байх, эрээ цээргүй хэрэг хийх, шүтээн шүтэх, ид шидээр хөөцөлдөх, өширхөх, тэмцэлдэх, хар буруу санах, уурлан хилэгнэх, хэрэлдэж маргах, хагарал гаргах, бүлгэрхэх, атаархах, архидан согтуурах, ёс журамгүй найрлан цэнгэх зэрэг юм» хэмээн бичжээ (Гал. 5:19–21). Паулын дурдсан «нүгэлт хандлага» гэдэгт Колосай 3:5-д дурдсан өөр олон юм ордог гэсэн үг. Цааш нь тэрбээр Бурхны агуу хүчний нөлөөгөөр илэрхийлж сурах хэрэгтэй сайхан зан чанаруудыг тоочсон байдаг. Гэхдээ бүгдийг нь жагсаагаагүй гэж ойлгож болно. Яагаад?

Уг жагсаалтыг Эфэс дэх хуралд бичсэн захидалтай харьцуулбал энэ нь тодорхой харагдана. «Аливаа сайн үйл, шударга сайн явдал, үнэн нь гэрлийнх» гэжээ (Эф. 5:8, 9). «Сайн үйл» гэдгийг бас «сайхан сэтгэл» гэж орчуулж болдог. Энэ нь «гэрлийнх» бөгөөд «Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог» зан чанар юм. Шударга сайн явдал, үнэн ч бас адилхан.

Паул Тимотод «Бурхны зөв гэж үздэг бүхнийг үргэлж хийж, үнэнч байж, итгэл, хайр, тэвчээр, дөлгөөн занг төлөвшүүлэхийн төлөө биеэ дайчил» хэмээн зөвлөхдөө зургаан сайхан чанарыг тоочжээ (1 Тим. 6:11). Дөрөв нь буюу итгэл, хайр, тэвчээр, дөлгөөн зан «Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог». Үлдсэн хоёрыг эзэмшихэд, өөрөөр хэлбэл, Бурхны зөв гэсэн бүхнийг хийж, үнэнч байж сурахад нь Тимотод мөн л агуу хүчний тусламж хэрэгтэй байсан нь ойлгомжтой (Колосай 3:12; 2 Петр 1:5–7-той тус тус харьцуулаарай).

Тийм учраас Галат 5:22, 23-т Христийн дагалдагчдын байнга илэрхийлэх ёстой бүх зан чанарыг дурдаагүй. «Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог» есөн зан чанарыг илэрхийлж сурахад агуу хүч тусалдаг. Гэхдээ «Бурхны хүслийн дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмсөж», төлөвшихөд эдгээрээс гадна өөр олон зан чанарыг илэрхийлж сурах хэрэгтэй (Эф. 4:24).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах