-
«Хүн бэлгүүдийг» хүндлэгтүнХаруулын цамхаг—1999 | 6 сарын 1
-
-
«Хайр дотор тэднийг үлэмж өндрөөр үнэлэгтүн»
14, 15. а) 1 Тэсалоник 5:12, 13-ийн дагуу ямар учраас ахлагч нар бидний хүндэтгэлийг хүлээдэг вэ? б) Яагаад ахлагч нарыг «бидний дунд ажилладаг хүмүүс» гэж болох вэ?
14 «Хүн бэлгүүдийн» төлөө талархаж байна гэдгээ тэднийг хүндэтгэснээрээ харуулж болно. Паул, Тэсалоник номд бичихдээ «Ах дүүс минь, дунд чинь ажилладаг ба Эзний дотор та нарыг удирдаж, заавар өгдөг хүмүүсийг хүндлэхийг бид та нараас эдүгээ гуйж байна. Тэдний ажлын учир хайр дотор тэднийг үлэмж өндрөөр үнэлэгтүн» гэж уриалжээ (1 Тэсалоник 5:12, 13). «Ажилладаг хүмүүс» гэдэг үг нь хүч чадлаа хайрлалгүй бидэнд тусалдаг үнэнч ахлагч нарт үнэхээр тохиром үг билээ! Энэ хүндэт ах нар маань ямар хүнд ачаа үүрдэг болохыг хормын төдий ч болов эргэцүүлэн бодоцгооё
-
-
«Хүн бэлгүүдийг» хүндлэгтүнХаруулын цамхаг—1999 | 6 сарын 1
-
-
16.Ахлагч нарыг хэрхэн хүндэтгэж болохыг хэлнэ үү?
16 Тэднийг яаж хүндлэх вэ? «Цагаа олсон үг юутай сайхан!» гэж Библид байдаг (Сургаалт үгс 15:23, ШЕ; 25:11). Өөрөөр хэлбэл, чин сэтгэлийн талархалын болоод урамшуулан хэлэх үгс маань тэд үүнийг хийх л ёстой гэж бид хүлээн авдаггүй гэдгийг харуулдаг. Бас тэднээс хэтэрхий ихийг шаардах хэрэггүй. Гэхдээ, бид тэднээс тусламж хүсэн чөлөөтэй харьцаж болно. Бидний «зүрх сэтгэл шаналж», Бурханы Үгийг «заах чадвартай» багш нарын тусламжтайгаар Ариун Бичээсээс удирдлага заавар хийгээд урамшуулал авах хэрэгтэй байдаг (Дуулал 55:4; 1 Тимот 3:2). Үүний зэрэгцээгээр, хурлын бусад гишүүдийг болоод гэр бүлээ үл тоомсорлож болохгүй учраас бидэнд зориулах цаг зав нь хязгаарлагдмал гэдгийг санах ёстой. Бидний «өрөвдөх» сэтгэл эдгээр хөдөлмөрч ах нартаа элдэв бодлогогүй шаардлага тавихыг зөвшөөрдөггүй (1 Пэтр 3:8, ШЕ). Харин ч үүнийхээ оронд тэдний боломжийнхоо хирээр бидэнд зориулдаг цаг зав, анхаарал халамжид талархацгаая (Филиппой 4:5).
17, 18 Ахлагч нарын эхнэрүүд өөрсдийгөө яаж золиосолдог вэ? Тэднийг хүндэтгэдгээ хэрхэн харуулж болох вэ?
17 Харин ахлагч нарын эхнэрүүдийн тухайд юу билээ? Тэд ч гэсэн бидний хүндэтгэлийг хүлээдэггүй гэж үү? Тэд нөхрүүдээ хуралтай хуваалцдаг гэж хэлж болно. Энэ нь тэднийг байнга өөрийгөө золиослохыг шаарддаг. Заримдаа ахлагч нар гэр бүлдээ зориулж болох цагаа хурлын ажил хэрэгт зориулдаг. Олон хуралд байдаг үнэнч христосийн шашинтан эмэгтэйчүүд нөхөрт нь Еховагийн хонинуудыг халамжлах боломж байгаасай гэсэндээ дуртайяа өөрийгөө золиослодог (1 Коринт 12:15 харьцуул.)
18 Эдгээр үнэнч христосийн шашинтан эгч дүү нарыгаа үнэлдэг гэдгээ яаж харуулж болох вэ? Мэдээж, нөхрүүдээс нь учиргүй ихийг шаардахгүй байснаараа. Гэхдээ талархалын үгс хэдийгээр энгийн боловч хүчтэй байдгийг үл мартъя. Сургаалт үгс 16:24-т: «Тааламжит үгс сархинагийн бал ажгуу. Энэ нь ясанд эм, сэтгэлд амтат бурам болой» гэсэн байдаг. Нэгэн удаа ийм явдал болжээ. Цуглааны дараа нэгэн гэр бүлийн хос хүүгийнхээ талаар ярилцахаар ахлагчид ханджээ. Ахлагчийг ярилцаж үед эхнэр нь тэвчээртэйгээр хүлээж байлаа. Ярилцсаны дараа хүүгийн ээж ахлагчийн эхнэрт дөхөж ирээд: «нөхөр чинь бидэнд зориулан цаг гаргасанд чамд ч гэсэн баярлалаа» гэж хэлжээ. Энгийн хэрнээ сэтгэлд таатай талархлын үгс ахлагчийн эхнэрийн зүрх сэтгэлд хүрчээ.
-